Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Нүүрсний экспорт 2021 онд 44%-иар буурав 2021 оны арванхоёрдугаар сарын 24-30-ны өдрүүдэд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мянган тонн нүүрс,  авто замаар 144 чингэлэг зэсийн баяжмал, төмөр замаар 8 чингэлэг буюу 0.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Өнгөрөгч 2021 онд 21.3 сая тонн нүүрс олборлож, оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15.9 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3%-иар буурсан үзүүлэлттэй байна.
МБХЗ: Монголбанкны хуримтлагдсан алдагдал улсын төсөв, өрийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй Монголбанкинд хуримтлагдаж ирсэн алдагдал эцсийн дүндээ улсын төсөв, өр зээлийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй болохыг МБХЗ-өөс анхааруулж, татан буугдсан банкуудын алдагдал, авлага, Монголбанкны өөрийн санхүүжүүлсэн зарим актив, эдгээрээс үүсэлтэй эрсдэлийн сан, янз бүрийн нэртэй хөтөлбөрүүдийн санхүүжилтээс үүсэлтэй хүүний зөрүү зэрэг нь нийтийн санхүүг хоёрдуулж, Монголбанкны алдагдал болж, татвар төлөгчдийг хохироож буй тул эдгээрийг ил тод хэлэлцэж, үндсэн шалтгааныг судлан тогтоож, шийдвэр гаргагчдад ойлгуулж, тэднийг үнэн зөв мэдээллээр хангахад МБХЗ өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
ҮСХ: Зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт арванхоёрдугаар сар гарсаар огцом буурав Нүүрсний хувьд хамгийн муу үзүүлэлттэй эрдэс биш гэж хэлж болно. Бусад эрдсийн экспортын үзүүлэлт арванхоёрдугаар сар гарсаар амаргүй нөхцөл байдалтай тулгарчээ. Тухайлбал зэсийн баяжмалын экспорт энэ сарын эхний хагаст ердөө 3.9 мянган тонноор хэмжигджээ. Энэ нь өмнөх сарынхаа эхний хагастай харьцуулахад 90 гаруй хувиар доошилсон гэсэн үг. Төмрийн хүдрийн экспорт ч мөн энэ сарын эхний хагаст үлэмж буурч ердөө 11 мянган тонныг экспортолсон тухай дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ. Энэ нь сарын өмнөхөөсөө 96%-иар буурсан гэсэн үг.
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 4 их наяд төгрөгт хүрлээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 13.4 их наяд орчим төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 их наяд төгрөг буюу 47.4%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,955.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,025.9 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна.
Бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа боловч, дотоод эдийн засгийн өсөлт сүүлийн 2 улиралд төсөөллөөс доогуур гарлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжил, сэргэлтэд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч өрхийн хэрэглээ сэргэхгүй, хилийн хязгаарлалттай холбоотойгоор гадаад худалдаа, нийлүүлэлтийн хангамж тасалдаж, улмаар тээвэр, боловсруулах, барилгын салбарт идэвхижил сул байгаа нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлөв. Бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах нь эдийн засгийн сэргэлтийг тэтгэх, өсөлтийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлэхээр байна.  
Газрын тосны экспорт он гарсаар 16%-иар өсөв Он гарсаар энэ сарын 8-ны байдлаар 4.65 сая баррель газрын тос олборлож, 4.09 сая баррелийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мянган баррель буюу 16%-ийн өсөлттэй байна. Арванхоёрдугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мянган тонн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолсон тухай салбарын яам мэдээллээ.
Төв банкны алт худалдан авалт 20 тоннд хүрлээ Төв банкны алт худалдан авалт оны эхний 11 сарын эцсийн байдлаар 20.02 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.94 тонноор буурсан үзүүлэлт боллоо. Сарын дүнгээр авч үзвэл Монголбанк энэ оны арваннэгдүгээр сард 1.86  тонн үнэт метал худалдан авчээ. 
Нүүрсний экспорт гуравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрлээ Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдлийг үнэлэх талаар хэлэлцлээ “Монголын тогтвортой санхүүгийн форум-2021”-ийн хүрээнд Монголбанк, ТоС холбоо, Олон Улсын Санхүүгийн корпорац (ОУСК) хамтран “Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь” сэдэвт салбар хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн банк, ОУСК-ийн холбогдох мэргэжилтнүүд “Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь” сэдвийн хүрээнд зохицуулагч байгууллага болон санхүүгийн байгууллагуудын анхаарах зүйлс сэдвээр  тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа УИХ-ын  нэгдсэн чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж (2021.11.18) баталлаа. Ирэх оны мөнгөний бодлого нь цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байна.
Монгол Улсын 2022 оны төсвийг эцэслэн баталлаа УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг  тус тус бүхэлд нь эцэслэн (2021.11.12) баталлаа.
