Зэсийн ханш 5200 ам.доллар болж буурав

2020-03-18 15:38

Монголын экспортын хамгийн гол түүхий эд болсон зэсийн ханш Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар 5205 ам.доллар/тонн-ын ханштай хаагдсан байна. Энэ нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойших ханшийн хамгийн доогуур түвшин боллоо. Зэсийн ханш нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх үндсэн металд тооцогддог. Хэдийгээр зэсийн ханшийн түвшин бусад эрдэс түүхий эдтэй харьцуулахад харьцангуй уналт багатай буюу 5500 ам.долларын түвшинд хэлбэлзэж байсан ч ийнхүү буурах хандлагатай болж ирлээ. Зэсийн ханш буурч байгаа нь даваа гаригт (2020.03.16) COVID-19-ийн тархалтын улмаас Хятадын эдийн засаг ихээхэн агшсан тухай мэдээлэл цацагдсантай холбоотой. Тус улсын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарц оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.5%, экспорт 13%, жижиглэнгийн худалдаа 20.5%-иар тус тус буурчээ.

Үүнтэй зэрэгцээд зэсийн гол олборлогчдын хувьцааны ханш хурдацтай “уруудах” болсон байна. Тухайлбал АНУ-д төвтэй зэс олборлогч "Freeport McMoran"-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн бирж дээр сүүлийн нэг сарын хугацаанд 46%-иар буурч нэгж хувьцаа нь 6.48 ам.долларт хүрээд байгаа юм. Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн бирж дээр сүүлийн нэг сарын хугацаанд 41%-иар буурч нэгж бүр нь 0.36 ам.доллартай тэнцлээ.

Нөгөөтэйгүүр Перу улс коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор өнгөрсөн ням гаригт үндэсний хэмжээнд улс даяар 15 хоногийн хугацаатай буюу гуравдугаар сарыг дуустал хөл хорио тогтоолоо. Үүний улмаас тус улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон зэс, алтны уурхайнууд мөн хугацааны турш зогсолт хийхээр болж байна. Тухайлбал “Freeport McMoran компани Перу дэх Cerro Verde зэсийн уурхайгаа 15 хоног, Anglo American 2022 онд ашиглалтад оруулахаар зэхэж буй зэсийн Quellaveco уурхайн төслийн бүтээн байгуулалтыг зогсоохоор болсноо тус тус зарлалаа. Перу нь зэс үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаар бичигддэг улс юм. Гэхдээ уурхайн компаниуд тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болохын зэрэгцээ уурхайг хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэхэд нэн шаардлагатай ажилтнуудыг нэвтрүүлэх боломжоор хангагдах юм байна. Тус улсын хувьд өнгөрсөн даваа гаригт коронавирусын халдвар авсан тохиолдол 89 байсан бол одоо 117 болж нэмэгдээд байгаа юм.

Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 0 минутын өмнө
    Дэлхийн улс орнуудын Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг нь шинэ коронавирусээс үүдэн Европ, АНУ болон дэлхийн бусад улс оронд хөл хорио тогтоосны нөлөөгөөр эрдэс түүхий эдийн хэрэглээнд багагүй хэмжээний бууралт тохиохыг онцоллоо. Тус агентлаг энэ онд дэлхийн эдийн засаг 1.9%-иар буурна гэж таамаглажээ. Улмаар дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 6%-иар буурахаар байна. Хэдийгээр энэ онд Чили, Перу, Мексик, Канадын зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай ч дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ давна гэж тооцоолж байна. 
  • 22 цаг 3 минутын өмнө
    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.
  • 2020-04-02 10:42
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
  • 2020-03-31 14:50
    Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.