Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ХАНБОГДЫН ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР ОЮУ ТОЛГОЙН САН: СУМЫН ӨНГӨ ТӨРХИЙГ ШИНЭЧИЛСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ӨРНӨЖ БАЙНА

Т.Бямбанаран

"Оюу толгой" ХХК төр, орон нутгийн 2022 оны 5 байгууллагуудтай дугаар сард түүхэн баримтад гарын үсэг зурсан нь Ханбогд сумын ирээдүйн хөгжлийн алсын харааг тодорхойлсон томоохон үйл явдал байв. Ийнхүү 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар сумын төвийг орчин үеийн жишиг суурин болгон хөгжүүлэх "Ерөнхий төлөвлөгөө" хөрсөн дээр бууж, бодит ажил болон хэрэгжиж эхэлсэн юм.

Тухайн жилийн 10 дугаар сард байгуулагдсан "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан" (ОТХС) нь энэ бүх бүтээн байгуулалтын "зүрх" болон цохилж байна. Төр, хувийн хэвшил, орон нутгийн гурвалсан хамтын ажиллагаанд тулгуурласан тус сангийн зорилго тодорхой. Өөрөөр хэлбэл, Өмнөговь зорилго аймгийн Ханбогд сум нь тогтвортой хөгжлийн загвар, аюулгүй, гэр бүлд ээлтэй, түүгээр ч зогсохгүй ирээдүйн "хот" болоход чиглэнэ. 

Сангийн үйл ажиллагаа 3 чиглэлд хэрэгждэг ч дэд бүтцийн салбар хамгийн том байр суурь эзэлдэг. Нийт хөрөнгө оруулалтын 92% энэ чиглэлд ноогддог нь үүнийг нотлох аж.

ХӨГЖЛИЙН  ШИНЭ ТӨВИЙН ДҮР ТӨРХ ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Биднийг очиход суманд зам, барилга, дэд бүтцийн ажлууд ид өрнөж, хөгжил цэцэглэлтийн уур амьсгал шинэчлэгдсэн гудамж, талбай бүрт мэдрэгдэж байлаа.

Юуны түрүүнд Эрүүл мэндийн төвийн барилгын фасад, дээвэр, дулаалга, гадна талбайн тохижилтын ажил юм. Хүчин чадлын хувьд өдөрт 50 орчим иргэнд үйлчилдэг энэ төв илүү дулаан, тохилог, үйлчилгээний чанар сайтай, эрчим хүчний хэмнэлттэй байгууламж болон шинэчлэгджээ. Иргэд эрүүл мэндийн тусламжийг илүү ая тухтай орчинд авах боломж бүрдсэнээр эмнэлгийн үйлчилгээний хүртээмж мэдэгдэхүйц сайжирсан байна.

Түүнчлэн төслийн 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтаар боссон Ханбогд сумын төвд байрлах 5 га талбай бүхий "Галба цэцэрлэгт хүрээлэн" өөрийн гэсэн 2 худаг, бүрэн автомат усалгааны системтэй.

Ханбогдод өрнөж буй бодит өөрчлөлтүүдтэй газар дээр нь танилцаж, сумын хөгжлийн талаар ОТХС-ийн орон нутгийн төсөл хариуцсан Барилгын инженер Н.Мөнхбатаас тодруулсан юм.

Тэрбээр "Эрс тэс уур амьсгалтай говийн бүсийн хуурай, хатуу ширүүн нөхцөлд зохицох ногоон байгууламж байгуулах, шинэ технологийг говийн эмзэг хөрсөнд нутагшуулах нь нэлээн ярвигтай ажил байсан. Өмнө нь туршиж байгаагүй шийдлүүд нэвтрүүлсэн нь бидний хувьд хамгийн хүндрэлтэй хэсэг байсан. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаар Ханбогд сумын иргэд, ялангуяа хүүхэд, залуус сэтгэл хангалуун байгаа нь нүднээ ил харагдаж байна." хэмээн онцолсон юм.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт нь ногоон байгууламж төдийгүй гэр бүл, хүүхэд, залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх, ахмад настнууд амарч тухлах таатай орчин бүрдэж, олон нийтийн "амьд” орчныг бүрдүүлсэн нь нөр их хөдөлмөр юм.

Энд Монгол гэрийн хэв маягийг агуулсан төв тайз, залууст зориулсан задгай амфитеатр, Ханбогдын "Есөн гайхамшиг"-ийг дүрсэлсэн хүндэтгэлийн хана, ахмад партизаны хөшөө, Галбын улаан тэмээ бүхий нутгийн өвөрмөц онцлог бүхий сонирхол татах олон шийдлүүд бий.