Төсөв 2022: Баялгийн сангийн шинэчлэлийн төлөвлөгөө Хачирхалтай зохицуулалт бүхий маш том төсөв айсуй. Төсөв жил ирэх бүр тэлж уул уурхайн салбарынхан ч үүрэг хариуцлагаа мэддэг болжээ. Гэхдээ уул уурхайн төсөв ярихаас өмнө нэг чухал сэдвийг хөндөх шаардлагатай. Монгол Улс уул уурхайгаас олдог орлогоо баялгийн санд хуримтлуулж түүгээр нь сэтгэл өег явах өдрүүд өндөрлөж байна. Энэ тухай айсуй оны төсвийн төсөлд “Ирэх онд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг…уул уурхайн баялгийн өгөөжид суурилсан “Хуримтлалтай монгол хүүхэд” хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх боломж бүрдэх” тухай тайлбарлажээ. 
Нүүрсний экспорт аравдугаар сард 1.5 сая тоннд хүрч 46%-иар өсөв Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний арван сарын байдлаар 13.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.3%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Үүнд экспорт 7.52 тэрбум ам.доллар, импорт 5.64 тэрбум ам.долларыг эзэллээ. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 25.7%-иар, импорт 27.2%-иар тус тус өссөн байна. Гадаад худалдаа мөн хугацаанд 1.88 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3%-иар дээшилсэн дүнтэй гарлаа.
Монголбанк: Инфляцийг бууруулах чиглэлд мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхгүй Дэлхий нийтээр 2021 оны турш бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж,  инфляцын түвшин олон улс оронд төв банкны зорилтот түвшнээс даваад байна. Үүнд хөгжсөн болон хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн идэвхжил, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрлэлийн орц болдог завсрын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээвэр ложистикийн гацаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөв. Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт инфляцыг өсгөх үед төв банкны бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлэх нь шийдэл болохгүй бөгөөд эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдэлтэй тул мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхээс зайлсхийж байна.    
Хятадын үйлдвэрлэлийн үзүүлэлт 2020 оноос хойших доод түвшинд хүрлээ Хятадын үйлдвэрлэлийн салбарын эрчмийн үзүүлэлт (PMIndex) өнгөрсөн аравдугаар сард бууралттай гарч 49.2%-д хүрснээр хоёр сар дараалан доошилж буй тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгдлээ. Үүнд эрчим хүчний хямрал, түүхий эдийн үнийн өсөлт гол шалтгаан болсон гэж үзэж байна. Энэ нь өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо. Уг үзүүлэлт өнгөрсөн есдүгээр сард 49.6%-тай гарч байсан юм. PMIndex-ийн хувьд 50%-иас доош гарвал бууралттай, дээш гарвал өсөлттэйд тооцогддог. Аравдугаар сард, тус улсын Үндэсний статистикийн газраас судалдаг 21 салбар дунд 9 салбар өсөлттэй, бусад нь бууралттай гарчээ. Өнгөрсөн есдүгээр сард 12 салбар өсөлттэй гарч байжээ.
Төв банк он гарсаар 18.16 тонн үнэт метал худалдан авав Монголбанк 2021 оны аравдугаар сард 3.2  тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт юм.  2021 оны аравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт метал тус тус худалдан авсан.
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 2.4 дахин өсөв Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 11,134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,818.2 тэрбум төгрөг буюу 52.2%-иар өсжээ. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,454.9 тэрбум төгрөгтэй тэнцэж, өнгөрсөн оны мөн үеэс 2,042.3 тэрбум төгрөг буюу 2.4 дахин өссөн байна.
Монгол банк: Инфляцыг 2022-2024 онд 4-8%-д барина  Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.
УИХ 18 их наядын төсвийн эхний хэлэлцүүлгийг хийлээ УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.10.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.  Засгийн газар төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн барьснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.
Монгол Улсын гадаад өрийн бодлогын сорилтууд Цар тахалтай сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нэг тэрбум гаруй ам.доллараар нэмэгджээ. Тодруулбал, гадаад өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 15.7%-иар өсчээ. Оны төгсгөл гэхэд Монголын гадаад өр одоогийн түвшнээс ялимгүй өсөх дүр зурагтай  ч хуулиар тогтоосон хязгаар болох 70%-д “хөнгөхөн” багтана. Бүр ДНБ-д харьцуулсан дүнгээр өнгөрсөн оны хэмжээнээс ч буурах тооцооллыг Сангийн яам танилцуулжээ. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өмнөх хувилбараар бол манай улс энэ онд Засгийн газрын өрийн үлдэгдлийг ДНБ-ий 60%-д барих ёстой байсан.
4 5 6 7 8 9 10