Уул уурхайн компаниудад гарал үүслийн баталгаатай, эрүүл мах нийлүүлнэ

2019-01-10 11:54

Г.Идэр

Эдүгээ уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний  22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 90%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72%-ийг тус тус эзэлж байна. Цаашид уул уурхай бусад салбараа чирч явах нь тодорхой бөгөөд улсын эдийн засаг солонгорч хөгжих гол суурь нь энэ. Эрдэс баялгийн салбарт өдгөө 60 орчим мянган хүн ажиллаж, 330 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бол геологи, хайгуулын чиглэлээр идэвхтэй ажилладаг 1000 гаруй компани бийг  судалгаа харуулж байна. 

Сүүлийн жилүүдэд уул уурхай дагасан хурдацтай хөгжил нь ханган нийлүүлэх  махны эрэлтэд ихээхэн хэмжээгээр нөлөөлөх болсон. Гэтэл чанар, стандартын баталгаатай хүнсний хэрэглээнд анхаарч ажиллах нь тийм ч хангалттай бус гэж хэлж болно. Ялангуяа уул уурхайн компаниудад нийлүүлж байгаа махны гарал үүсэл, үйлдвэрлэлийн аргаар бэлтгэгдсэн эсэх зэрэг хүндрэлтэй зүйл олон ажиглагддаг. Тиймээс “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-нд нэгдэх томоохон салбар бол уул уурхай юм.

“Оюутолгой” компани гэхэд ажилчдын хэрэгцээнд шаардагдах мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд нутгийн иргэдийг дэмжихэд анхаарах шаардлагатай байгаагаа илэрхийлдэг. Олон мянган ажилчинтай тус компанийн хувьд эрүүл, чанар, стандартын батлагаатай мах хэрэглэх нь хамгийн чухал юм.  Уул уурхайн бусад компаниудын хувьд ч ийм өргөн боломж нээгдэж байна.   
 
Тодруулбал, иргэдээ эрүүл, чанар, стандартын баталгаатай махаар хангах цогц бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлж байгаа бөгөөд   “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо”-нд улс орон даяар ирэх оны нэгдүгээр сараас шилжих зорилтыг  эхлүүлжээ. Энэхүү зорилтын хүрээнд уул уурхайн салбар дахь эрүүл махыг ханган нийлүүлэх боломжтой гэж харж буй.    

 “Зөөлөн, сайхан амттай мах байна. Хаанаас авчирч, ямар үйлдвэрт бэлтгэснийг тодорхой болгосон нь таалагдлаа” хэмээн Н.Аригжав гуай  сэтгэл өндөр ярилаа. Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны иргэн тэрээр  эрүүл, чанар, стандартын баталгаатай мах худалдан авах хүсэлтэй олон мянган иргэдийн төлөөлөл нь. “Номин хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр арваннэгдүгээр сарын 30-наас эхлэн зарагдаж буй  махыг “Номин Тав трэйд” ХХК-ийн “За Махны үйлдвэр”-т бэлтгэж байгаа юм.        

Малын өвчлөл бүртгэгдээгүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй, үйлдвэрийн орчинд нядалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдсэн махыг хэрэглэгчдийн гарт хүргэж эхэлсэн нь  Монголын хөдөө аж ахуйн салбарт гарч буй маш том дэвшил гэж хэлж болно.  “И-Март” дэлгүүрээр ч мөн ийм чанартай, эрүүл  мах худалдаж байна. “Номин Тав трэйд” ХХК-ийн хувьд зөвхөн хүнсний сүлжээ дэлгүүртээ нийлүүлээд зогсохгүй “Шоколадница” сүлжээ рестораныхаа хоол хүнсэнд хэрэглэж эхэлжээ.

Махны худалдаа эрхэлдэг томоохон хүнсний захуудад хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй, хэзээ тарилга, туулганд орсон нь тодорхойгүй махыг иргэд худалдаж авдаг. Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй хүнсний захуудын бараг 60% нь хяналт шинжилгээний лабораторигүй, 30% нь тоосжилт, бохирдолтой орчинд үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий.