Мөн Дани улсын КОМРPAN брэндийн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмжүүд, явган болон дугуйн зам, усан оргилуур, худалдаа үйлчилгээний талбай, бүрэн камержуулсан харуулын байр гээд орчин үеийн шинэлэг шийдлүүдийг цогцоор нь суурилуулжээ.

Ингэснээр Ханбогдын иргэд элс шуурсан хуурай талбайд бус амралт чөлөөт цагаараа ногоон орчинд тухлах таатай орчин бүрдэж буй нь энэ юм.

7.96 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ХАНБОГДЫН ХӨДӨЛГӨӨНД ШИНЭ СТАНДАРТ ТОГТООВ

Говийн салхи, тоос шороо ихтэй Ханбогдод хатуу хучилттай авто зам барих нь амьдралын чанарыг эрс сайжруулах нэгэн хүчин зүйл яах аргагүй мөн. 2023-2024 онд хэрэгжсэн 7.96 км автозамын төсөл нь энэ чиглэлд жишиг тогтоосон бүтээн байгуулалт болсон.

Уг зам нь зөвхөн автомашин зорчих төдий бус, дугуйн болон явган хүний замтай, тойрог уулзвар, автобусны буудлуудтай, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг олон улсын шаардлагад нийцүүлсэн, ус зайлуулах танк, тунгаагуур бүхий иж бүрэн системтэй байгаад зогсохгүй ирээдүйд өргөтгөх боломжтой шугам сүлжээтэй гэдгээрээ онцлог аж.

“Бид зам барихдаа хотын стандартыг баримтлан ажиллаж байна. Энэ нь дан ганц өнөөдрийн хэрэгцээг хангахаас гадна Ханбогдын ирээдүйн хөгжил, эдийн засгийн өсөлт, хүн амын тэлэлтийг урьдчилан харсан шийдэл” гэж Н.Мөнхбат инженер онцолсон юм.

СПОРТ, АМРАЛТЫН ЦОГЦОЛБОРЫН АЖИЛ ИД ӨРНӨЖ БАЙНА

Ид өрнөж буй хамгийн том бүтээн байгуулалт бол 2024 оны 10 дугаар сард суурь нь тавигдсан “Спорт амралтын цогцолбор" юм. Нэг дор 500 хүн хүлээн авах хүчин чадалтай энэхүү байгууламж нь ханбогдчуудыг спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийж, бие бялдраа хөгжүүлэх цогцолбор заал, танхим юм.

Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор Ханбогд сум XOT болон хөгжих суурь тавигдаж, амьдралын чанар илт дээшилсэн орчин үеийн жишиг суурин болно.

Түүнчлэн сумын төв дэх хуучин авто замыг сэргээх, хотын стандартад нийцүүлэн 2 дугаар ээлжийн авто замыг шинэчлэн сайжруулж байна.

Инженер Н.Мөнхбат хэлэхдээ, “Дээрх дэд бүтцийн төслүүд нь Ханбогд сумын хөгжилд “хурд” нэмэх, улмаар сумыг уул уурхайн үр өгөөжийг хүртсэн жишиг сум, ирээдүйн хот болгон хөгжүүлэхэд чиглэх хурдасгуур болж өгнө" хэмээн онцоллоо.

Ханбогдод өрнөж буй эдгээр бүтээн байгуулалт нь маргаашийн хөгжил, цаашдын боломж, үнэ цэнийг бүтээх суурь юм. Зөвхөн төсөл хэрэгжээд зогсох биш, Ханбогдын шинэ түүхийн эхлэл болох ажээ.

ХҮНИЙ ХӨГЖИЛ РҮҮ ЧИГЛЭСЭН ХӨТӨЛБӨР

Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжиж буй төслүүд зөвхөн дэд бүтэц, барилгын ажлаар хязгаарлагдахгүй. Орон нутгийн хөгжлийн “тархи, зүрх” нь болсон боловсрол, эрүүл мэнд болон эдийн засгийн салбарт ч чиглэж байгаа юм. Ингэснээр сумын иргэд, залуучуудын нийгмийн идэвх, оролцоо нэмэгдэж, өөрсдийн үнэ цэнийг бүтээх, ур чадвараа хөгжүүлж өсөн дэвших орон зай улам бүр өргөжиж байна.

