Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Аспайр Майнинг” нүүрсний төслийн төмөр замын терминалын судалгааг хийж байна Хөвсгөл аймагт Овоот коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлж буй “Аспайр Майнинг” (ASX:AKM) компани уурхайгаас ачуулсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэхэд шаардлагатай гол дэд бүтэц болох төв шугамын терминал байгуулах (Эрдэнэт төмөр замын терминал) төслийн техникийн зураг төслийн ажлыг урагшлуулж байна. Уг ажлыг тус компани “судалгааны түнш” болох “O2 Mining” компанид хариуцуулахаар тогтсон. “O2 Mining” уг судалгааг оны сүүлээр эцсийн байдлаар боловсруулж дуусгах төлөвтэй байна. Одоогийн байдлаар нарийвчилсан зураг төсөл, зардлын задаргаан дээр ажиллаж байгаа ажээ. Уг судалгаанд битүү дээвэртэй ачиж буулгах хэсэг, битүү дээвэртэй агуулах, галт тэргэнд шууд ачих автомат ажиллагаа бүхий байгууламжийг багтаажээ. Ингэснээр байгаль орчинд тоосжилт үүсэхээс хамгаалж, мөн түлшний хэрэглээг бууруулах ач холбогдолтой юм.
“Xanadu Mines” Улаан уул төслийг 100% эзэмшив Австрали, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани зэс, алтны Улаан уул талбайн 90%-ийн эзэмшлээ 100% болгож өргөжүүллээ. Ингэснээр тус компани Оюут улаан (Улаан уул) ашиглалтын лицензийг (MV-017129) бүрэн эзэмших боллоо. Тодруулбал Дорноговь аймагт орших ашилалтын талбайд хамаарах уг төслийн 10%-ийг өмнө нь "Энх тунх дэлхий" ХХК эзэмшиж байсныг 350 мянган ам.доллараар худалдаж авсан тухайгаа тус компани (2021.10.27) мэдээллээ.
ОТ: Гүний уурхайн төслийн огтлох малталтыг эхлүүлэхэд шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлуулах шаардлагатай Бүх оролцогч тал гүний уурхайн төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдлийг олохыг эрмэлзэж буйгаа мэдээлсэн. Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл есдүгээр сард нөөцийн тодотгол тайланг хүлээж авсан бөгөөд ойрын хугацаанд албан ёсоор бүртгэхээр байна. Гүний уурхайн төслийн огтлох малталтыг эхлүүлэхийн тулд шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагууд хүлээж авах шаардлагатай хэвээр байна.
Фитч: “Энержи Ресурс”-ын үйл ажиллагаа IV улиралд сэргэнэ Өмнөговь аймаг дахь Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд олборлолт эрхэлж буй “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation”-ын олзворлолт 2022 онд хэвэндээ орно гэж Фитч агентлаг тооцоолсон байна. Учир нь, цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэхээр ашиглалтад оруулж буй нүүрсний терминал нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж тооцжээ. Шинэ терминал ашиглалтад орсноор ирэх онд нийт дүнгээрээ 18 сая тоннын экспорт уг терминалаар дамжиж худалдаалагдана гэж тус агентлаг үзжээ.
Туркойз Хилл: Далд уурхайн олборлолт 2023 он болж хойшилсон “Туркойз Хилл Ресурс” 2021 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Оюутолгойн ил уурхайн зэсийн үйлдвэрлэл оны гуравдугаар улирлын байдлаар 41.9 мянган тонн байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16%-иар, өмнөх улирлынхаасаа 14%-иар тус тус өсөлттэй гарлаа. Баяжмал дахь алтны хэмжээ өнгөрсөн гуравдугаар улиралд 130.8 мянган унцид хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 256%, өмнөх улирлынхаасаа 16%-иар илүү байлаа.
“Эрдэнэс Тавантолгой”: 2021 оны магадлан аудитыг хийж дуусгав Уг нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд олон улсын Афнор группын Монгол дахь төлөөлөл “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффис болон салбар уурхайд магадалан аудитыг жил бүр явуулдаг ба 2021 оны магадлан аудитыг хийж дууслаа. Стандартын шаардлагын дагуу үл тохиролгүй, гэрчилгээг үргэлжлүүлэн хадгалуулах санал бүхий  урьдчилсан дүгнэлт гарсан ба уг дүгнэлтийг Франц дахь Афнор группын хурлаар хэлэлцэж эцэслэн шийдвэр гаргах аж. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн зүгээс анхаарах буюу сайжруулах ажлын саналыг хүлээн авч төлөвлөгөөндөө тусган байнгын тасралтгүй сайжруултыг хийж тогтолцоогоо сайжруулан ажиллахаар болжээ.