Сүүлийн үед ийм төрлийн махыг хүнсэндээ хэрэглэснээс болж янз бүрийн өвчин эмгэг, бүр хорт хавдар ч тусах эрсдэлтэй болж буй. “Сайхан мах авч идлээ” гэж иргэд ярьдаг ч эрүүл мэндэд тэр бүр хортойг нь мэддэггүй. Янз бүрийн тарилга хийгдсэн малыг Эмээлт дээр авчраад маш бохир орчинд нядлахдаа арьс ширийг нь зүсэж, дараа нь хэрэглэх аргагүй болгодог. Хонины нэхий 500 төгрөгийн үнэ л хүрдэг гэдэг нь ийм учиртай. Нийт арьс ширний 70% нь нядалгааны үед гэмтдэг байна.  Арьс ширний үйлдвэрүүд болохоор тэвш дүүрэн ачигдаж ирсэн арьснаас ердөө 30-хан хувийг аваад  үлдсэнийг нь хаядаг. Нийт малын 90 орчим хувийг гар аргаар эрүүл ахуйн стандарт хангаагүй газруудад  нядалдаг учраас дийлэнхдээ арьс шир нь хэрэгцээгүй болж байна.

Ерөөс мах бэлтгэлийн ихэнх хувийг үйлдвэрлэлийн бус уламжлалт гар аргаар бэлтгэж, стандартын бус тээв­рийн хэрэгслээр тээвэрлэдэг нь махны бохирдол, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангахгүй байдалд хүргэдэг юм.  Түүнээс гадна   малаа таргалуулах, ариутгах зэргээр янз бүрийн тарилга хийдэг нь хэрэглэгчдийн эрүүл мэнд, хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, ходоодны хорт хавдар зэрэг өвчлөлийн суурь болж байгааг Дэл­хийн Эрүүл мэндийн байгууллагаас анхаа­руулжээ. Эм тарианы үлдэгдэл 45 хоног хүртэлх хугацаанд малын биеэс гадагшилдаг.

Ийм хугацааны дараа л мах эрүүлждэг гэсэн үг. Гэтэл дөнгөж тарьсан  малыг  ченжүүд  зориулалтын бус машинд ачаад  “Хүчит Шонхор” зэрэг захуудад шууд нийлүүлдэг. Тиймээс иргэдээ эрүүл, чанар, стандартын баталгаатай махаар хангах цогц бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйдвэрийн яам  хэрэгжүүлж байна.  
“Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо”-нд улс орон даяар   2019 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжих зорилтыг  тус яам  эхэлжээ.




Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр, Мах, сүүний анхдугаар аян, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд энэхүү загвар арга хэмжээг хэрэгжиж буй юм.  Тодорхой судалгаа хийж,  үр дүнд суурилсан шийдвэр гаргахын тулд уг загвар арга хэмжээг хагас сарын хугацаанд буюу  буюу  арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 15-ыг хүртэл  “И-Март”, “Номин” сүлжээ дэлгүүр дээр хэрэгжүүлж үзсэн байна.

Ингэснээр Мал эмнэлгийн гэрчилгээ апплейкшнийг андройд үйлдлийн системтэй утсандаа суулгаж, махны лангуун дээрх бар кодыг уншуулснаар гарал үүслийг нь мэдэх боломжтой болж байгаа юм.  Жишээлбэл, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас “Номин” хүнсний сүлжээ дэлгүүрт худалдаалж буй мах нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин Л.Зундуй гэдэг малчны хотоос “Номин Тав трэйд” ХХК-ийн “За Махны үйлдвэр”-т бэлтгэсэн махыг иргэдэд борлуулж байна гэсэн мэдээллийг хэрэглэгч утаснаасаа мэдэх боломжтой.

“Таны ширээнд-эрүүл, чанарын баталгаатай мах” уриатай “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо”-ны загвар арга хэмжээнд одоогийн байдлаар “Мах импекс”, “Мах маркет”, “Эрдмийт”, Дархан меат фүүдс”, “Булган мах маркет”, “Баяндэлгэр хүнс махны үйлдвэр”, “Хатант интернэшл”, “Дархан нэхий” ХК, ДЦС 4 ТӨХК, “Номадс сүлжээ” ресторан, 58 дугаар сургууль, “Лавай”, “Гүүд прайс” сүлжээ дэлгүүрүүд нэгдээд байна.
“Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-г хэрэгжүүлэх  явцад  мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малыг бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулалт хийгдэж буй. Бэлтгэсэн малыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэрт нядалж, нядалгааны үеийн гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг боловсруулах үйлдвэрт нийлүүлэх юм.

