Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Хятадын төмрийн хүдрийн импорт буурав

Хятадын төмрийн хүдрийн импорт 5 дугаар сард 70.9 сая тонн болж буурчээ. Дөрөвдүгээр сарын импорт 80.2 сая тонн байсан юм. Энэ оны эхний 5 сарын байдлаар тус улс 378.2 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2%-иар буурсан дүн юм.

Харин 5 дугаар сард Хятадын гангийн экспорт өмнөх сарынхаас 8%-иар өссөн байна. Гэхдээ Хятадын гангийн үнэ сүүлийн 2 жилийн турш буурч байгаа бөгөөд 6 дугаар сарын 16-нд 2337 юань буюу 376 ам.доллар орчим үнэтэй болжээ. Уг үнэ нь сүүлийн 12 жилийн доод үнэ юм. 2011 онд 5000 орчим юань хүрч байсан бол 2013 оны 6 дугаар сард 4200 орчим юанийн үнэтэй байсан юм.

Засгийн газар сүүлийн 7 сарын хугацаанд бодлогын хүүг 3 удаа бууруулсан ч төмрийн эрэлтийг таамаглаж байсан шиг нэмэгдэхгүй байна хэмээн шинжээчид үзэж байна.

Харин Японы төмрийн хүдрийн импорт 4 дүгээр сард 11.1 сая тонн хүрч, өмнөх сарынхаас 0.5 сая тонноор буурчээ. Жилийн өмнөхтэй харьцуулахад 5.8%-иар буурсан гэсэн үг юм.

С.Болд-Эрдэнэ