Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Хөрөнгийн зах зээлийн арилжааны 7.8%-ийг Хөрөнгийн оруулалтын сан бүрдүүлж байна  Санхүүгийн зохицуулах хороо жил бүр үйл ажиллагаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тайлагнах үүрэг хүлээдэг. 2020 оны ажлын тайлангаа Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.07) хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүлсэн байна. Хөрөнгийн зах зээл 2019 оноос 12.5%-иар өсч 3 их наяд төгрөг, нийт арилжааны хэмжээ 65.4 тэрбум төгрөг, хөрвөх чадварын хэмжээ 18%-д хүрчээ. Нийт арилжааны 82.5%-ийг хувьцаа, 7.8%-ийг хөрөнгө оруулалтын сан, 8.9%-ийг компанийн бонд, 0.9%-ийг Засгийн газрын үнэт цаас тус тус бүрдүүлсэн байна.
Монголбанк: 2021 онд инфляц 7.2% байх төлөвтэй Төв банкнаас улирал бүр танилцуулдаг инфляцын үзүүлэлт шинэчлэгджээ. Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө ирэх саруудад нэмэгдэхээр байгааг онцолсон байна. Эрэлтийн хүчин зүйлийн хувьд инфляцад үзүүлэх нөлөө нь эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хандлагатай аж. Цаашлаад нийлүүлэлт талаасаа үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл 2021 онд инфляц төв банкны зорилтот түвшинд (6%±2%) хадгалагдах хүлээлттэй байна.
Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 6.8%-иар өсөх төлөвтэй Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн шинэчилсэн тайланг (2021.03.26) танилцууллаа. Тус тайланд бүс нутгийн эдийн засаг болон БНХАУ, Монгол Улс, Вьетнам зэрэг улс орны өсөлтийн төлөв, цар тахлын нөлөө, голлох эрсдэлүүд багтсан байна. 2020 онд Хятад, Вьетнам улсын эдийн засаг V хэлбэрээр сэргэж КОВИД-19-ийн өмнөх түвшинг давжээ. Бусад томоохон эдийн засагтай улс орнуудад эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшнээс дунджаар 5 орчим хувиар доогуур хэвээр байна. Энэхүү зөрүү нь Индонез улсын хувьд хамгийн бага (2.2%), харин Филиппин улсад хамгийн их (8.4%) байгаа юм. Тайланд дурдсанаар, 2021 онд Хятадын эдийн засаг 8.1%, Вьетнам улсынх 6.6%-иар өсөх төлөвтэй. Харин Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.8%-иар өсөх төсөөлөлтэй байгаа юм. 
Монголбанк: Бодлогын хүүг 6%-д хадгална Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал (2021.03.24) болсон юм. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны нөхцөл, эрсдэлийг харгалзан үзэж санхүүгийн нөхцөлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор бодлогын хүүг 6%-д хадгалж,  урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Энэ санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ, 200-аас дээш ажилтантай худалдааны салбарын аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөв. Жилийн инфляц 2021 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 2.6%, Улаанбаатар хотын хэмжээнд 2%-тай байна. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр байгааг Төв банк мэдээлэлдээ дурджээ.
Moody’s: Төмөр зам ашиглалтад орсноор экспорт улам бүр сэргэнэ “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгож сайжруулснаа зарлалаа (2021.03.16). Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлснийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ. Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна донор байгууллагуудын эх үүсвэрээр хамтран санхүүжүүлсэн нь Засгийн газрын дахин зээл авах хэрэгцээг бууруулсан  байна.
Зэс, нүүрс, газрын тосны экспорт хамгийн өсөлттэй гарлаа Зэсийн баяжмалын экспорт оны эхний хоёр сард 226 мянган тонн буюу 437 сая ам.долларт хүрлээ. Энэ нь жингээр 17.5%, мөнгөн дүнгээр даруй 99.4%-иар өссөн дүн юм. Үүнд зэсийн ханшийн өсөлт болон Оюутолгойн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж буй нь голлон нөлөөлж байна. Төмрийн хүдрийн экспорт орлогын дүнгээр эрдсийн борлуулалтад гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Хэдийгээр төмрийн хүдрийн борлуулалт биет жингээр буурсан ч, борлуулалт 50 орчим хувиар өсчээ. Төмрийн хүдрийн ханш зах зээлд өсөлтөө хадгалсаар байгаа юм.
Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг маргааш олгож эхэлнэ “Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл”-ийг маргаашнаас (2021.03.10) эхлэн арилжааны банкуудаар олгоно. Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн дэмжлэгт Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Монголбанк оролцохыг онцоллоо. Уг зээл нь зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, арилжааны банкнаас ижил шаардлагаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зориулалттай юм.
Банкууд 3%-ийн хүүтэй зээлийн шаардлагыг сулруулах саналтай байна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (2021.03.04) банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзав. Уулзалт “10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд болсон юм. 10 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2 их наяд нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг банкуудаар дамжуулж олгохдоо зөрүү хүүний татаасыг төр хариуцахаар тооцоолжээ. Хэдийгээр зээлийн хүү бага ч банкуудаас зээлдэгчдэд тавьж буй нөхцөл шаардлага өндөр гэж салбарынхан үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдын уулзалтын үеэр банкууд зээл олгох нөхцөл шаардлагыг бууруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. 
Монголбанк: Арилжааны банкуудад 200 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгов Оны нэгдүгээр улиралд Мөнгөний бодлогын хорооноос 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу (2021.02.22) Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн банк, Богд, Капитрон болон Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.  Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2 их наяд төгрөг зарцуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.02.17) "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталлаа. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкин дахь 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьжээ.Цар тахлын улмаас 2019 онд 5.2%-ийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 6 орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
ҮСХ: 2020 онд уул уурхайн салбар 9.4%-иар буурав Үндэсний статистикийн хороо 2020 онд манай улсын ДНБ-ий хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 37 их наяд төгрөгтэй тэнцэж, 2019 оныхоос 5.3%-иар буурсан тухай мэдээллээ. Энэ дундаа уул уурхайн салбарын үзүүлэлт 2020 онд 9.4%-иар буурсан байна. Үүнд нүүрс, газрын тосны олборлолт буурсан нь голлон нөлөөлсөн аж. Мөн аж үйлдвэр/барилгын салбар -1.1%, үйлчилгээний салбар -7.1%-иар тус тус буурчээ. Аж үйлдвэр/барилгын салбарын бууралтад хэдийгээр хүнсний үйлдвэрлэл өссөн ч нэхмэл бүтээгдэхүүний салбарын үйлдвэрлэл багассан нь голлон нөлөөлсөн байна. Үйлчилгээний салбар мэдэгдэхүйц буурсан нь тээвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ хумигдсантай холбоотой.
Юанийн өсөлтийн дарамт 2020 оны зургадугаар сараас эхлэн БНХАУ –ын эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн тус улсын валют бэхжсээр 1 ам.доллартай 6.5 юань тэнцэв. Энэ тухай Хятадын гадаад валют худалдааны газраас (2020.12.14) өдөр мэдээлсэн юм. Юанийн ханш америк долларын эсрэг найман сар тасралтгүй өсч байна. Энэ нь 2014 оноос хойших хамгийн удаан хугацаанд юанийн ханш “чангарсан” тохиолдол боллоо. Харин манай улсад 2020 оны эхний улиралд ам.долларын эсрэг төгрөг 4.2% суларсан юм. Улмаар ам.долларын ханш тогтворжиж, төгрөгийн өгөөж нэмэгдэж эхэлсэн. Гэтэл нөгөө талд 1 юань 440 төгрөгтэй тэнцэж өсчээ.
Дэлхийн банк: 2021 онд Монголын эдийн засаг 4.3% өсөх боломжтой КОВИД-19 цар тахлын хямралд өртсөнөөр Монгол Улсын эдийн засаг 1990-ээд оны шилжилтийн үеэс хойших хамгийн хүнд уналттай тулгарч байгаа ч 2021 онд эргэн сэргэх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж, мөн вакцинжуулалт хийгдэхийн хэрээр 2020 оны эхний 9 сард 7.3%-иар агшаад байсан эдийн засаг 2021 онд 4.3%-иар өсөх боломжтойг Дэлхийн банкны энэ удаагийн Монгол Улсын эдийн засгийн тоймдоо дурьджээ. Монголын эдийн засаг 2021-2022 онд дунджаар 5 орчим хувь өсөх боломжтой бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарахыг онцолжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр эдийн засагт, тэр дундаа уул уурхай, аж үйлдвэрлэл болон тээврийн салбаруудад хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэн эдийн засгийн өсөлтийг тэтгэх төлөвтэй байна. 
