Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Аспайр Майнинг” нүүрсний төслийн төмөр замын терминалын судалгааг хийж байна

Хөвсгөл аймагт Овоот коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлж буй “Аспайр Майнинг” (ASX:AKM) компани уурхайгаас ачуулсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэхэд шаардлагатай гол дэд бүтэц болох төв шугамын терминал байгуулах (Эрдэнэт төмөр замын терминал) төслийн техникийн зураг төслийн ажлыг урагшлуулж байна. Уг ажлыг тус компани “судалгааны түнш” болох “O2 Mining” компанид хариуцуулахаар тогтсон. “O2 Mining” уг судалгааг оны сүүлээр эцсийн байдлаар боловсруулж дуусгах төлөвтэй байна. Одоогийн байдлаар нарийвчилсан зураг төсөл, зардлын задаргаан дээр ажиллаж байгаа ажээ. Уг судалгаанд битүү дээвэртэй ачиж буулгах хэсэг, битүү дээвэртэй агуулах, галт тэргэнд шууд ачих автомат ажиллагаа бүхий байгууламжийг багтаажээ. Ингэснээр байгаль орчинд тоосжилт үүсэхээс хамгаалж, мөн түлшний хэрэглээг бууруулах ач холбогдолтой юм.

Овоот уурхайн дэргэд байгуулах нүүрс боловсруулах үйлдвэрийн зураг төслийг “Сэжман” компани хийж гүйцэтгэж байна. Уг судалгааны эхний шат дуусаж илүү нарийвчилсан шат руу шилжсэн байна. Баяжуулах үйлдвэрийн хувьд тоосжилтыг бууруулж, ус ашиглалт, дизель түлшний хэрэглээг хамгийн бага байлгах шаардлагын хүрээнд зураг төслийг нь боловсруулж буй ажээ.