Рио Тинто: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй

2021-10-01

Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компани далд уурхайн төслийн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухай mining.com мэдээлсэн байна.

Наймдугаар сард гарсан Хөндлөнгийн шинжээчдийн тайлангаардалд уурхайн зардлын хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудал нь геотехникийн хүндрэлээс бус, Рио Тинто-гийн алдаатай менежментийн улмаас үүдсэн гэж дүгнэсэн юм.   

Тэгвэл уг дүгнэлтийн хариу болгож "Рио Тинто" компани нь төслийн зураг төслийг дахин шинэчлэхэд хүргэсэн чулуулгийн тогтоц тооцоолсноос сул болж ирсэн нөхцөл байдлын нөлөөллийг тайланд бүрэн авч үзээгүйг Монголын Засгийн газарт илэрхийлжээ.

Ингэхдээ "Рио Тинто" компани төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон нь төслийн хувьцаа эзэмшигчдийн бухимдлыг төрүүлснийг ойлгож байгааг дурдсан байна.  Гэвч уг тайланд төслийн геотехникийн нөлөөллийн талаар бүх талаас нь гүйцэд авч үзээгүйг тус компанийн Аюулгүй ажиллагаа, техник болон төслүүд хариуцсан захирал Марк Дэвис мэдэгджээ.

Оюутолгой төслийн гол нэвтрэх босоо амны байгууламж болон анх тооцоолсноос хавьгүй өндөр буюу нийт ажилчдын 96% нь монголчууд байгаа нь төслийн санхүүжилт, хугацаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж тайлбарлажээ. Эдгээр хүчин зүйлсийг хөндлөнгийн шинжээчдийн тайланд төдийлөн гүйцэд авч үзээгүйг дурджээ. Өөрөөр хэлбэл "Рио Тинто" компани дотоодын ажиллах хүчнийг сургаж бэлтгэхэд багагүй хөрөнгө, хугацаа зарцуулсан нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд төдийлөн хангалттай дурдагдаагүй гэсэн тайлбар өгсөн болж таарч байна.

"Рио Тинто" компани нь 2016 онд далд уурхайн төслийн санхүүжилт 5.3 тэрбум ам.доллар, ашиглалтад орох хуваарь 2020 он гэж мэдэгдэж байсан ч одоо 6.75 тэрбум ам.доллар болж өсч, хугацааны тов 2022 он хүртэл хойшлоод байгаа юм. Одоогийн байдлаар Оюутолгойн ил уурхайгаас баяжмал дахь цэвэр металын дүнгээр 150-180 мянган тонн зэс үйлдвэрлэдэг бол далд уурхай ашиглалтад орсноор оргил үедээ 600 хүртэлх мянган тонн зэсийн гарцтай ажиллах юм.

Б.Төгс

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 3 мин
    ТОП-100 ААН-ийн эхний байруудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний гурван байрыг эзэлсэн байна. Энэ жил уул уурхай салбарын 22 компани Топ-100-д багтжээ. “Энержи ресурс” 10-т, “Монголын Алт” ХХК 11-т, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 12-т, “Монголросцветмет нэгдэл”15-д, “Петрочайна Дайчин Тамсаг” ХХК 17-д, Бүрдэл майнинг 23, “Эрдэнэс Монгол” ХХК 26-д, “Хишиг арвин индустриал” ХХК 32-т “Багануур” ХК 34-т, “Шин шинь”ХХК 41-т, “Цайрт минерал”ХХК 49-д, “Ачит ихт” ХХК 59-д, Монполимет ХХК 60-д, “Алтайн хүдэр” ХХК 62-т, “Бороо гоулд” ХХК 67-д,Тавантолгой ХК 74-т, “Саусгоби сэндс” ХХК 84-т, Баян Айраг Эксплорэйшн ХХК 91-т, “Шивээ Овоо” ХК 94-д эрэмбэлэгдсэн байна. Уул уурхай салбарын эдгээр компанийн борлуулалтын орлого 2021 онд 14618 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 41 хувийг эзэлж байна.
  • 2022-05-20
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • 2022-05-19
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 2022-05-19
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.