Ингээд гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон дэлгүүр сүлжээ, худалдааны төвүүд болон нийтийн хоолны үйлчилгээ, сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагад нийлүүлэх ажил цаашдаа хийгдэнэ гэдгийг ХХААХҮЯ-ны ажилтнууд илэрхийлж байна. Загвар арга хэмжээг хэрэгжүүлснээр малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, гарал үүслийг баталгаажуулах тогтолцоог өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж давхар бүрдэх юм.  Уг тогтолцоог үр дүнтэй хэрэг­жүү­лэхэд шаардлагатай холбогдох шийдвэр, эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулахаар зорьж буй аж.  
Энэхүү загвар арга хэмжээг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн даргаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, дэд даргаар тус яамны  Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нар ажиллаж байна.

Монгол Улсын 332 сумын 85.0 орчим хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай. 2016 онд нийт малын тоо 61.5 сая толгой малтай байсан бол өдгөө 80 гаруй сая толгойд хүрчээ.  Жилдээ 18-20 сая төл хүлээн авч, 10 сая гаруй толгой малыг хүнсэндээ хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, жил бүр төлийн тоотойгоо дүйх малыг эдийн засгийн эргэлтэд оруулж экспортод гарган дотооддоо аюулгүй хүнсээр хангах нь Монголын төрийн бодлого. Тийм ч учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  Мал  эмнэлгийн ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад Мал, эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний системийг санаачилжээ. Эхлээд Архангай, Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл гэсэн таван аймгийн 16 суманд Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчил­гээний туршилтыг эхлүүлсэн нь өнөөдөр ажил хэрэг боллоо.

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 21 аймгийн 332 суманд энэ систем хэрэгжих ажээ.  Хөдөө аж ахуйн биржийн хувьд уг загвар арга хэмжээний нэг оролцогч тал бөгөөд малчдын хоршоо, арьс ширний үйлдвэр, махны үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудын эрэлт нийлүүлэлт, нөөцийн судалгааг гаргаж арилжааг төлөвлөх аж. Малчдын хоршоо нь биржийн захиалгын дагуу шаардлага хангасан махыг нийлүүлнэ. Нэг ёсондоо бирж малчдын хоршоо, махны үйлдвэрийн хооронд гүүр болж байгаа юм.

Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяа 21 аймгийн 332 суманд 1100 орчим хувийн мал эмнэлгийн нэгжээр дамжуулан мал, эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг зураасан код болгон хэвлэдэг болжээ. Малын эмч нар хавар, намрын тарилга, туулгалтаа хуваарийн дагуу хийнэ. Ингээд 7-21 хоногийн хугацаанд вакцин хийсний дараа малчны хотоос малыг махны үйлдвэрт хүргүүлнэ. Шүлхийн вакцины үлдэгдэл 3-6 сарын хугацаанд гадагшилдаг  учраас энэ хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож, үүний дараа эрүүл, аюулгүй махыг дотоодын  хэрэгцээнд болон экспортод гаргах юм. 

Мөн эмийн үлдэгдлийг малын эмийн сорилт, баталгаажуу­лалтын лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид тус тус шинжилгээнд хамруулж байгаа учраас эмийн ямар нэгэн үлдэгдэлгүй, эрүүл мах худалдаалж байгаа гэдэгт хэрэглэгчид итгэж болох аж.  Ийнхүү түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, малын гаралтай нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээг хэрэгжүүлснээр мах бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэж, махны боловсруулах салбарыг хөгжүүлэх, улмаар хүн амын хүнсний хэрэгцээнд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махыг нийлүүлэх Засгийн газрын зорилт тодорхой хэмжээнд биеллээ олж буй юм.

Түүгээр ч зогсохгүй Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай зэрэг хуулийн холбогдох заалт хэрэгжих суурь нөхцөл бүрдэж байна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдан мал эмнэлгийн байгууллага босоо тогтолцоотой болж, шат шатандаа чиглэл өгч ажилладаг болсон байх юм. 

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 50 минутад
    Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
  • 2019-06-13 14:06
    Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 
  • 2019-06-13 13:09
    “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
  • 2019-06-13 13:03
    Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ. Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв.
  • 2019-06-13 00:00