Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Зэсийн үнэ 6111 доллар хүрч өслөө Зэсийн үнэ өчигдөр Лондоны металын бирж дээр 2015 оны тавдугаар сараас хойших хамгийн дээд хэмжээнд хүрч, 6111 ам.доллар болж өсөөд байна. Лондоны металын бирж дээр өнгөрсөн баасан гаригт нэг тонн зэсийн үнэ 5.873 ам.доллартайгаар хаагдсан юм.
Эрдсийн зах зээл “идэр гурван ес”-ийн үеэ давлаа Эрдсийн зах зээлд 2016 оны эхэнд тун чиг жавартай эрс хатуу уур амьсгал давамгайлж байсан бол оны хоёрдугаар хагасаас урин дулаан уур амьсгал орж эхэлсэн билээ.
Коксжих нүүрсний үнэ буурах төлөвтэй байна Он гарсаар дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 20 гаруй хувиар буурчихаад буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Ганцмод боомтод шинэчилсэн хураамж үйлчилж эхэллээ Хятад Монголтой хиллэдэг бүх боомтдоо хураамж ногдуулахаар шийдвэрлэснийг монголчууд өнгөрсөн сарын сүүлээр мэдэж багагүй сандарцгаасан билээ. Харин энэхүү шийдвэр аль 11 дүгээр сарын 4-ний өдөр гарчихсан байсан юм.
Нүүрс экспортлогч компаниуд нүүрсний үнийн өсөлтийг хэр ашиглаж байна вэ? Хятадад нүүрсний үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үеийг Монголын нүүрс экспортлогч компаниуд хэр ашиглаж байна вэ? Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол улс 16.24 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 сая тонн орчмоор буюу 55 хувиар өссөн дүн юм. Харин экспортын орлого 509.8 сая ам.долларт хүрч, 18 орчим хувиар өсчээ.
Трампын ялалт зэсийн үнийг огцом өсгөв АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр тус улсын томоохон бизнесмен Дональд Трамп сонгогдсоны дараах хоёр хоногт аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар өсчихөөд байна.
Нүүрсний компаниудын хувьцааны үнэ өссөөр байна Монголд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний компаниудын хувьцааны үнэ Хонконг, Австралийн бирж дээр тасралтгүй өссөөр байна.
Нүүрсний үнэ өссөн ч Монголын компаниуд шууд ашиг хүртэхгүй Сүүлийн үед коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний үнэ өсөх тал руугаа хандаж эхэлсэн нь зах зээл шинжээчдийн төдийгүй салбарын компаниудын хувьд үнэхээр гайхашруулсан, бас горьдлого төрүүлсэн хэрэг болов.
Нүүрсний үнэ өссөн ч зэсийнх буурч байна Сүүлийн саруудад үнэ нь огцом өсөөд буй коксжих нүүрсний ханшийн хувьд үргэлжлэн өссөөр өнгөрсөн долоо хоногийн байдлаар Австралийн коксжих нүүрсний тонн тутмын үнэ 180 ам.долларт хүрч өсөөд байна.
Коксжих нүүрсний үнэ 80%-иар өсч 140 долларт хүрэв Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 80%-иар өсч 140 ам.долларт хүрээд байна.
Зэсийн үнэ сүүлийн хоёр сарын доод үнэд хүрэв Нью-Йоркийн бирж дээр өчигдөр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн зургаан долоо хоногийн хугацаан дахь хамгийн доод ханшид хүрч нэг тонн нь 4690 ам.доллар болжээ.
Moody’s металын зах зээлийн төлөвийг “тогтвортой” гэж үзэв Зээлжих зэрэглэл тогтоодог, АНУ-д төвтэй Moody’s агентлаг гол металын салбарыг сөрөг гэсэн үнэлгээнээс тогтвортой болгож өөрчлөв.
Төмрийн хүдрийн зах зээлд тохиож буй өсөлт нь ердөө “өглөөний нар” Долдугаар сарын дунд үеэр төмрийн хүдрийн үнэ Хятадын Тянжины боомт дээр нэг тонн нь 58.8 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн тавдугаар сараас хойшхи хамгийн өндөр дүн бөгөөд энэ нь оны эхэн үеэс 37%-иар өссөн үзүүлэлт юм.
Хятадын төмрийн хүдрийн импорт өсч, зэсийнх буурав Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар Хятадын төмрийн хүдрийн импорт 88.4 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7%, өнгөрсөн сарынхаас 8.3%-иар өссөн төдийгүй тус улсын импортын хоёр дахь дээд амжилтад тооцогдсон тухай Хятадын гаалийн ерөнхий газар өчигдөр мэдээлжээ.
Goldman Sachs: Зэсийн үнэ 4000 доллар руу буурч болзошгүй Түүхий эдийн үнийн төлөвийн таамаг дэвшүүлдэг дэлхийн томоохон банкуудын нэг “Goldman Sachs” ирэх 12 сарын хугацаанд зэсийн ханш 4000 ам.доллар/тонн болж буурч мэдэх тухай мэдээллээ.
Нүүрсний зах зээл ялимгүй дээшилж, зэсийн найдвар сулрав Коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд өсөхгүй гэсэн таамгийг олонхи судалгаа шинжилгээний байгууллага дэвшүүлээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд коксжих нүүрсний шууд худалдааны үнэ Австралийн боомт дээр нэг тонн нь 99.5 ам.долларт хүрч өссөн нь энэ оны оргил үнэ байлаа.
Эрдсийн зах зээл уналтын мөчлөгөөс гарахад ойрхон байна Дэлхийн зах зээлд ашигт малтмалын түүхий эдийн үнэ харьцангуй өсөлттэй болох тал руу эргэснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Олон улсын зах зээлд арилжаалагдаж буй хөдөө аж ахуйн болон эрдсийн 22 түүхий эдийн ханшийн дундаж үзүүлэлтийг харуулдаг Bloomberg Commodity Index өчигдөр өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрийн доод түвшнээсээ 20 гаруй хувиар өссөн дүнтэй гарчээ.
Citi: Хятадын дотоодын нүүрсний үнэ 20%-иар өсч болзошгүй Хятадын Засгийн газрын явуулж буй нүүрсний дотоодын олборлолтыг хумих эрчимтэй бодлогын дүнд энэ оны сүүл гэхэд нүүрсний үнэ 20%-иар өсч магадгүй тухай Citigroup таамаглаж байна.
Зэсийн үнэ гурван сарын доод үнэ рүү дөхөв Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод цэгт ойртож буурсан буюу нэг тонн нь 4558 ам.долларт хүрсэн байна.
Хятадын эрдсийн худалдааны үзүүлэлт бууралттай гарав Дэлхийн эрдэс түүхий эдийн эрэлтийн гол хэсгийг бүрдүүлэгч Хятадын улсын дөрөвдүгээр сарын худалдааны урьдчилсан үзүүлэлт гарч, өмнөх сарынхаасаа харьцангуй буурсан дүнтэй байлаа.
5 6 7 8 9 10 11