Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Зэсийн үнэ 4860 долларт хүрч буулаа Аж үйлдвэрийн гол металуудын нэг зэсийн үнэ 11 дүгээр сар гарсаар эрчимтэй буураад байна. Сарын эхээр нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 5100 гаруй ам.доллартай байсан бол өчигдрийн байдлаар 4860 ам.доллар болтлоо буураад байгаа юм.
“Комацу”-гийн ашиг 19%-иар буурав Японы тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Комацу” компанийн санхүүгийн жилийн 9 дүгээр сарын 30-наар дууссан эхний 6 сарын тайлангаар нийт борлуулалтын орлого нь 892.4 тэрбум иень болж, өмнөх оны мөн үеэс 5.3%-иар буурсан байна.
Wood Mackenzie: Коксжих нүүрсний үнэ дунд хугацаандаа сайжирна Эрдэс түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын судалгаа хийдэг Wood Mackenzie байгууллага коксжих нүүрсний үнэ богино хугацаандаа өсөхгүй гэж үзэж байна.
Хятадын зэсийн импорт 30%-иар өсөв Хятадын цэвэр зэсийн импорт өнгөрсөн 9 дүгээр сард 460 мянган тоннд хүрч өмнөх сарынхаас 30%-иар өсчээ. Түүнчлэн энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18%-иар өссөн үзүүлэлт юм.
Коксжих нүүрсний үнэ буурч байна Хятадын зах зээлд, тэр дундаа Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Өвөрмонголын зах зээлд өнгөрсөн 9 дүгээр сард коксжих нүүрсний үнэ үргэлжлэн буурсан болохыг China Coal Resource байгууллага мэдээллээ.
Зэсийн үнэ буурах биш өсөх найдвар давамгайлав Зэсийн үнийн төлөвийг хөрөнгө оруулалтын банкууд харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна. Оны сүүлийн улиралд зэсийн үнэ дунджаар 5700 ам.доллар/тонн байх тухай Citigroup таамаглал дэвшүүлжээ.
Зэсийн үнэ 5400 долларт хүрч өсөв Аж үйлдвэрийн гол метал зэсийн үнэ Лондоны металын бирж дээр өчигдөр нэг тонн нь 5400 ам.доллар болж, сүүлийн сар хагас дахь дээд үнэд хүрч өсөв.
Зэсийн үнэ 4887 долларт хүрлээ Хятадын хувьцааны гол гол индексүүд буурсаар байгаа нь түүхий эдийн, тэр дундаа зэсийн үнэ огцом буурах нөхцөл болж байна. Өчигдөр ганцхан өдрийн дотор нэг тонн зэсийн үнэ (гурван сарын гэрээт ханш) Лондоны металын бирж дээр 153 ам.доллараар буурч, 4887 ам.долларт хүрлээ.
Зэсийн үнэ үргэлжлэн буурсаар 5000 долларт хүрэв Зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сард Лондоны металын бирж дээр нэг тонн нь 6000 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан бол өнгөрсөн долдугаар сараас эхлэн тасралтгүй буурсаар байна. Өчигдөр тус бирж дээр зэсийн шууд худалдааны үнэ өмнөх өдрийнхөөсөө 100 ам.доллараар буурч 5000 ам.долларт хүрсэн нь сүүлийн зургаан жилийн доод үнэ байлаа. Харин зэсийн гурван сарын гэрээт үнэ 5005 ам.долларт хүрч хаагджээ.
Төмрийн хүдрийн үнэ 44 долларт хүрч буув Хятадын Тяньжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын үнэ өнгөрсөн мягмар гаригийн байдлаар 44.1 ам.долларт хүрч буурлаа.
Зэсийн үнэ 5450 долларт хүрч буурав Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь 5455 ам.долларт (3 сарын гэрээт үнэ) хүрч буурав.
Хятадын төмрийн хүдрийн импорт буурав Хятадын төмрийн хүдрийн импорт 5 дугаар сард 70.9 сая тонн болж буурчээ. Дөрөвдүгээр сарын импорт 80.2 сая тонн байсан юм. Энэ оны эхний 5 сарын байдлаар тус улс 378.2 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2%-иар буурсан дүн юм.
Коксжих нүүрсний улирлын гэрээт үнэ 93 долларт хүрч буув Японы ган үйлдвэрлэгчид болон Австралийн нүүрсчдийн хооронд улирал бүр хийгддэг коксжих нүүрсний гэрээний үнэ оны гуравдугаар улиралд тонн тутам нь 93 ам.доллар байхаар талууд тохиролцжээ.
Зэсийн үнэ 5770 долларт хүрч буурлаа Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 5772 ам.доллар (3 сарын гэрээт үнэ) болж буурчээ.
Куинслэндийн нүүрсний экспорт дээд амжилт тогтооно Австралийн Куинслэндийн байгалийн нөөцийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Майкл Роче тавдугаар сарын сүүлийн байдлаар нүүрсний экспорт 200 сая тоннд хүрсэн бөгөөд 2014-2015 оны санхүүгийн жилийн эцсээр (6 дугаар сарын эцсээр) нүүрсний экспорт 220 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна.
Төмрийн хүдэр өсөлттэй буй ч, үнийн таамаг өөрчлөгдсөнгүй Хятадын Тяньжин боомт дээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын нэг тонн нь өчигдрийн байдлаар 62.3 ам.долларт хүрч өслөө. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эргийн боомтууд дээр төмрийн хүдрийн агуулах дахь нөөц 86.7 сая тонн хүрсэн нь таван долоо хоног дараалан нөөц буурсан дүн юм байна.
Зэс, төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн өсөв Зэс болон төмрийн хүдрийн үнэ өчигдрийн байдлаар дахин өсөлттэй гарсан байна. Зэсийн хувьд өнгөрсөн баасан гаригт оны дээд хэмжээнд хүрч өсөөд байсан бөгөөд энэ долоо хоногт үргэлжлэн өссөөр өчигдөр Лондоны металын бирж дээр (3 сарын гэрээт) 6404 ам.доллар/тоннд хүрчээ.
Зэсийн үнэ оны дээд үнэлгээнд хүрч өсөв Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт өмнөх долоо хоногтойгоо харьцуулахад бараг 6.4%-иар өссөн бөгөөд өнөөдрийн байдлаар 1.28%-иар буураад байна. Нью-Йоркийн Comex бирж дээр нэг тонн зэсийн үнэ даваа гаригийн ханшаар 6400 орчим ам.долларт хэлбэлзэж (2.9 доллар/фунт) байна.
Төмрийн хүдрийн үнийн өсөлт саарав Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд нэг тонн төмрийн хүдрийн үнэ Хятадын Тяньжины боомт дээр 46.7 ам.доллар болсон нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн доод үнэ байв.
Хятадын коксжих нүүрсний импорт 15%-иар буурч болзошгүй Хятадын коксжих нүүрсний дотоодын олборлолт энэ жил 539 орчим сая тоннд хүрч, өмнөх жилийнхээсээ 7.5%-иар өсөх төлөвтэй байгааг “China Coal Resource” нүүрсний мэдээллийн байгууллага таамаглажээ.
7 8 9 10 11 12 13