Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Төмрийн хүдрийн экспорт 10 сая тоннд хүрнэ Монгол улс өнгөрсөн 2013 оны байдлаар 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь манай улсын хувьд түүхэн дээд амжилт болж байна. Харин экспортын хэмжээ 2016 он гэхэд 10 сая тоннд хүрэх тооцоог Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо гаргажээ.
Зэсийн үнэ найман сарын доод үнээс ялимгүй өсөв Зэсийн үнэ Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн өсөлт удаашрахын хэрээр өнгөрсөн долоо хоногт найман сарын доод үнэд хүрсэн юм. Өчигдөр Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6608 долларт хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойшхи хамгийн доод үнэ болсон юм.
Зэсийн үнэ 7000 доллар руу буулаа Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 1.4 хувиар буураад байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 7055 ам.доллар болж буурсан нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс хойшхи хамгийн огцом бууралтад тооцогдож байна.
Хятадын төмөр замын тариф нэмэгдэв Хятадын төмөр замын тариф 11.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ сарын 15-наас эхлэн “China Railway Corp” буюу Хятадын төмөр замын компани тээвэрлэлтийн тарифаа км тутамд 0.015 юань/тонноор нэмэгдүүлж 0.1451 юань/тонн болгожээ. Энэ нь Хятадын хувьд 2003 оноос хойшхи хугацаанд төмөр замын тээврийн тарифыг нэмэгдүүлсэн арав дахь удаагийн алхам болж байна.
Хятадын гангийн үйлдвэрлэл 7.5%-иар өсчээ Дэлхийн гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 1 тэрбум 607 сая тоннд хүрч, өнгөрсөн оныхоос 3.5%-иар өслөө хэмээн Дэлхийн гангийн холбооноос мэдээлжээ. Энэхүү өсөлтийн суурь нь Ази болон Ойрхи Дорнод болсон бөгөөд Европ, Америкийн үйлдвэрлэл буурсан байна.
Хятадад нүүрс үнэгүйдэж, агуулахын нөөц ихсэв Хятадын Засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэчлэл эрчим хүчний ахиу хэрэглээ бүхий үйлдвэрлэлийг хумиж, гангийн үйлдвэрлэлийг багасгах төлөвтэй байна.
Роснефть Хятадтай газрын тосны худалдаагаа нэмэгдүүлнэ Оросын төрийн өмчийн газрын тосны магнат “Роснефть” компани энэ жил Хятад руу жилд 9 сая тонн буюу өдөрт 180 мянган баррель газрын тосны нэмэлт нийлүүлэлт хийнэ гэж мэдэгджээ.
2014 онд ураны үнэ 41 ам.доллар байна Францын цөмийн эрчим хүчний “Арева” компани 2013 оны тайлангаа танилцуулсан байна. Дэлхийн зах зээл дэх ураны үнэ буурсан байгаа хэдий ч тус компанийн ашиг орлого 40,6 хувиар нэмэгджээ.
Алтны үнэ өсч, зэсийнх буурав Шинэ он гарсаар дэлхийн зах зээл эрдсийн үнэ ханшид харилцан адилгүй “хариу урвал” үзүүлж байна. Алт, цагаан алтны үнэ он гарснаас хойш 5-7 хувиар өсөөд буй юм.
2014 онд алтны үнэ буурна 12 жилийн тогтвортой үнийн өсөлтийн дараагаар 2013 онд алтны үнэ бараг 30%-иар буурав. Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр нэг трой унц алт 1259,4 ам.доллараар арилжаалагдаж байна.
Хятадын коксжих нүүрсний импорт 75 сая тоннд хүрэв Өнгөрсөн 2013 онд Хятад улс нийтдээ 75.4 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь тус улсын түүхэн дэх импортын хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Зэсийн үнэ 7500 долларт хүрлээ Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн COMEX бирж дээр нэг тонн нь 7500 ам.доллар, Лондоны металын бирж дээр 7350 ам.доллар давсан билээ.
Хятадын нүүрсний импорт нэмэгджээ Өнгөрсөн онд Хятад улс нийт 327,1 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх жилийнхээс 13.3%-иар өссөн үзүүлэлт хэмээн Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.
Эхний улиралд коксжих нүүрсний үнэ 116 доллар байна Peabody Energy болон Anglo American компаниуд PCI нүүрсний нэг тоннын FOB үнэ 116 ам.доллар байхаар Өмнөд Солонгосын гангийн POSCO компанитай тохиролцжээ.
Хятадын төмрийн хүдрийн импорт 820 сая тоннд хүрэв Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн эрэлтийн 70 орчим хувийг бүрдүүлдэг Хятад улс өнгөрсөн 2013 онд 820 сая тонн төмрийн хүдэр импортолжээ.
2014 онд Оросын нүүрсний олборлолт 8,3 сая тонноор нэмэгдэнэ ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Эрчим хүчний салбарын 2013 оны дүнгийн тайланг тус улсын Ерөнхийлөгч Владмир Путинд танилцуулсан байна.
Зэсийн үнэ Лондоны биржид 7400 долларт дөхөв Энэ сарын дунд үе гэхэд Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7310 ам.долларт хүрээгүй байсан билээ.
Хятадын коксжих нүүрсний импорт нэмэгджээ Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Хятад улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 9 хувиар өсч 6.6 сая тоннд хүрчээ. Өнгөрсөн аравдугаар сард тус улсын импорт 6.05 сая тонн, өмнөх есдүгээр сард 7.25 сая тоннд хүрч байсан юм.
2014 онд коксжих нүүрсний үнэ ямар байх вэ? Австралийн Нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газраас /Bureau of Resources and Energy Economics BREE/ гаргасан таамаглалаар 2014 онд дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний нэг тоннын дундаж FOB үнэ 150 ам.доллар, гэрээт FOB үнэ дунджаар 158,8 ам. доллар байх гэнэ.
Алтны үнэ гурван жилийн доод түвшинд хүрэв Алтны үнэ өнөөдөр өглөө 1186,5 доллар хүрч, 2010 оны наймдугаар сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрээд байна.
10 11 12 13 14 15 16