Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Posco”: Цахилгаан машины түүхий эдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ 

Өмнөд Солонгосын “Posco” компани нь никель боловсруулах үйлдвэр байгуулахад 200 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. 2023 онд үйлдвэрлэлээ эхлэх аж. Тус улсын металлургийн “Gwangyang Steel” цогцолборын бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Никель боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахилгаан машины цэнэг хураагуурын (аккумулятор) үйлдвэрлэлд ашиглах зорилттой. 

“Posco” болон “South Pacific Mining”(SMSP)-ийн хамтарсан SNCC компани нь Шинэ Каледониа арал дахь никелийн ордод олборлолт явуулж байна. Эндээс түүхий эдийг никель боловсруулах үйлдвэрт нийлүүлэх аж. Түүнчлэн, “Posco”  компани нь “Gwangyang Steel” цогцолборын талбайд жилд 43 мянган тонн литийн гидроксид үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөжээ. 

Өнгөрсөн тавдугаар сард Австралийн никелийн “Ravensthorpe” компанийн 30%-ийг 240 сая ам.доллараар худалдан авах хэлэлцээрийг “Posco” байгуулсан байна. Мөн тус компани зургадугаар сард Танзанид графит (цэнэг хураагуурт ордог анодыг үйлдвэрлэхэд шаардлагатай материал) олборлодог “Black Rock Mining” компанийн 15%-ийг 7.5 сая ам.доллараар худалдан авчээ.

Өмнөд Солонгосын компанийн хувьд цэнэг хураагуурт шаардлагатай материал үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2030 он гэхэд, жилд 400 мянган тонн катод, 260 мянган тонн анод, үүнээс 220 мянган тонн литий болон 100 мянган тонн никель үйлдвэрлэхээр зорьж байна.    

Э.Од