Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Алтны экспорт өмнөх сараас унци тутамд 52,0 ам.доллараар өсчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 11 сарын үзүүлэлтийг ҮСХ-ны Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.

-Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5,4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлт 2021 онд 14983, 2022 онд 19021, 2023 онд 22187.2 ам.доллар байна. 2022 оны мөн үеэс экспорт 2663.0 буюу 23,9 хувь, импорт 503.2 ам.долларын зөрүүтэй буюу 6,4 хувиар илүү гарсан талаар танилцууллаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр Д.Энхбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Экспортын худалдаа өмнөх оны мөн үеэс өсчээ. Нүүрсний экспорт голлох хувийг эзэлжээ.

-Экспортын худалдаа өмнөх оны мөн үеэс 2,7 тэрбум ам.доллар буюу 24 хувиар, импорт 14 хувиар өссөн.  БНХАУ-тай 2023 оны эхний 11 сарын байдлаар 16 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь нийт экспортын 72 хувийг эзэлж байгаа. Гадаад худалдааны экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний экспорт 3,4 тэрбум, жоншных 150 сая ам.доллар, газрын тос 127 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн.

2023 оны эхний 11 сард экспортны 91 хувийг уул уурхайн, 7 хувийг ХАА-н гаралтай бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортны 92 хувийг БНХАУ, 4 хувийг швейцарь улс руу хийсэн нь нийт экспортын 96 хувийг эзэлж байна

-Хилийн дундаж үнэ хэд байв?

-Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 11 сарын байдлаар гаргахад алтны экспорт өмнөх сараас унци тутамд 52.0 ам.доллар, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 22.2 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 6.5 ам.доллараар тус тус өссөн. Харин  нүүрсний үнэ тонн тутамд 4,2 тэрбум ам.доллараар буурсан байна.

-Импортны хувьд?

-Харин импортын 23 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 19 хувийг автомашин, механик, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, 18,0 хувийг тээврийн хэрэгсэл, түүний эд анги, 9,5 хувийг үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлс, 7,6 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн тус тус эзэлжээ. Импортын 41 хувийг БНХАУ, 26 хувийг ОХУ, 8 хувийг Япон, 5 хувийг БНСУ, 3 хувийг АНУ-аас хийсэн нь нийт импортны 82 хувийг эзэлж байна.

Дашрамд дурдахад инфляци 2023 оны арваннэгдүгээр сард 8,6 хувь гарсны 3,6 нэгж буюу 41,9 хувиар хүнсний бүлэг нөлөөлжээ. Инфляцад импортын барааны үнэ 35,6 хувиар өссөн нь нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний 11 сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 27,3 их наяд төгрөг болж, ӨОМҮ-ээс 8,6 (46,3%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнийг задалж үзвэл, уул уурхай олборлох салбар 52,1%, боловсруулах салбао 35,8%, цахилгаан, хий агааржуулалтын салбар 29,5%, ус хангамж, хүрээлэн буй орчныг дахин сэргээх салбар 16,4% байгааг танилцууллаа.