Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Оюутолгой” компанийн уурхайд ажиллагсдын 88% вакцинжуулалтад хамрагджээ  “Оюутолгой” компани, гүний уурхайн төслийн хэмжээнд нийт 13 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Эдгээрээс 9013 ажилтан I тун, 1517 ажилтан хоёр шатны тунг бүрэн хийлгэжээ. Ингэснээр уурхайн талбайд байрлаж буй ажиллагсдын 88% нь вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа аж. Оюутолгойн баяжмалын тээврийн жолооч нар болон баяжмалын тээвэрт оролцдог багуудыг хамгийн эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулсан байна.
Оюутолгойн орлого өссөн үзүүлэлттэй гарчээ Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.
Нүүрс олборлогч компаниудын вакцинжуулалтын гүйцэтгэл сайн явагдаж байна Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
“Кумтор голд” компанид 3.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ  Киргизийн алтны Кумторын уурхайн төслийг хэрэгжүүлэгч “Кумтор голд” компанид 3.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Компанийг байгаль орчны хууль зөрчсөн гэж тус улсын шүүхээс үзжээ. Энэхүү шийдвэр нь Кумторын уурхайн  үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг Киргизийн парламент баталсны маргааш гарсан аж. Тодруулбал өнгөрсөн баасан гаригт (2021.05.07) баталсан шинэ хуулиар, хэрэв хүрээлэн буй орчин, ард иргэдийн амь насанд аюул учруулах тохиолдолд уурхайн үйл ажиллагааг 3 сар хүртэлх хугацаанд Киргизийн төр удирдах эрхтэй болж байна.  Кумторын төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Centerra Gold” (“Кумтор голд”-ын толгой компани) нь уурхайн хаягдал чулуулгийг голын ойролцоо хаяж байгаль орчинд хор хохирол учруулсанд буруутгагдаж буй аж. Компанийн зүгээс, шүүхийн шийдвэрийг “ор үндэслэлгүй” хэмээн үзэж байгаа ба байгаль орчны холбогдох олон улсын бүхий л стандарт журмыг даган мөрдөж ажилладгаа мэдэгджээ. 
“Vale” компани нүүрсний бизнесийг орхино Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.
“Айвенхоу Майнз”: Зэсийн “Камоа-Какула” уурхай хугацаанаас өмнө ашиглалтад орно Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна. Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ. Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
“Тавантолгой” ХК  ногдол ашиг тараана Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөг буюу нийт 28,1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон хуваарилахаар болжээ. Уг ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болсныг тус компаниас мэдээлэв.
Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна Тус үйлдвэр нь 2016 онд 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулснаар үйл ажиллагааны далайц, технологийн хүчин чадал гээд олон үзүүлэлтээр Монголын уул уурхай, боловсруулах салбарын хөгжилд шинэ ахиц гаргажээ. Үйлдвэрийн хувьд 8-10%-ийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч Австралийн “Сежмен” компанийн зураг төсөл дизайны шийдэлд суурилагдсан юм.
ЭОТ: "Рио Тинто" хөндлөнгийн шинжээчдэд Оюутолгой төсөлтэй холбоотой чухал баримтыг өгөхөөс татгалзаж байна 2020 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын санаачилсны дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэг бүхий Тусгай хороог "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан “Эрдэнэс Оюутолгой” ХХК гаргасан билээ. Энэхүү саналыг тусгасан тогтоолын төслийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан. "Рио Тинто" компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан.
“Barrick Gold”: Алтны “Loulo-Gounkoto” төслийн гүний уурхайн олборлолтыг эхлүүлнэ Канадын “Barrick Gold” (TSX:ABX)(NYSE:GOLD) компани Мали дахь алтны “Loulo-Gounkoto” цогцолбор төслийн гүний уурхайн эхний шатны олборлолт эхлэхэд бэлэн болсноо мэдэгджээ. Энэ нь тус компанийн гурав дахь том төсөлд тооцогддог. Энэ оны нэгдүгээр улиралд, энэхүү цогцолбор 193 мянган унц алт үйлдвэрлэжээ. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр жилд 640-700 мянган унц алтны үйлдвэрлэх хэмжээнд хүргэхээр зорьж байна.   
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа цахим уулзалт хийв “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтаар “Бадрах Энержи” ХХК-ийн үйлдвэрлэлийн туршилтын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Тавантолгой төслийн цаашдын хөгжлийн талаар санал солилцсон юм. Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй төслийг урагшлуулахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв.
“Эрдэнэт үйлдвэр” 364.8 тэрбум төгрөг  төвлөрүүлжээ 2019 онд 933 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн тус үйлдвэрийн газар Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган Сангийн яамтай нягт хамтран ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар, тус үйлдвэр 364.8 тэрбум төгрөгийн дээрх зардалд төвлөрүүлээд байгаа гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд онцоллоо. Цаашид буюу долдугаар сарын 1 хүртэл үлдсэн зардлыг төлж барагдуулахад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн гачигдалгүй байх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг мөн тодотгосон байна. 2021 оны эхний улирлын байдлаар  тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100-143%-иар биелжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг хуваарилахгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж, 2020 оны олборлолтын төлөвлөгөөг 100 хувь, борлуулалтын төлөвлөгөөг 111 хувиар биелүүлж, нийт 1 их наяд 677.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ. Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ.
