Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Төмрийн хүдрийн үнэ 42 долларт хүрэв

Хятадын Тяньжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын CFR нөхцөлтэй үнэ өчигдрийн байдлаар 42.8 ам.долларт хүрч буурсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд тус боомт дээрх үнэ 46.7 ам.долларт хүрсэн нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь доод үнэд тооцогдож байсан билээ. Хэдийгээр төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн 10 дугаар сарын сүүл хүртэл тонн тутам нь 50 ам.доллараас доош буулгүйгээр хадгалагдсан ч ийнхүү Хятадын эдийн засгийн таагүй мэдээллүүдээс үүдэн гангийн түүхий эдийн үнэ буурсаар өнгөрсөн сарыг үдлээ.

“Рио Тинто”, BHP, “Вале” компанийн хувьд төмрийн хүдрийн нийлүүлэлтээ төдийлөн бууруулахгүйн зэрэгцээ валютын ханшийн бууралтын улмаас өрсөлдөх чадвар нь улам бүр өсч буй юм. Гэхдээ төмрийн хүдрийн үнэ 40 ам.доллараас буувал энэ нь “Рио Тинто”, BHP зэрэг хямд зардлаар олборлогчдын хувьд ногдол ашиг, зээлийн төлбөрөө төлөхөд тодорхой хэмжээний дарамт үзүүлэхээр байгааг шинжээчид тайлбарлаж байна. Харин эдгээр томоохон компанийн олборлолтын цэвэр зардал тонн тутамд ердөө 20 ам.долларт ч хүрэхгүй байгаа юм .

Сiti group-ийн үзэж буйгаар цаашид нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнэ нэмж буурах нь тодорхой ажээ.

Хятадын эргийн боомтууд дээрх агуулахын нөөц өнгөрсөн 5 дугаар сараас хойшхи хамгийн дээд хэмжээнд хүрч 87.6 сая тонн болжээ.


Б.Төгс