"Эрдэнэ Ресурс"-ын нэмэлт хувьцааны арилжааны захиалга 46.2%-иар давж биеллээ Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт 17.5 сая ширхэг (17,484,662 ширхэг) хувьцааг нэмж гаргах замаар 14.25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны аравдугаар сарын 4-8-ны өдрийн 17 цаг хүртэл авч дууслаа.
“Занаду Майнз” Улаан уул талбай дахь өрөмдлөгийн ажлаа танилцууллаа Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани (ASX:XAM, TSX:XAM) Дорноговь аймгийн нутаг дахь Улаан уул зэс, алтны хайгуулын талбайн өрөмдлөгийн ажлын үр дүнг танилцууллаа. Өрөмдлөгийн талбайг тус компани JOGMEC (Japan Oil, Gas and Metals National Corp)-тэй хамтран эзэмшдэг.  Тус компани уг талбайн Stairy хэсгийн ойролцоо нийтдээ 3000 тууш метр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэснээр зэс, мөнгөний баялаг агуулга бүхий хэд хэдэн цооног өрөмдсөн тухайгаа өгүүлжээ. 
“Айвенхоу Майнз”, “BHP Group”-ийн хэлэлцээр уул уурхайнхны анхаарлыг татав Зэсийн үлэмж нөөцтэй “Камоа-Какула” бүлэг ордын талбайтай зэргэлдээ орших геологи хайгуулын “Western Foreland” төслийг “Айвенхоу Майнз”-аас худалдан авах урьдчилсан хэлэлцээрийг “BHP Group” хийж байгаа мэдээлэл дэлхийн уул уурхайн салбарынхны анхаарлыг татлаа. Хэлэлцээрийн талаар “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фридланд албан ёсны мэдэгдэл хийгээгүйн зэрэгцээ “BHP Group” зүгээс ч тайлбар өгөөгүй байна.  Уул уурхайн хоёр том компани хэлэлцээр хийж буй албан бус мэдээллээр даваа гаригт (2021.09.04) “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш 10%-иар өсчээ.
Дэлхийн кобальтын зах зээлд илүүдэл үүснэ 2022-2024 онд дэлхийн кобальтын үйлдвэрлэлийн нийлүүлэлт зах зээлийн эрэлтийг давна гэж “S&P Global Intelligence” тооцжээ. Цахилгаан машины гол эд анги болох литийн зай хураагуурын үндсэн түүхий эдийн тоонд кобальт ордог. Кобальтын зах зээлд илүүдэл үүсэх шалтгаан нь шинэ төслүүд ашиглалтад орохтой холбоотой аж. Энэ онд кобальтын үнэ дунджаар 50%-иар өсөх таамгийг "Platts” дэвшүүлжээ. Тус агентлагийн судалгаагаар, 2021 онд дэлхийн зах зээл дээр 1.8 мянган тонн кобальтын хомсдолтой байгаа ч 2022 оноос илүүдэл үүсч 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй.
“Эрдэнэ Ресурс”-ын нэмэлт хувьцааны захиалгын нээлтийн ёслол боллоо “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг  эхлүүлэх зорилгоор нэг бүр нь 815 төгрөгийн үнэтэй нэмэлт үнэт цаас гаргах замаар нийт таван сая ам.доллар буюу 14.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захилгыг энэ сарын 4-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авч эхэллээ. Энэхүү хувьцаа нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр канад доллараар арилжаалагддаг тул валютын ханшийн эрсдлээс хамгаалагдсанаас гадна хоёр биржийн хооронд хөрвөх боломжтой тул хувьцааны хөрвөх чадвар сайтай гэдгээрээ давуу талтай юм.
Рио Тинто: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компани далд уурхайн төслийн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухай mining.com мэдээлсэн байна. Наймдугаар сард гарсан Хөндлөнгийн шинжээчдийн тайлангаар, далд уурхайн зардлын хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудал нь геотехникийн хүндрэлээс бус, “Рио Тинто”-гийн алдаатай менежментийн улмаас үүдсэн гэж дүгнэсэн юм. Тэгвэл уг дүгнэлтийн хариу болгож "Рио Тинто" компани нь төслийн зураг төслийг дахин шинэчлэхэд хүргэсэн чулуулгийн тогтоц тооцоолсноос сул болж ирсэн нөхцөл байдлын нөлөөллийг тайланд бүрэн авч үзээгүйг Монголын Засгийн газарт илэрхийлжээ.
“Эрдэнэ Ресурс” нэмэлт хувьцааны арилжаагаар 14.2 тэрбум төгрөг босгоно Баянхонгор аймагт Баян Хөндий алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани нэмэлт хувьцаа гаргахаар ажиллаж байна. Тодруулбал нэмэлт хувьцааны арилжаагаар нийт 14.25 тэрбум төгрөг (5 сая ам.доллар)-ийн санхүүжилтийг Монголын хөрөнгийн захаас бүрдүүлэхээр төлөвлөжээ.
