Газрын тосны ханш огцом суларч 32 ам.доллар боллоо

2020-03-09 18:08

Өнөөдрийн байдлаар (2020.03.09) Брэнт маркийн газрын тосны ханш 30%-иар (13.29 ам.доллараар) буурч 32 ам.доллар боллоо. Энэ нь 2016 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага ханшийн түвшин болж буй төдийгүй сүүлийн бараг 30 жилд тохиогоогүй огцом уналтаар тооцогдож байна. Ханш буурч буй нь коронавирусын дэгдэлтээс бус ОПЕК болон түнш орнуудын хагарлаас болсон гэж хэлж болно. Тодруулбал, ОПЕК болон ОХУ-ын хооронд газрын тосны “тулаан” эхэлсэн байж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон хамтрагч орнуудын хооронд өнгөрсөн баасан гаригт (2020.03.06) Австрийн Вена хотноо болсон хурлаар зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Уг хурлын үеэр тус байгууллагын одоогийн хэрэгжүүлж буй газрын тосны гарц танах хөтөлбөрийн хугацааг сунгах санал дэмжигдээгүй байна. Хөтөлбөрийн хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болно.

ОПЕК-ийн уулзалтаар, оны хоёрдугаар улиралд улс орнууд газрын тосны өдөрт олборлох хэмжээг 1.5 сая баррелиэр бууруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргасан ч энэхүү саналыг ОХУ хүлээж авахаас татгалзсан байна. ОПЕК-ийн олборлолтын хэмжээг танах бодлогыг сүүлийн жилүүдэд Орос уриалгахан хүлээж авсаар ирсэн ч тус улсын эдийн засагт ашиггүй туссаар ирсэн юм. Таналтын бодлого нь газрын тосны ханшийг тогтворжуулах сайн талтай ч ОХУ-ын дотоодын олборлогчдод ихээхэн дарамт болдог гэсэн шүүмжлэл бий. Тиймээс энэ удаад Орос нэмэлт таналт хийхээс татгалзсан бол ОПЕК-ийн тэргүүлэх экспортлогч орон Саудын Араб үүнд хариу цохилт хийхээр шийдвэрлэсэн бололтой. Тодруулбал, тус улс газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээг дөрөвдүгээр сараас эхлэн бууруулах бус харин ч нэмэгдүүлэхийн сацуу борлуулалтын ханшаа баррель тутамд 6-8 ам.доллараар хямдруулахаар шийдвэрлэжээ. Саудын Араб нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа “үнийн огцом хямдрал” зарлалаа. Үүнийг  “Голдман Сакс”-ын шинжээчид ОХУ-ыг газрын тосны гарц танах ОПЕК-ийн шийдвэрийг дэмжээгүйн төлөө хийсэн Саудын Арабын үйлдэл гэж тайлбарлав.

Саудын Арабын хувьд одоогоор өдөрт олборлох түвшин 9.7 сая баррель байгаа бол дөрөвдүгээр сард энэ хэмжээгээ 10 сая баррелиэс давуулах төлөвлөгөөтэй байгааг зарим эх сурвалж мэдээлсэн байна. Тус улс цаашид өдөрт олборлох хэмжээгээ 12.5 сая баррельд хүргэх боломжтой ажээ.

Саудын Араб улсад газрын тосны олборлолтын өртөг хамгийн багатайд тооцогддог бол бусад үйлдвэрлэгч орнууд, ялангуяа АНУ-ын занарын тос үйлдвэрлэгчдэд асуудал хүндхэн тусах төлөвтэй байна.

Хэрэв Брэнт газрын тосны ханш 30 ам.доллар/баррельд хүрвэл ОХУ-ын хувьд томоохон эрсдэл тулгарна гэж тус улсын дотоодын хэвлэлүүд онцоллоо. Учир нь Оросын газрын тосны олборлолтын өртөг харьцангуй өндөрт тооцогддог. Одоо рублийн ам.доллартай харьцах ханш огцом суларч ганцхан өдрийн дотор 10%-иар буурсан байгаа ч ОХУ-ын гадаад валютын нөөц 570 тэрбум доллараар хэмжигдэж байгаа нь Саудын Арабынхаас бараг 100 тэрбум ам.доллараар давуу ажээ.

 

Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 20 цаг 25 минутын өмнө
    Орон нутгийн банкуудаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг худалдаж авах тухайгаа Хятадын Төв банк мэдэгджээ. COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс банкууд 1 их наяд юань буюу 140 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгохоор тус улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл арилжааны болон хувийн банкуудаас жижиг, дунд бизнест олгох зээлийг Төв банк худалдан авахдаа 400 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ тухайн банкууд нэг жилийн дараа эргээд зээлүүдээ худалдан авах юм  байна.
  • 20 цаг 41 минутын өмнө
    Энэ долоо хоногийн даваа гаригт (2020.06.01) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсч, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.
  • 21 цаг 52 минутын өмнө
    Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал улам хүндэрсээр байна. Оны өмнөхөн  улсын төсвөө өөдрөгөөр төсөөлж баталсан. Өнөөдөр асуудал тооцоолсноос өөрөөр эргэж, хямралд тэвдэцгээж байна. Та  нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ? Улсын төсвийг анх хэлэлцэж байхдаа л хэт өөдрөг төсөөлсөн зүйлүүд нэлээд харагдаж байсан. Наад зах нь аймгуудад хуваарилсан төсөв харилцан адилгүй. Говийн аймгуудад  нэлээд өндөр төсөв хуваарилсан. Татаас авдаг, орлогын түвшнээр доогуур эрэмбэлэгддэг аймгууд эсрэгээрээ бага төсөвтэй байх жишээтэй. Нөгөө талдаа, төсвийн орлогыг өөр өөрөөр төсөөлсөн. Тухайлбал нүүрсний экспортыг  энэ жил 42 сая тонноор тооцоолсон. 2019 оны төсөвт ингэж суулгаад хэмжээндээ хүргэж чадаагүй шүү дээ. Татвараар орж ирэх орлогуудыг  төсөвт мөн суулгасан.
  • 2020-05-29 14:56
    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.