Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“А Проперти” Элга ордоос татах төмөр замын өртгийг 97.1 тэрбум рублиэр үнэлжээ  Оросын РЖД тэргүүн ээлжээр “Элгауголь” компанийн уурхайгаас жилд 30 сая тонн нүүрсийг 5 жилийн хугацаанд БАМ-ын шугамаар тээвэрлэх тохиолдолд Элга ордоос Охотын тэнгис хүртэл төмөр зам татахад бэлэн гэдгээ тус нүүрсний компанийн удирдлага мэдэгджээ. Ийн мэдэгдэл бүхий албан захидлыг “Элгауголь” компанийн Ерөнхий захирал Александр Исаев ОХУ-ын Зам тээврийн сайдад илгээсэн аж. Элга ордын ойролцоох төмөр замын Улак өртөөг Охотын тэнгисийн эрэг буюу Чумикана тосгонтой холбох 500 км төмөр замыг барьж байгуулах нийт өртгийг 97.1 тэрбум рубль гэж компани тооцоолжээ.
Орос, Казахстан хилийн бүсэд зэсийн төсөл хамтран хэрэгжүүлнэ ОХУ, Казахстаны Засгийн газар нь хоёр улсын хилийн бүсийн ойролцоо орших зэсийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Оросын Ерөнхий сайд М.В.Мишустин (2021.08.18) Казахстан улсад албан айлчлал хийх үеэр төслийн баримт бичгийг үзэглэсэн байна. Энэхүү хэлэлцээрт хоёр улсын Эрдэс баялгийн сайд нар гарын үсэг зурсан аж. Хамтран хэрэгжүүлэх зэсийн Тарутины орд нь Оросын Челябинск мужийн нутаг дамнан Казахстаны хилийн бүсэд оршдог байна.
Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч нэгдэв  Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч “Ansteel” болон “Ben Gang” компани нэгджээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх гангийн үйлдвэрлэгч болох аж. Тус компаниуд нь Хятадын Ляонин мужид гангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Олон улсын ган үйлдвэрлэгчдийн ассоциацийн мэдээллээр, 2019 онд “Ansteel” компани 39.2 сая тонн, “Ben Gang” компани 16.18 сая тонн ган тус тус үйлдвэрлэжээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н том амбиц Монголын нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани цаашид цар хүрээгээ улам өргөтгөхөөр ажиллаж байна. Компанийн орлого 2025 он гэхэд төлөвлөгөө ёсоор 10 их наяд төгрөгөөр хэмжигдэх боломжтой гэж мэдээллээ. Учир нь мөн онд компанийн нүүрс борлуулалтын хэмжээ 47 сая тоннд хүрэх юм. Өөрөөр хэлбэл компанийн орлого ирэх он жилүүдэд “геометрийн прогресс”-оор өснө. 81.5%-ийн төр, 18.44%-ийн иргэдийн эзэмшлийн тус компанийн орлого нэмэгдсэнээр төр болон иргэдэд очих ногдол ашиг өсөн нэмэгдэх сайн талтай. 
"Степ Голд” Монголын хөрөнгийн бирж дээр есдүгээр сард хувьцаагаа гаргана “Степ Голд Лимитед” компанийн хувьцааг Канад, Монголын хөрөнгийн биржүүдийн хооронд хөрвүүлэх боломжийг олгосон гурвалсан гэрээг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Канадын “TSX Trust” байгууллага болон тус компанийн төлөөлөл харилцан байгууллаа. Ингэснээр хоёр биржийн хооронд хувьцаагаа хөрвүүлэх боломжтой төдийгүй Монголын Хөрөнгийн Бирж дээр давхар бүртгүүлсэн хоёр дахь компани болж байна. “Степ Голд” нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлж, холбогдох зөвшөөрлүүдээ авснаар хувьцаагаа гаргах ажил дуусах шатандаа орлоо. Ирэх есдүгээр сард хувьцаагаа Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалахаар төлөвлөн бэлтгэж байна.
BHP: Канадын никелийн “Eagle’s Nest” төслийг хэрэгжүүлнэ Австралийн уул уурхайн BHP нь Канадын “Noront Resources” компанийг 238 сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ. Энэ нь “Wyloo Metals” компанийн саналаас 75%-иар илүү өндөр үнэ аж. “Wyloo Metals”-ийн тухайд Австралийн уул уурхайн магнат Эндрю Форрестын үүсгэн байгуулсан компани бөгөөд тэрээр өмнө нь төмрийн хүдрийн “Fortescue Metals” группын Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. 