“China Minmetals”, “Chinalco” корпораци нэгдэнэ  Хятадын төрийн “China Minmetals” нь бүтцэдээ стратегийн өөрчлөлт хийж “Chinalco” корпорацитай хувь эзэмшлээ нэгтгэхээр хэлэлцэж байна. Энэ талаар, газрын ховор металын “China Minmetals”-ийн охин компани “China Minmetals Rare Earth” мэдээлжээ. Шэнзэнийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “China Minmetals Rare Earth” нь толгой корпорацийн бүтцийн шинэчлэлийн тухай тодорхой дурдаагүй аж. Нэгдэх хэлцэл нь Төрийн дээд байгууллагаар зөвшөөрөгдөх ёстой. Тиймээс одоогоор, талууд албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. 
УУХҮЯ: Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал байгуулж дууслаа Монгол Улсын нүүрсний экспортын 60 гаруй хувийг хангадаг Гашуунсухайт боомтын чингэлэгт тээврийн терминал байгуулж дууссан талаар УУХҮЯ (2021.09.06)мэдээлэв. Энэхүү бүтээн байгуулалтыг төр - хувийн хэвшлийн түншлсэн юм. Тодруулбал, “Энержи Ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн хоёр сарын хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Якутын бүс нутагт АЦС барина ОХУ-ын Дорнын эдийн засгийн форумын үеэр тус улсын БНСаха улсын Дорнын хөгжлийн яам, “Росатом” корпораци хооронд атомын эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг үзэглэжээ. Хэлэлцээрт ОХУ-ын Саха улсын тэргүүн А.Николаев, “Алс Дорнодын Арктикийг хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.Чекунков, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал А.Лихачев нар гарын үсэг зуржээ. Энэхүү төслийн хүрээнд, Якутын бүс нутагт бага хүчин чадалтай атомын цахилгаан станц (АЦС) барихаар төлөвлөжээ. Хүчин чадал 55МВт-аас хэтрэхгүй, 60 жил ашиглах цахилгаан станцыг 2028 онд ашигалтад оруулахаар тооцсон аж.
Уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр дэлхийд эрэмблэгддэг "Гранд Майнинг Экюпмент" Манай Гранд Майнинг Экюпмент компани нь уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр Хятадад тэргүүлэгч, дэлхийд 3-рт эрэмблэгдсэн топ компани болох SANY брендийн албан ёсны дистрибютороор сонгогдон амжилттай ажиллаж байгаа бөгөөд SANY нь 1989 онд байгууллагдсан, 90,000 гаруй ажилчидтай, дэлхийн 150 гаруй оронд техник нийлүүлдэг FT Global 500-д бүртгэглсэн Хятад улсын анхны нээлттэй хувьцаат компани юм.
Австралийн литийн томоохон компаниуд нэгдэв  Австралийн литийн “Orocobre” болон “Galaxy Resources” компаниуд нэгдсэн талаар албан ёсоор мэдэгдлээ. Нэгдэх хэлэлцээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Шинэ нэгдэл “Allkem” хэмээх компани болж байна. Тус компани нь литийн үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэнэ. Нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 2.9 тэрбум ам.доллар аж. “Allkem” компанийн 54.2%-ийг “Orocobre”, 45.8%-ийг “Galaxy Resources” тус тус эзэмшжээ. Хоёр компанийн гол төслүүд Аргентинд байршдаг. Тухайлбал, “Orocobre” компани нь литийн “Olaroz” ордын төслийг хэрэгжүүлдэг.
ЭТТ бондын хоёр дахь шатны захиалга 117%-иар давж биеллээ Монголын хөрөнгийн биржийн бүртгэл шивэлтээр 164 тэрбум төгрөг, 13.1 сая ам.долларын захиалга бүртгэгдлээ. Мөн банкуудаас авсан санхүүжитийн бүтцийн өөрчлөлтөөр 70 тэрбум төгрөгийн захиалга авсан. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ирүүлсэн захиалгат үнийн дүнгээр 285 тэрбум төгрөг, 40 сая ам.долларын Бондын захиалга  тус тус хийгджээ.
Хятад, Австралийн хамтарсан компани литийн шинэ үйлдвэр нээлээ Хятадын “Tianqi Lithium”, Австралийн “Independence”-ийн хамтарсан компани Баруун Австрали дахь лити боловсруулах “Kwinana” үйлдвэрийг ашиглалтад оруулж буйгаа мэдэгджээ. Уг хамтрал үйлдвэрийг 2020 онд худалдаж авсан юм. Дэлхийн литийн томоохон ордын нэг “Greenbushes” уурхайгаас түүхий эдийг “Kwinana” үйлдвэрт нийлүүлж байна. Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох литийн гидроксидийн эхний багцыг туршилтаар үйлдвэрлэжээ. Тухайн бүтээгдэхүүн нь литийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглагддаг. 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд “Kwinana” үйлдвэрийн эхний шат жилийн 24 мянган тонн үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрэх аж.
3 4 5 6 7 8 9