Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа өргөтгөж байна

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь төмрийн хүдрийн нунтаг баяжмал боловсруулж жилд 700 мянган тонн нойтон баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг  хаягдлын байгууламжийн хамт 2014 онд ашиглалтад оруулсан. 1 сая тонн төмрийн хүдэр боловсруулан баяжмал үйлдвэрлэх тус үйлдвэрт 2019-2021 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлээд байгаа  юм.

Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд төмрийн хүдрийг хоёр шатны нунтаглалт, хоёр шатны соронзон ангилалтаар баяжуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Үйлдвэрлэсэн баяжмал нь 64-66%-ийн агуулгатай, 6-8%-ийн чийглэгтэй. Үйлдвэрээс гарсан хаягдлыг тусгайлан бэлдсэн 565 мянган куб метр бүхий багтаамжтай геомембрам доторлогоотой, байгаль орчинд ээлтэй, хөрсний бохирдолгүй  даланд төвлөрүүлж байгаа” тухай тус Нойтон баяжуулах  үйлдвэрийн дарга З.Чинсүх тодотголоо.

Г.Идэр