Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ 6000 долларын босгыг давав

Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар нэг тонн цэвэр зэсийн гурван сарын гэрээт үнэ 6270 ам.доллартайгаар хаагджээ. Энэ нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр үнэд тооцогдож байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн 2015 оны тавдугаар сарын сүүлээр зэсийн үнэ 6285 ам.долларын ханштай байсан юм. Түүнээс хойш аажмаар буурсаар, тухайн оны арваннэгдүгээр сараас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл тонн зэсийн үнэ бирж дээр голцуу таван мянган доллараас доош ханштай байсан билээ.

Зэсийн үнэ энэ оны долдугаар сар гарсаар тонн тутамд 350 ам.доллараар өссөн нь энэ сарын эхнээс 27-ныг хүртэл 6%-ийн өсөлттэй байсан гэсэн үг юм. Тэр дундаа энэ долоо хоногийн эхний гурав хоногийн байдлаар зэсийн үнэ тус бирж дээр тонн тутамд 240.5 ам.доллараар өсөөд байгаа юм. Ийнхүү зэсийн үнэ өссөн нь Хятадын эдийн засгийн байдал харьцангуй эерэг үзүүлэлттэй байгаагийн зэрэгцээ дэлхийн зэсийн томоохон уурхайнуудын олборлолтын үзүүлэлтүүд тооцоолж байснаас хумигдсан нь голлон нөлөөлжээ. 

Хятадын цэвэр зэсийн импорт оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.4%-иар буурч 2.23 сая тонн болсон байна. Мөн өнгөрсөн зургадугаар сард 420 мянган тонн цэвэр зэс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад мөн л бууралттай буюу 7%-иар багасчээ. Гэхдээ зэсийн баяжмалын импорт өнгөрсөн зургадугаар сард өмнөх сарынхтайгаа харьцуулахад 23%-иар өсч, 1.41 сая тоннд хүрчээ. Оны эхний хагасын байдлаар тус улсын зэсийн хүдэр, баяжмалын импорт 8.28 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6%-иар өсчээ. Ийнхүү зэсийн баяжмалын импорт өсөхөд хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрүүдийн боловсруулалтын зардал багассаны сацуу Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл багагүй хувиар өссөн нь нөлөөлжээ. Түүнчлэн тус улсад үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэх хандлагатай болсныг олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна.

Хятадын тухайд оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт нь 6.9%-тай (жилийн дүнгээр буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс) гарсан нь тухайн улсын энэ оны төлөвлөж буй өсөлт болох 6.5%-иас өндөр дүн болж байна. Харин оны эхний улирлын өсөлттэй харьцуулсан дүнгээр авч үзвэл хоёрдугаар улирлын өсөлт 1.7%-тай болж нэмэгдсэн нь маш чухал үзүүлэлт болж байна. Хэрэв цаашид уг хандлага хадгалагдвал Хятадын хувьд 2010 оноос хойш анх удаа өмнөх оны өсөлтийн үзүүлэлтээсээ илүү хурдацтай өндөр өсөлттэй байх зураглал харагдаж буйг олон улсын хэвлэлүүдэдээр онцлон мэдээлжээ.

Үүний хажуугаар дэлхийн томоохон уурхайн олборлолт, тухайлбал Чилийн Эскондида уурхайд оны эхээр ажил хаялт зарласнаас гадна Индонезийн Грасбэрг зэсийн уурхайн ажилчдын зарим хэсгийг хамраад буй ажил хаялт ирэх сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. 


Б.Төгс

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах