Хятадын коксжих нүүрсний импорт 2019 онд 15.3%-иар өсөв

2020-02-06 17:48

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын коксжих нүүрсний импорт биет хэмжээгээр түүхэн доод хэмжээнд буюу 1.7 сая тоннд хүрсэн байна. Гэхдээ оны нийт дүнгээр 2019 онд  Хятад улсын коксжих нүүрсний импорт нэмэгдсэн байна. Хятад улсын Гаалийн ерөнхий газрын мэдээнд өнгөрсөн онд тус улс 74.6 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2018 оны үзүүлэлт болох 64.7 сая тонноос даруй 15.3%-иар өссөн тухай өгүүлжээ.

Ийнхүү импорт өсөхөд импортын коксжих нүүрсний үнэ харьцангуй хямд байсан нь голлон нөлөөлсөн байна.

Өнгөрсөн оны хэмжээнд Хятад улсын Австралиас импортолсон коксжих нүүрсний нийт дүн 30.9 сая тоннд хүрч, 2018 оныхоос 9.69%-иар ихэслээ.

Гэхдээ өнгөрсөн арванхоёрдугаар сард Австралиас Хятад руу гаргадаг экспортын хэмжээ 111.3 мянган тоннд хүрсэн нь өмнөх арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад 95.7%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 74.3%-иар тус тус буурчээ.

Хятад улсын хувьд өнгөрсөн жилийн сүүлээр импортын бодлогоо чангатгасан нь өнгөрсөн сард их хэмжээний коксжих нүүрсний импорт саатахад хүргэсэн юм.

Мөн арванхоёрдугаар сард Монгол улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 1.57 сая тонн болсон нь өмнөх оны мөн үеэс 37.9%, өмнөх сарынхаас 43.1%-иар тус тус буурсан байна. Хятад улс нь өнгөрсөн онд Монгол улсаас 33.8 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх 2018 оныхоос 22%-иар өссөн байна. Хятадын хувьд импортын хатуу бодлого баримталж буйгаас үүдэн Австралиас импортолж буй коксжих нүүрсний бууралтыг Монголоос авах коксжих нүүрсний импортыг нэмэгдүүлэх байдлаар нөхөх болов уу гэсэн байр суурь шинжээчдийн дунд байна.  

Хятад улс арванхоёрдугаар сард ОХУ-аас 17.3 мянган тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх сарынхаасаа 96.8%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 85.9%-иар бууржээ.  Түүнчлэн арванхоёрдугаар сард АНУ, Канад, Индонез улсаас коксжих нүүрс импортлон аваагүй байна. АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээ нэгдүгээр сарын дундуур байгуулагдсан хэдий ч АНУ-ын нүүрсэнд ногдуулах татварыг бууруулах тал дээр тодорхойгүй хэвээр байгаа юм.

Argus Media-ийн тооцооллоор өмнөх оны арванхоёрдугаар сард Австралийн сайн чанарын коксжих нүүрсний FOB нөхцөлтэй үнэ нэг тонн нь дунджаар 136.76 ам.доллартай байжээ.

Б.Золоо

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-01-15 19:10
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • 2021-01-14 18:32
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • 2021-01-14 18:17
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • 2021-01-14 15:39
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • 2021-01-14 13:37
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.