Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Хятадын коксжих нүүрсний импорт 72%-иар өсөв Хятадын Гаалийн ерөнхий газар тус улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн гуравдугаар сард өмнөх сараасаа 72%-иар, өмнөх оны мөн үеэс 73.6%-иар дээшилж 5.09 сая тоннд хүрснийг өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.
Коксжих нүүрсний үнэ 20%-иар өсөв 2011 онд нэг тонн нь 300 гаруй ам.долларын үнэд хүрч өсөөд байсан коксжих нүүрсний үнэ 2012 оны сүүл үеэс эхлэн буурсаар сүүлийн саруудад 70-80 ам.доллар болтлоо ханш нь унасан юм.
Хятадын зэсийн импорт 39%-иар өсөв Дэлхийн зэсийн хэрэглээний 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улсын цэвэр зэсийн импорт өнгөрсөн гуравдугаар сард өмнөх оныхтой харьцуулахад 39%-иар өсч, 570 мянган тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Австрали: Төмрийн хүдрийн үнийн төлөвийг 9%-иар нэмэв Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн даваа гаригийн байдлаар нэг тонн нь Хятадын Тянжины боомт дээр 55.9 ам.доллар болж өсөөд байна.
Монгол улс урд хөрш рүү 275 мянган тонн нүүрс нийлүүлжээ Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн хоёрдугаар сард 2.97 сая тонн байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25%-иар буурсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Нүүрсний ашиглалт, хөрөнгө оруулалт хумигдаж эхлэв Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт өнгөрсөн 2015 онд 30%-иар, хэрэглээ нь 3%-иар буурсан. Түүгээр ч зогсохгүй дэлхийн нүүрсний хэрэглээ сүүлийн 10 гаруй жилд анх удаагаа буурсан дүнтэй гарлаа. Нүүрсний импорт хэрэглээ буурсан, мөн оны сүүлээр нүүрсний ирээдүйтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан юм.
Хятадын нүүрсний импорт 11%-иар буурав Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгчдийн нэг Хятад улсын нүүрсний хэрэглээ буурах төлөвийн тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад удаж буй.
Төмрийн хүдэр, зэсийн үнэ өсөлттэй байна Гуравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар аж үйлдвэрийн голлох метал болох зэсийн шууд худалдааны үнэ тонн тутамд 300 ам.доллараар өсч 5000 ам.доллар хүрсэн юм.
Хятадын төмрийн хүдэр, зэсийн импорт нэмэгдэв Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сард 82 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гэхдээ Хятадын төмрийн хүдрийн импорт өссөн ч гангийн экспорт 9.74 сая тоннд хүрч, 5.3%-иар буурчээ.
Төмрийн хүдрийн үнэ 44 доллараас давав Сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр үнэ нь буураад байгаа төмрийн хүдрийн зах зээлийн тухайд ойрын хэдэн жилд уг түүхий эдийн үнэ 40 ам.доллараас доогуур ханштай байх таамаг зах зээл шинжээчдийн дунд түгчихээд буй.
Citi: Төмрийн хүдрийн үнэ 36 ам.доллар байна Citi банк төмрийн хүдрийн үнийн таамаглалаа дахин буурууллаа. Тус банк энэ оны төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэг тонн нь 36 ам.доллар болгож, өмнөх 11 дүгээр сард дэвшүүлсэн төлөвөөс 5 доллараар буурууллаа.
Хятадын нүүрсний импорт 30%-иар буурав Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт 2015 онд 29.9%-иар буурч 204.06 сая тонн болсныг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ.
Зэсийн үнэ 4400 ам.доллар руу буув Хятадын эдийн засгийн таагүй мэдээллүүдээс үүдэн он гармагц хувьцааны индексүүд ар араасаа уналттай гарсан нь эрдсийн захыг “зүгээр” байлгахгүй байна.
Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх сард 4.07 сая тонн байв Өнгөрсөн 11 дүгээр сард Хятадын коксжих нүүрсний импорт 4.07 сая тонн байсан нь өмнөх оныхоос 17.8%-иар буурчээ. Харин оны эхний 11 сарын байдлаар тус улс 43.4 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны дүнгээс 20.6%-иар багассан үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Goldman Sachs: Төмрийн хүдрийн үнийн таамгаа буурууллаа Тянжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн баяжмалын үнэ өнгөрсөн мягмар гаригт 40 долларын улаан шугамнаас доош орж 38.5 ам.долларт хүрсэн нь 2009 оны 5 дугаар сараас хойшхи хамгийн бага үнийн дүнд тооцогдож байна.
Хятадын гангийн салбар 11 тэрбум долларын алдагдал хүлээв Оны эхний арван сарын байдлаар Хятадын гангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хамгийн том хэмжээний 101 компанийн санхүүгийн дүнг авч үзэхэд тэд нийтдээ 72 тэрбум юань буюу 11 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ.
Төмрийн хүдрийн үнэ 42 долларт хүрэв Хятадын Тяньжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын CFR нөхцөлтэй үнэ өчигдрийн байдлаар 42.8 ам.долларт хүрч буурсан байна.
Газрын тосны үнэ “газардсаны” учир Дэлхийн зах зээл дэх газрын тосны өндөр үнэ хамгийн сүүлд 2014 оны 7 дугаар сард тэмдэглэгджээ. Тухайн үед Brent маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 114.7 ам.долларт хүрч байлаа. Харин энэ үнэ ердөө дөрвөн сарын хугацаанд 60 ам.доллар хүртэл буурч, өнөөг хүртэл өсөөгүй хэвээр байна.
Хятадын коксжих нүүрсний импорт 3.08 сая тоннд хүрч буув Коксжих нүүрсний импортоороо дэлхийд тэргүүлэгч Хятад улс өнгөрсөн сард 3.08 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 43.4%-иар, өмнөх сарынхаасаа 22.2%-иар буурсан дүнтэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Зэсийн үнэ 4500 долларт хүрэв Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар (гурван сарын гэрээт) нэг тонн нь 4512 ам.долларт хүрчээ.
6 7 8 9 10 11 12