“Posco”: Цахилгаан машины түүхий эдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ  Өмнөд Солонгосын “Posco” компани нь никель боловсруулах үйлдвэр байгуулахад 200 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. 2023 онд үйлдвэрлэлээ эхлэх аж. Тус улсын металлургийн “Gwangyang Steel” цогцолборын бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Никель боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахилгаан машины цэнэг хураагуурын (аккумулятор) үйлдвэрлэлд ашиглах зорилттой.  “Posco” болон “South Pacific Mining”(SMSP)-ийн хамтарсан SNCC компани нь Шинэ Каледониа арал дахь никелийн ордод олборлолт явуулж байна. Эндээс түүхий эдийг никель боловсруулах үйлдвэрт нийлүүлэх аж.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа өргөтгөж байна “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь төмрийн хүдрийн нунтаг баяжмал боловсруулж жилд 700 мянган тонн нойтон баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг  хаягдлын байгууламжийн хамт 2014 онд ашиглалтад оруулсан. 1 сая тонн төмрийн хүдэр боловсруулан баяжмал үйлдвэрлэх тус үйлдвэрт 2019-2021 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлээд байгаа  юм.
“Rio Tinto” компани Сербид лити олборлоно Австралийн уул уурхайн “Rio Tinto” компани Серби улс дахь литийн “Jadar” ордыг олборлох төслийг баталжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Тус компанийн геологичид 2004 онд нээсэн энэхүү ордод 1.81%-ийн литийн агуулга бүхий 16.6 сая тонн хүдрийн ашигтай нөөц тогтоожээ. Харин хүдрийн геологийн нөөц нь 139.2 сая тонн аж. Уурхайг 40 жил ашиглах бөгөөд жилд 58 мянган тонн литийн карбонат, 160 мянган тонн боорын хүчил, 255 мянган тонн натрийн сульфат олборлохоор тооцоолжээ. Одоогийн байдлаар “Rio Tinto” компани орд газрын тусгай зөвшөөрөл авахаар хүлээж байгаа ба төслийн бүтээн байгуулалтыг 2022 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Шивээ Энержи” компанийн төлөөлөл Говьсүмбэр аймагт ажиллалаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмагнай, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа нар 7 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцон "Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа холбогдох төслүүдээс танилцууллаа. Боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 3 томоохон төсөл Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Дэлхийн уул уурхай ТОП-50 компанийн үнэлгээ өсч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлэв  2021 оны хоёрдугаар улиралд дэлхийн уул уурхайн ТОП-10 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 123 тэрбум ам.доллараар нэмэгджээ.  Мөн үеэс олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтнаас гадна зэс, төмрийн хүдрийн ханш буурах хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.47 их наяд ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлээд байна. Цар тахлын оргил үе болох өнгөрсөн оны 3-4 дүгээр сараас өнөөг хүртэл уул уурхайн зах зээлд энэ 10 жилд үргэлжлэх супер циклийн эхлэл тохиов уу, эсвэл хямралын дараах сэргэлт үү гэдэг нь маргаантай байгаа ч компаниудын зах зээлийн үнэлгээ өссөнийг mining.com мэдээндээ тэмдэглэжээ.
Забайкальд алтны шинэ уурхай ашиглалтад орж байна Оросын “Мангазея” компани Забайкалийн бүс нутаг дахь алтны “Наседкино” ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг тус улсын Газрын хэвлийн асуудал эрхэлсэн холбооны албанаас (Роснедр)  олгожээ. Энэхүү уурхай нь бүрэн хүчин чадлаар жилд 2.5 тонн алт олборлож, 1 сая тонн хүдэр боловсруулах аж. Ингэснээр алтны үйлдвэрлэлээр улсдаа 15 дугаарт эрэмбэлэгдэнэ. Тус орд нь нийт 23.9 тонн алтны нөөцтэй ба үндсэн 4 талбайгаас бүрддэг байна. Хүдэр дунджаар 1.4-2.9 гр/тн алтны агууламжтай.
Олборлогч компаниудын хандив 2020 онд 45.9 тэрбум төгрөгт хүрчээ КОВИД-19 цар тахлын улмаас улсын төсвийн орлого тасалдаж, нийгмийн халамж болоод эрүүл мэндийн зардал эрс өссөн 2020 онд уул уурхай, газрын тосны компаниудаас төрийн болон орон нутгийн захиргаа, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэг сүүлийн 7 жилийн дээд түвшинд хүрчээ. Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй өгөгдлөөс харахад олборлох салбарын компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, дэмжлэгийн дүн 2020 онд 45.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь цар тахлын үед 459 мянган хүүхдийн нэг сарын ХҮҮХДИЙН МӨНГӨН тэтгэмжтэй тэнцэх дэмжлэг юм.
Дотоод халдварын тархалт Оюутолгой уурхай дахь ажилчдын тоог 25%-иар бууруулав Өнгөрсөн хоёрдугаар улиралд уурхайгаас 36.7 мянган тонн зэс, 113 мянган унц алт, 235 мянган унц мөнгө агуулсан нийт 173 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боловч өмнөх нэгдүгээр улирлынхаас буурсан дүн болж байна. Тухайлбал баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаасаа 19%-иар, алтных 22%-иар тус тус буурчээ. Харин борлуулсан баяжмалын хэмжээ хоёрдугаар улиралд 92.6 мянган тонноор илэрхийлэгдсэн нь өмнөх нэгдүгээр улиралд уг үзүүлэлт 186.3 мянган тонн байсантай харьцуулахад үлэмж буурчээ.
