Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Нүүрсний экспорт 7 сая тоннд хүрлээ Энэ сарын 10-16-нд авто замаар 4,075 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 6,862.1 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Өнгөрсөн 7 хоногт нийт 497.9 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 204.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Олборлох салбараас улсын төсөвт 1.16 их наяд тэрбум төгрөг төвлөрүүлэв Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 5.27 орчим их наяд төгрөг болсноос Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.19 орчим их наяд тэрбум төгрөг байна. Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 4 сарын байдлаар улсын төсөвт 1,161.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.
AИ92 шатахууны импортын үнэ буурч, дизелийнх өсөв Нефтийн бүтээгдэхүүнийг дотор нь ангилж үзвэл, эхний таван сард манай улсын АИ92 шатахууны импортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 77%-иар өссөн байна. Уг төрлийн шатахууны импортын (нэгжийн) үнийн дүн тонн тутамд өнгөрсөн тавдугаар сард дунджаар 823.9 ам.долларт хүрчээ. Энэ нь дөрөвдүгээр сарын дундаж үнээс 8 орчим хувиар буурсан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам "Роснефть"-тэй үнэ тогтворжуулах гэрээ байгуулснаар зургадугаар сар дуустал импортын үнийг 840 ам.долларт барихаар болсон.
Нүүрсний экспорт тавдугаар сард 1.93 сая тонн болж огцом өсөв Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлсэн байна. Оны эхний таван сарын байдлаар манай улс нийт 5.72 сая тонн нүүрсийг 1.7 тэрбум ам.доллараар борлуулсан байна. Өөрөөр хэлбэл нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 33.7%-иар буурсан бол орлогын дүнгээр 82.7%-иар өсчээ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард манай улс 1.93 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сарынхаасаа 52.4%, өмнөх оны мөн үеийнхээс 46.2%-иар тус тус нэмэгджээ. Тавдугаар сард нүүрсний экспорт огцом өссөнөөр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
Монголбанк 5.7 тонн алт худалдан авчээ Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 10, төмөр замаар 1,525 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,344.5 мян.тн-ыг экспортлов. Монголбанк тавдугаар сарын 26-н хүртэл нийтдээ 5,691.9 кг алт худалдан аваад байна.
Засгийн газар: Инфляцыг аргацааж, нийлүүлэлтийг баталгаажуулна Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.
Фитч: Монголын эдийн засаг 2023 онд 6.3%-иар өснө Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
Эдийн засаг оны эхний улиралд 3.8%-иар буурлаа Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.
АИ92 шатахууны импортын үнэ дөрөвдүгээр сард үргэлжлэн өсөв Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 523.1 мянган тонн буюу 433 сая ам.доллартай тэнцсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Өөрөөр хэлбэл нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 8.9%-иар буурсан ч үнийн дүнгээр 43 орчим хувиар нэмэгдсэн байна.
ГЕГ: Төмрийн хүдрийн экспорт сэргэх хандлагатай байна Төмрийн хүдрийн экспортын жин, үнийн дүн он гарсаар 60-70%-ийн бууралттай байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс нэг сая тонн төмрийн баяжмалыг 102 сая ам.доллараар экспортолжээ. Гэхдээ дөрөвдүгээр сард 401.3 мянган тонн төмрийн баяжмал экспортолсноос үзэхэд худалдаа сэргэх аястай байна.
Катодын зэсийн экспорт 3.37 мянган тоннд хүрлээ Он гарсаар дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-нд авто замаар 2,891 чингэлэг, төмөр замаар 499 чингэлэг нийт оны эхнээс 4,039.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Мөн хугацаанд авто замаар 299 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнээс 492.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 23.1%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 3,371.9 тонн катодын зэс экспортолжээ.
УУХҮЯ: Зэсийн баяжмалын экспорт жингээр 18.5%-ийн өсөлттэй байна Дөрөвдүгээр сарын 22-28-нд авто замаар 3,133 чингэлэг, төмөр замаар 550 чингэлэг нийт оны эхнээс 3,723.9 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Мөн хугацаанд авто замаар 312 чингэлэг, төмөр замаар 219 чингэлэг буюу оны эхнээс 458.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 18.5%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,001.7 тонн катодын зэс экспортолжээ.
2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч, 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч 17.9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2.4 их наяд төгрөг буюу өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.