Нийгмийн чиглэлийн төслүүд нь хүүхэд, залуус, эцэг эх, эмч, багш гээд хүн бүрийн хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурласнаараа онцлог. Тухайлбал, орон нутгийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэлийг нарийвчлан тодорхойлсон "Ханбогд сумын боловсролын салбарын замын зураглал 2030" бол хүүхдүүдийн ирээдүйг нээх цонх болж байна. Мөн сурагчдыг дэлхийтэй холбох "Дэлхийн 2024" өдөрлөг, хүүхэд иргэд Ханбогдоос багачуудад зориулсан "Tomujin Basics" болон "Үжин" хөтөлбөрүүд, “Амьдралын мод", "Илгээлтийн багш" зэрэг олон хөтөлбөр нь ирээдүйн Ханбогдод өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэх суурийг тавьж байна.

Эрүүл мэндийн салбарт ч мөн бодит өөрчлөлт гарчээ. Сумын хэрэгцээ, хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлыг нарийвчлан тусгасан "Эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгаа" болон "Хөгжлийн замын зураглал-2028" нь 171,720,000 төгрөгийн санхүүжилттэй. Үүнээс гадна, иргэдийн соёл, аялал жуулчлалын оролцоог нэмэгдүүлэх "Heesco in Town 2024" төсөл, орон нутгийн идэвх санаачилгыг дэмжих "Х.О.Т хөтөлбөр" зэрэг нь энэхүү сумын өнгө төрхийг шинээр тодорхойлж буй юм.

Тухайлбал, "Х.О.Т" буюу "Хөгжил, Оролцоо, Түншлэл" хөтөлбөр нь орон нутгийн иргэд өөрсдөө санаачилж, богино хугацаанд бодит үр дүн өгөх жижиг төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг нээжээ. Хөтөлбөр нь гурван чиглэлээр, тухайлбал, хүний хөгжил, урлаг соёл, амьдрах орчны асуудлаар төслийн уралдаан зарлаж, шилдэг санаануудыг санхүүжүүлдэг нь иргэдийн урам зоригийг нэмсэн чухал ач холбогдолтой. Тус хөтөлбөрт "Дэлхийн зөн" олон улсын байгууллага мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм байна.

Бизнесийн орчныг бэхжүүлэх чиглэлд ч Ханбогд хурдацтай хөгжиж байгаа нь харагдана. Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн төлөвлөгөөний хүрээнд сумын төвийн эдийн засгийн хөгжлийн нарийвчилсан судалгааг хийжээ. 2024 онд Европын Холбооны санхүүжилтээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран "Санхүүжилт хэрхэн татах, бизнесийн төсөл хэрхэн бичих" сургалт зохион байгуулжээ. Нийт 170 оролцогчтой тус арга хэмжээний үр дүнд хоёр байгууллага ЕСБХБ-ны 75%-ийн тэтгэлэгтэй зөвлөх үйлчилгээ авах эрхтэй болсон нь том амжилт. Тэдний нэг болох "Ханбогд органик хүнс" ХХК ISO 9001:2015 болон ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүлсэн нь орон нутгийн бизнесийн чанар, өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж буйг илтгэнэ.

Дан ганц дэд бүтэц бус, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн гэсэн өргөн цар хүрээтэй төслүүд хэрэгжиж Ханбогд сумын эрчимтэй урагшилж, цэцэглэн хөгжихөд нь ийнхүү хурд нэмж байна. Эдгээр ажлын үр дүнд 2024 онд л гэхэд Ханбогд суманд 522 хугацаат болон 20 байнгын ажлын байр шинээр бий болж, нийт 92 хүн шинэ ажлын байртай болжээ. Энэ бол орон нутгийн эдийн засаг сэргэж, иргэдийн орлого бодитоор нэмэгдэж буйг нотолсон том үзүүлэлт юм.

Ийнхүү нэгэн сумын хөгжлийн түүх зөвхөн барилга байгууламжаар хязгаарлагдах бус, иргэдийн амьдра лын чанар, боломж, өөрчлөлтөөр Ханбогдын хэмжигдэж эхэллээ. хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн хэрэгжүүлж буй дээрх төслүүд ханбогдчуудад ирээдүйн хөгжил, цоо шинэ бүтээн байгуулалтын нэгэн хуудас, сум сууринг бүтээх нөр их ажлын томоохон хэсэг, хөгжлийн хурдасгуур болох нь дамжиггүй.