“BHP” компани Tesla үйлдвэрт никель нийлүүлнэ Дэлхийн уул уурхайн хамгийн том компани “BHP” Австралиас олборлосон никелийг АНУ-ын цахилгаан машины үйлдвэрлэгч “Tesla” компанид нийлүүлэх гэрээг талууд үзэглэжээ. Их Британийн “Financial Times” сонинд мэдээлснээр, уг гэрээний хүрээнд олборлогч компани жилд 18 мянган тонн никелийн сульфат нийлүүлэх аж. Цахилгаан машины цэнэг хураагуурын үйлдвэрлэлдээ зориулж 1 тэрбум ам.долларын хэмжээний никелийг Австралиас худалдан авахаар төлөвлөж буйгаа өмнө нь “Tesla” мэдэгдэж байжээ.   
“Рио Тинто” зэсийн Panguna уурхайн байгаль орчны бохирдлыг шийдвэрлэхэд оролцоно Австралийн уул уурхайн “Рио Тинто” групп нь Бугенвиль арлын оршин суугч иргэдийн хороотой хэлэлцээр байгуулжээ. Энэхүү арал нь Шинэ Гвиней улсын бүрэлдэхүүнд багтдаг. Тухайн хэлэлцээрээр, уг арал дахь орхигдсон “Panguna” зэсийн уурхайн байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хор хохирлын үнэлгээний ажлыг “Рио Тинто” хариуцах аж. 2020 онд нутгийн оршин суугч 150 иргэн нэгдэж “Human Rights Law Centre” хороо байгуулсан бөгөөд уурхайн хувь эзэмшилтэй “Рио Тинто” групп асуудлыг хариуцах үүрэгтэй гэж үзэн Австралийн Засгийн газарт хандсан байна.
“Камоа Какула”-аас зэсийн баяжмал Хятад руу экспортолж эхэллээ БНАКонго улсад ашиглалтад ороод удаагүй байгаа Камоа Какула уурхайгаас долдугаар сарын 17-нд зэсийн баяжмал экспортолж эхэлсэн тухай "Айвенхоу Майнз" компани (2021.07.19) мэдээллээ. Экспортын баяжмалыг Хятадын “Zijin Mining” болон “Citic Metal” компани худалдаж авч байна. Урьдчилгаа төлбөрт хоёр компани нийтдээ 300 сая ам.долларыг уурхайг хэрэгжүүлэгч “Kamoa Copper” компанид төлсөн ажээ.
“China Molybdenum“ компани Конгод зэсийн шинэ уурхай ашиглахаар бэлтгэж байна Хятадын “China Molybdenum“ компани БНАКонго улс дахь зэсийн “Tenke Fungurume Mining” уурхайг өргөтгөж дуусчээ. АНУ-ын “Freeport-McMoRan” компаниас Хятадын компани худалдан авсан энэхүү уурхайгаас  өнгөрсөн онд 182.6 мянган тонн зэс, 15.44 мянган тонн кобальт тус тус олборлосон байна. Энэ онд 187.3-228.9 мянган тонн зэс, 16.5-20.1 мянган тонн кобальт олборлохоор төлөвлөжээ. “Tenke Fungurume Mining” уурхайг өргөтгөснөөр жилд 3.3 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрч байгаа аж. Ингэснээр катодын зэсийн үйлдвэрлэл 88.5 мянган тонн болж нэмэгдэнэ. 
“Freeport” компани Хятадын “Tsingshan”-тай хамтрах төслөөс татгалзжээ    Хятадын гангийн “Tsingshan” компанитай хамтран Индонез улсын “Weda Bay” худалдааны бүсэд зэс хайлуулах үйлдвэрийн цогцолборыг байгуулах төслөөс АНУ-ын “Freeport McMoRan” компани татгалзжээ. Нийт 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх нэгдсэн тохиролцоонд талууд хүрч чадаагүй байна. Харин үүний оронд “Freeport” компани Ява арал дахь “Gresik” төслөө өргөтгөхөөр төлөвлөжээ.
Хятадын литийн компани олон улсад хувь эзэмшлээ нэмэгдүүлж байна  Литийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Хятадын “Ganfeng Lithium” компани 280 сая ам.доллараар Канадын “Millennial Lithium” корпорацийг худалдан авч байна. Энэхүү хэлэлцээр оны дөрөвдүгээр улиралд өндөрлөх аж. “Millennial Lithium” нь Аргентинд лити олборлолтын хоёр ч төслийг эзэмшдэг байна. Эхний төсөл “Pastos Grandes” ашиглалтад ороход бэлэн болж буй. Тодруулбал 2023 оноос олборлолт эхлэх бөгөөд 40 жилийн хугацаанд жилд 24 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэх хүчин чадалтай. Хоёр дахь төсөл “Cauchari East”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. 
4 5 6 7 8 9 10