ГЕГ: Зэсийн баяжмал, нефтийн экспорт хамгийн өсөлттэй гарлаа Зэсийн баяжмалын экспорт оны эхний сард 109.5 мянган тоннд хүрч, орлогын дүнгээр 194.3 сая ам.долларт хүрлээ. Энэ нь биет хэмжээгээр 7.3%, мөнгөн дүнгээр 41.3%-иар нэмэгдсэн дүн боллоо. Зэсийн ханш зах зээлд өссөн төдийгүй Оюутолгойн баяжмалд агуулагдах алтны хэмжээ өсч буй нь зэсийн баяжмалын экспортын өсөлтөд нөлөөлж байна. Ингэснээр зэсийн баяжмал манай улсын экспортын хамгийн өсөлттэй бүтээгдэхүүн болж ирлээ.
Монголбанк 1.35 тонн үнэт метал худалдан авлаа Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өссөн үзүүлэлт юм.  Орон нутаг дахь үнэт металын худалдан авалтын дүнг авч үзвэл дээрх хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт метал худалдан авчээ. Монголбанкны 1 грам алт худалдан авах дундаж үнэ 2021 оны 1 дүгээр сард 171 орчим мянган төгрөг байлаа.
Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 4 онцлог өөрчлөлт Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2021.01.28) эцэслэн хэлэлцээд байна. Банкны холбоогоор дамжуулан хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдох саналаа арилжааны банкууд өгсөн ба эцсийн хэлэлцүүлэг хүртэл Банкны холбооны төлөөлөл Ажлын хэсэгт орж ажиллажээ. Төв банкнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр (2021.01.29) Монголбанкны Бодлогын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч  Н.Ариунбат мэдээлэлдээ, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаад буй өөрчлөлтийн талаар тайлбарласан юм. Банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол агуулгыг 4 хэсэгт авч үзэж байна.
Монголбанк: Мөнгөний нийлүүлэлт 24.2 их наяд, нийт зээлийн хэмжээ 17 их наяд төгрөг хүрчээ Монголбанкнаас (2021.01.29) танилцуулсан Статистик мэдээллийн тоймыг хүргэж байна. Mөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) өмнөх оны мөн үеэс 16.3%-иар өсч 24.2 их наяд төгрөгт хүрчээ. М2 мөнгөний жилийн өсөлтийн 10.9 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 5.6 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, 0.7 нэгж хувийг төгрөгийн харилцах, 0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, -1.6 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлж байна. М2 мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл, Монголбанк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр актив (ДЦА)-ын дүн 18.7 их наяд төгрөг, гадаад цэвэр актив (ГЦА)-ын дүн 5.6 их наяд төгрөгтэй тэнцсэн аж. 
Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалтаас хаслаа     “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
2020: Нүүрсний экспорт буурч, алтны экспорт 30 тонн-ыг давлаа Монгол улсын хэмжээнд 2020 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 6.4% буюу 876.9 сая ам.доллараар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 7.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 0.6%-иар, импорт 5.3 тэрбум ам.доллартай тэнцэж 13.6%-иар тус тус доошилжээ. Экспортын дүн импортынхоос 2.28 тэрбум ам.доллараар давж гадаад худалдаа ашигтай гарлаа. Эрдсийн экспортыг авч үзвэл нүүрсний экспорт биет хэмжээгээр 28.6 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.9 сая тонноор буюу 21.6%-иар буурлаа. Харин орлогын дүнгээр нүүрсний экспорт 2.12 тэрбум ам.доллартай тэнцэж 30.9%-иар доошилсон байна. Мөн сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улс 1.6 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.6%-иар, өнгөрсөн арваннэгдүгээр сарынхаас 49.3%-иар тус тус буурчээ.
Төв банк 22 тонн үнэт метал худалдан авав Монголбанк 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 22 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгдсэн дүн юм. Монголбанк сүүлийн таван жилд 100 орчим тонн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүллээ. Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгов. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч,  алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс тав дахин өсч, 1.7 тэрбум ам.долларт  хүрлээ. Энэхүү үр дүнд хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмрийг оруулав.
6 7 8 9 10 11 12