Зах зээл
ОРМУЗЫН МУХАРДАЛ БА ТОСНЫ ӨЛСГӨЛӨН
Дэлхийн эдийн засаг тосны гүнзгий дутагдалд орж эхэллээ. Урьд хожид үзэгдээгүй эрчим хүчний хямралтай дэлхий нийт тулгарч буйг олон улсын байгууллагууд санал нэгтэйгээр тодорхойлж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.4%-тай гарсан бол энэ онд илүү өсөх байсан эрчим алдагдаж 3.1% болох, байдал энэ хэвээр үргэлжилбэл 2%-д саарахыг Олон улсын валютын сан анхаарууллаа.
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ 2040-ӨӨД ОН ХҮРТЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА
АНЭУ-ын Үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн сайд бөгөөд Абу Дабигийн Үндэсний нефтийн компани болох “ADNOC”-ийн Гүйцэтгэх захирал Султан Ахмед Аль Жабер газрын тосны зах зээлд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар “Atlantic Council”-д ярилцлага өглөө.
Б.БЯМБАДАГВА: МОНГОЛ УЛС ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ЧУХАЛ
Нүүрсний экспортод түлшний үнийн өсөлт тодорхой дарамт үзүүлж байгаа ч нөгөө талд зах зээлд үнэ өсөх хандлага давамгайлж байна. Ингээд манай улсын нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал, экспортыг нэмэгдүүлэх боломж, Хятадын нүүрсний зах зээлийн чиг хандлага болон бусад асуудлаар Монгол нүүрс ассоциацийн Ерөнхийлөгч Б.Бямбадагватай ММЈ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт ярилцлаа.
Австралийн коксжих нүүрсний экспорт дөрөвдүгээр сард 20% өсжээ
Дэлхийн коксжих нүүрсний экспортын зах зээлд хамгийн том тоглогч болох Австралийн нийлүүлэлт дөрөвдүгээр сард 12.5 сая тоннд хүрч өмнөх сараасаа 11%, өмнөх оны мөн үеэс 20% өсжээ. Үүнд Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Солонгосын худалдан авалтын өсөлт голлон нөлөөлсөн байна.
Зэсийн ханш 14000 ам.доллар/тонн давж өслөө
Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш Лхагва гаригт түүхий эдийн биржүүд дээр тонн тутамдаа 14000 ам.доллар давж (2026.05.13) өслөө. Тухайлбал Лондоны металын бирж дэх зэсийн гурван сарын гэрээт үнэ 14140 ам.доллар/тонн-д хүрч хаагдсан байна.
Зэсийн ханш сүүлийн гурван сарын доод түвшинд хүрч буурав
Аж үйлдвэрийн гол метал зэсийн ханш Лондоны металын бирж дээр гуравдугаар сарын 20-ны байдлаар тонн тутамдаа 12021.5 ам.долларт хүрч хаагдсан байна. Ингэснээр аранжин металын ханш өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр үзүүлсэн оргил ханшийн түвшин болох 13844 ам.доллар/тонн-оос даруй 15 орчим хувиар буураад байна.
Нүүрсний эрэлт оргил үедээ хүрсэн үү?
Нүүрс, газрын тос, байгалийн хийн эрэлт оргил үедээ хүрсэн эсэх талаар хүмүүс олон жилд ярьж маргалдаж байна. Азийн нүүрсний далайн импорт 2025 онд өмнөх оны дээд амжилтаас 4.4%-иар буурсан гэх шинэ мэдээлэл гарсны дараа нүүрсний эрэлтийн талаархи маргаан энэ долоо хоногт шинээр дэгдлээ.