Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

УУХҮЯ: Сүүлийн гурван долоо хоног дараалан эрдсийн экспорт өсөлттэй гарлаа

2022 оны хоёрдугаар сарын 11-17-нд авто замаар 1555 чингэлэг, нийт оны эхнээс 1,005.0 мянган тонн нүүрс,  авто замаар 184 чингэлэг, төмөр замаар 341 чингэлэг буюу оны эхнээс 161.5 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Харин төмрийн хүдрийн тухайд төмөр замаар 770 чингэлэг буюу оны эхнээс нийт 227 мянган тонн бүтээгдэхүүн экспортолжээ.

Сүүлийн гурван долоо хоног дараалан эрдэс бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байна.

Төв банк он гарсаар энэ сарын 17-ны байдлаар 2,018.3 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 27%-иар өслөө.

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 152.6 мянган тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10.7 мянган тонн, АИ-92 автобензин 39 мянган тонн, дизель түлш 99.1 мянган тонн байна. Өөрөөр хэлбэл АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 64, дизелийн 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 75,103 тонн буюу АИ-92 автобензиний 24, дизелийн 44 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.     

Манай улс он гарсаар нийт 234.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд автобензин 88.8 мянган тонн, дизель 127.1 мянган тонн, онгоцны түлш 2.1 мянган тонн , бусад бүтээгдэхүүнийх 16.9 мянган тонноор илэрхийлэгдэж байна.  Энэ сарын 17-ны  байдлаар 83.1 мянган тонн АИ-92 автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 21.3 мянган тонн буюу 34.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. Харин мөн хугацаанд 127.1 мянган тонн дизель түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 19.6%-иар буурчээ.