“Шенхуа”-д олгосон нүүрсний тусгай зөвшөөрлийг Австрали эргүүлэн авна Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газар нь “Шенхуа” группын эзэмшиж буй ашигт малтмал олборлох эрхийг худалдаж авахаа мэдэгдсэн талаар “Sydney Morning Herald” сонин (2021.04.20) мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар, мужийн Засгийн газраас энэхүү эрхийг авахад 200 сая австрали долларыг (156 сая ам.доллар) Хятадын компанид төлөхөөр яригдаж байна. Тэгвэл Хятадын компанийн зүгээс тухайн зөвшөөрлөө эргүүлэн Австралид өгөх болсноо (2021.04.21) мэдэгдсэн болохыг sxcoal.com сайтад мэдээлжээ. Хантер Валли сав газрын эрчим хүчний, коксжих нүүрсний “Watermark” ордыг ашиглах эрхийн тендерээр 2008 онд “Шенхуа”-д тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.
Туркойз Хилл: Оюутолгойн алт олборлолт оны эхний улиралд 457%-иар өсөв Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 2021 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Оны эхний улиралд Оюутолгойн баяжуулах үйлдвэрт 9.81 сая тонн хүдэр боловсруулж, 201.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Ингэснээр зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 22.7%-иар өссөн байна. Энэ дундаа баяжмал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл зэс олборлолт 45.4 мянган тонн, алтных 145.7 орчим мянган унц байжээ. Энэ нь зэсийн олборлолт өнгөрсөн оны мөн үеийнхээс 29%, өмнөх дөрөвдүгээр улирлынхаас 9%-иар тус тус өссөн гэсэн үг. Харин алтны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс даруй 457%, өнгөрсөн дөрөвдүгээр улирлынхаас 66%-иар өссөн дүнтэй гарлаа.
Австралийн литийн томоохон компаниуд нэгдэнэ Австралийн литийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэх “Orocobre”, “Galaxy Resources” компаниуд нэгдэхээр хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд бэлэн мөнгөний оролцоогүй буюу нийт 3.1 тэрбум ам.доллар бүхий үнэт цаасыг шилжүүлэх юм. Хэлэлцээ ирэх наймдугаар сард өндөрлөх төлөвтэй. Эдгээр компани нэгдсэнээр литийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд Чилийн “SQM”, АНУ-ын “Albemarle”, БНХАУ-ын “Ganfeng Lithium“ болон “Tianqi” компаниудын дараагаар  тавдугаарт эрэмбэлэгдэх аж.
Орос газрын ховор металын Томторын ордыг 2022 оноос олборлоно ОХУ-ын алтны олборлолтоор тэргүүлэгч “Полиметал” компани газрын ховор металын Томторын ордын төсөлд оролцохоор төлөвлөжээ. Энэ талаар тус компанийн тэргүүн Виталий Несис (2021.04.19) мэдэгдэхдээ асуудлыг ирэх арванхоёрдугаар сард компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх аж. Компанийн хувьд Красноярскийн нутаг дахь Чукутон, Эрхүү мужид орших Белозимин болоод Якутын Томтор гэсэн гурван ордын төслөөс сонгосон байна. Томтор нь газрын ховор метал, тэр дундаа ниобийн нөөцөөр дэлхийд эхний гуравт багтах орд аж. Тухай ордыг ашиглах төслийн нийт өртгийг 20 сая ам.доллар гэж өмнө нь тооцож байжээ.
Хятадад гангийн шинэ нэгдэл бий болно     Хятад улсын “Anshan Iron” болон “Benxi Iron” компаниуд нэгдсэнээр гангийн бас нэгэн томоохон групп бий болж байна. Шинэ групп нь ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох магадлалтай. Энэхүү нэгдлийн яриа хэлэлцээр 2000 оноос эхэлжээ. Эдгээр компаниуд нэгдсэн тохиолдолд жилийн гангийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 52 сая тоннд хүрч Японы “Nippon Steel” компанийнхаас давах аж.
Монголын нутгаар дамжуулах хийн хоолойн төслийн судалгааг баталжээ ОХУ-ын байгалийн хийн транзит тээврийн “Союз Восток” төслийн барилгын техник-эдийн засгийн судалгааг (2021.04.12) баталсан тухай “Газпром” компани мэдээлжээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хийн “Сибирийн хүч 2” хоолойн нэг хэсэг болох юм. Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд, хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрөх боломжит чиглэл болон үргэлжлэх урт, диаметрын хэмжээ, даралт, шахах станцуудын тоог тодорхойлжээ. Ингэснээр уг төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн үр ашигтай байх урьдчилсан тооцоолол гарчээ. Хийн хоолойг Ямалын ордын баруун талаас Кранснояр мужийн нутаг хүртэл татахаар зураглажээ.
“Эрдэнэ Ресурс Девелопмент” корпораци Хар морь талбайн хайгуулын үр дүнг танилцууллаа Монголын болон Канадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (TSX:ERD | MSE:ERDN) нь “Хар Морь” талбайн хайгуулын үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулсан байна. Мөн цаашдын хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр, “Баян Хөндий” төслийн явцын талаар мэдээлжээ. “Хар Морь” талбайг шинээр нээсэн болохыг 2021 оны нэгдүгээр сард танилцуулсан билээ. Үүнээс хойш тус талбайд хайгуулын хѳтѳлбѳрийг гурван сарын турш хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, эхний улиралд хайгуулын 1900 тууш метрийн нийт 9 цооног ѳрѳмдсөн ба ѳрѳмдлѳгийн үр дүнгээр 1.74-4.24 г/т алтны агуулга бүхий интервалууд илрүүлжээ.
6 7 8 9 10 11 12