О.Дөлгөөн
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, энэ оны эхний 1-7 дугаар сард манай улсын нүүрсний нийт олборлолт 73.651 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 51.9%-иар өссөн үзүүлэлт болов. Үүнээс чулуун нүүрсний олборлолт 67.657 сая тонн болж 60.3%-иар өссөн бол хүрэн нүүрсний олборлолт 5.994 сая тонн болж 4.7%-иар бууржээ.
7 дугаар сард нүүрсний сарын олборлолт 11.171 сая тоннд хүрч, өнгөрөгч оны мөн үеэс 49.1%-иар өссөн ч зургаадугаар сараас 4.6%-иар буурсан байна. Үүнд чулуун нүүрсний олборлолт 10.225 сая тонн, хүрэн нүүрсний олборлолт 946,000 тонн байв.
Экспортын биет хэмжээ ба орлогын үзүүлэлт
Тус хугацаанд нүүрсний нийт экспорт 68.3438 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 23.931 сая тонноор буюу 53.9%-иар өссөн дээд амжилт тогтоов. Үүнээс чулуун нүүрсний экспорт 65.5758 сая тонн (+58.6%), хүрэн нүүрсний экспорт 2.768 сая тонн (-9.7%) байна.
Ийнхүү 68.34 сая тонн нүүрс экспортолсноор Монгол Улс 4,723,593.69 мянган ам.доллар буюу 4.72 тэрбум ам.долларын экспортын орлого олсон байна. Энэхүү тоо баримтаас тооцож үзвэл 2026 оны эхний 7 сарын байдлаар экспортолсон нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамдаа 69.1 ам.доллар байна.
7 дугаар сарын тухайд экспорт 9.1289 сая тоннд хүрч, өмнөх сараас 11.4%-иар буурсан ч өмнөх оны мөн үеэс 39.6%-иар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс чулуун нүүрсний экспорт 8.733 сая тонн, хүрэн нүүрсний экспорт 395,900 тонн байв.