Дэлхийн банк: Монголын эдийн засагт реформ чухал Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийн тойм тайланг (2022.04.19) танилцууллаа. Эдийн засаг 2020 онд 4.4%-иар агшсан бол 2021 оны эхний улиралд хурдацтайгаар тэлсэн. Гэсэн хэдий ч өмнөх оны сүүлийн гурван улиралд эдийн засгийн өсөлт саарч 2021 оны нэгдсэн дүнгээр 1.4%-тай гарлаа. Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, түүнчлэн Орос-Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5%-д хүргэж болзошгүй байгааг тайланд өгүүлсэн байна.
Бараа ихтэй баялаг “дэлгүүр” өргөжих цаг айсуй “Хөрөнгө энд тэндгүй бий. Харин түүнийг татан төвлөрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ гэдэгтээ анхаарах нь чухал” гэж АНУ-ыг үндэслэгчийн нэг Бенжамин Франклин хэлсэн нь бий. Монголын хөрөнгө зах зээлийн “IPO Mongolia2022” форумын үеэр энд тэндгүй байх хөрөнгийг хэрхэн Монголд татан оруулах вэ? Хөрөнгийн зах зээлийн цаашдын бодлого, ирж буй шинэ боломжийг хэрхэн тооцож байгааг хүмүүст танилцууллаа. Санхүүгийн гурван тулгуур гэгддэг хөрөнгийн бирж, банк санхүү, даатгал зэрэгцэн хөгжиж гэмээ нь эдийн засаг сая тогтвортой, сайн хөгжинө гэгддэг.
ГЕГ: Зэсийн баяжмалын экспортын орлого 14.5%-иар өсөлттэй гарлаа Манай улсын гадаад худалдааны үзүүлэлт оны эхний гурван сарын байдлаар 3.63 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1%-иар дээшилсэн үзүүлэлт болж байна. Энэ дотроо экспорт 1.94 тэрбум ам.долларт хүрсэн нь 2.9%-иар буурсан бол импорт 1.69 тэрбум ам.доллартай тэнцэж 11%-иар нэмэгджээ. Ингэснээр оны эхний гурван сарын байдлаар улсын нийт экспорт импортын дүнгээс 251.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа.
“Монголын эдийн засгийн чуулган” Шинэ сэргэлтийн бодлогод чиглэж байна “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орон, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3% хүртэл агшсан амаргүй цаг үеийг бид хамтдаа туулж байна” хэмээн тэрээр онцолсон юм.
АХБ: Монголын эдийн засгийн өсөлт 2023 оноос сайжирна Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, гадаад худалдааны тасалдал, түлш шатахууны үнийн огцом өсөлтийн бизнесийн зардал дахь сөрөг нөлөөгөөр инфляц 2022 онд өсөх бөгөөд жилийн дундаж инфляц 12.4% болж огцом нэмэгдэхээр байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах нь импортын барааны үнийн өсөлтөөр дамжиж инфляцад сөргөөр нөлөөлнө. Харин 2023 онд эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөө харьцангуй зөөлөрнө гэж үзвэл дундаж инфляц 9.3% болж тогтворжих төлөвтэй юм.
Дэлхийн банк: ОХУ-ын эсрэг хориг нь түүхий эдийн нийлүүлэлт, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэв Украины дайн болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн өсөлтийг сааруулж байна гэж Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” тайланд дүгнэжээ. Үүнд шатахууныхаа дийлэнх хэсгийг импортлодог Монгол Улс болон Тайландын Хаант улсын, мөн түүнчлэн хүнсний импортоос хэт хамааралтай Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байна.
УУХҮЯ: Оны эхний гурван сард 2.52 сая тонн нүүрс экспортлов Нүүрсний экспорт гуравдугаар сарын 25-аас 31-ний өдрүүдэд авто замаар 2,711 чингэлэг, төмөр замаар 700 чингэлэг, он гарсаар 2.52 сая тоннд хүрчээ. Мөн хугацаанд авто замаар 248 чингэлэг, төмөр замаар 108 чингэлэг буюу оны эхнээс 334.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5.8%-ийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 16, төмөр замаар 799 чингэлэг буюу оны эхнээс нийт 616.1 мянган тонныг экспортолжээ.
2 3 4 5 6 7 8