Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Нүүрсний экспорт он гарсаар 2.2 сая тоннд хүрэв Он гарсаар буюу гуравдугаар сарын 24-ний байдлаар манай улс 2,208.2 мянган тонн нүүрс экспортлоод байна. Долоо хоногийн дүнгээр буюу гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг нүүрс экспортолжээ. Зэсийн баяжмалын тухайд, долоо хоногт авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 106 чингэлэг буюу оны эхнээс 311 мянган тонн баяжмал экспортолсон байна. Үүнээс гадна оны эхнээс нийт 558.2 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон бөгөөд сүүлийн долоо хоногт авто замаар 27, төмөр замаар 875 чингэлэг төмрийн хүдэр гадагш нийлүүлжээ.
УУХҮЯ: Шатахууны импортын үнэ гуравдугаар сард 13%-иар өсөв ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд хоёрдугаар сарын газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор “Роснефть” компанийн гуравдугаар сарын хил үнэ өмнөх сараас нэмэгдэж ирсэн. Тодруулбал, автобензины хил үнэ төрөл тус бүрдээ өмнөх сараас тонн нь 109 ам.доллароор өсчээ.
Төв банк бодлогын хүүгээ 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9%-д хүргэв Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны гуравдугаар сарын 23, 24-ний ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0%-д хүргэх шийдвэр гаргалаа. Олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөж, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх, БНХАУ-ын ковидын эсрэг бодлоготой холбоотойгоор үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт хязгаарлагдаж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөг 2022 онд үзүүлэхээр байна.
УУХҮЯ: Шатахууны нөөц хэвийн байна Энэ сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд нийт 166,032 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,886 тонн, АИ-92 автобензин 58,720 тонн, АИ-95 автобензин 3,332 тонн, дизель түлш 99,039 тонн байна. Тодруулбал АИ-92 автобензиний 44 хоногийн, АИ-95 автобензиний 40, А-80 автобензиний 71, дизелийн 33, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,452 тонн буюу АИ-92 автобензиний 36 хоногийн, АИ-95 автобензиний 30 хоногийн, дизелийн 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 374.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Төрийн өмчит уул уурхайн компаниудын валютын орлогыг Монголбанкинд худалдахыг зөвлөв Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ) 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, дотоодын шатахуун импортлогчдод үүсээд буй тодорхой бус нөхцөл байдлууд болон улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэн, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр холбогдох асуудлуудыг судалж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг СТБЗ-ийн гишүүн байгууллагуудад, Засгийн газарт зөвлөж байна.
АИ-92 шатахууны импорт өсч, дизелийнх буурав Манай улс оны эхний хоёр сарын байдлаар нийт 286.4 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.65%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна. Нефтийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурсан ч үнийн дүнгээр оны эхний хоёр сард 222.7 сая ам.долларт хүрч 51.4%-иар өссөн дүнтэй гарчээ. Энэ нь газрын тосны ханш дэлхийн зах зээлд өссөнтэй холбоотой.
ГЕГ: Нүүрсний экспорт хоёрдугаар сард 674 мянган тоннд хүрэв Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний хоёр сарын гадаад худалдааны үзүүлэлтийг танилцууллаа. Мөн хугацаанд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.22 тэрбум орчим ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 1.7%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 1.18 тэрбум ам.доллар, импорт 1.037 тэрбум ам.долларыг тус тус эзэлсэн байна. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 11.6%-иар буурсан бол импорт 12.5%-иар өссөн дүнтэй гарлаа. Гадаад худалдааны тэнцэл эхний хоёр сард 142.5 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 65.4%-иар буурав.
Монголбанк оны эхний хоёр сард 2.4 тонн үнэт метал худалдан авлаа Монголбанк 2022 оны хоёрдугаар сард 795.3 кг үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.4 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 23.3%-иар буюу 464.6 кг-аар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 59.2 кг үнэт метал тус тус худалдан авсан байна.
Гадаад эрсдэлтэй уялдуулан СТБЗөвлөлөөс зөвлөмж боловсруулна Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2022 оны нэгдүгээр улирлын ээлжит бус хурал (2022.02.28) зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар “Орос, Украины цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө”-ний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, “Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний санал”-ыг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Дэлхийн бусад улсуудаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээнүүд”-ийн талаар Монголбанкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар нар тус тус танилцуулав.
УУХҮЯ: Сүүлийн гурван долоо хоног дараалан эрдсийн экспорт өсөлттэй гарлаа 2022 оны хоёрдугаар сарын 11-17-нд авто замаар 1555 чингэлэг, нийт оны эхнээс 1,005.0 мянган тонн нүүрс, авто замаар 184 чингэлэг, төмөр замаар 341 чингэлэг буюу оны эхнээс 161.5 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Харин төмрийн хүдрийн тухайд төмөр замаар 770 чингэлэг буюу оны эхнээс нийт 227 мянган тонн бүтээгдэхүүн экспортолжээ.
Монгол Улсын эдийн засаг 2021 онд 1.4%-иар өсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн онд урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх 2020 онтой харьцуулахад 1.4%-иар өсөлттэй гарсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал 2021 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) оны үнээр 43.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.6 их наяд (14.9%) төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27.0 их наяд төгрөг болсон нь 0.4 их наяд (1.4%) төгрөгөөр тус тус өсчээ.
ГЕГ: Эрдсийн экспорт оны эхний сард огцом буурлаа Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний сард 1 тэрбум 96 сая ам.доллартай тэнцэж өмнөх оны мөн үеийнхээс 0.2%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 539.6 сая ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15.7%-иар хумигджээ. Харин импортын тухайд оны эхний сард 556.5 сая ам.долларт хүрсэн нь 21.3%-ийн өсөлттэй гарлаа. Ийнхүү экспорт хумигдахад нэгдүгээр сарын 27-ныг хүртэл Замын-Үүд-Эрээний боомтын төмөр замын задгай тээвэр зогссонтой холбоотой юм. Улмаар нэгдүгээр сарын сүүлийн хоногуудад зэсийн баямжал, төмрийн хүдэр болон бусад эрдсийн тээвэрлэлтийг сэргээж эхэлсэн.
Оны эхнээс нийт 400 мянган тонн нүүрс экспортлов Энэ оны нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд авто замаар 1011, төмөр замаар 954 чингэлэг нийт оны эхнээс 397.8 мянган тонн нүүрс,  авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мянган тонн зэсийн баяжмал тус тус экспортлов. Төв банк оны эхнээс 1.11 тонн алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 2.4%-ийн бууралттай байна. Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь цар тахлын халдварын тархалтын улмаас Хятад улс хилээ хаасантай холбоотой юм.
ҮСХ: Олборлох салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн онд 8.6%-иар буурчээ Үндэсний статистикийн хорооны танилцуулсан 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын тайланд уул уурхай, олборлох салбарын ажиллагсдын тоон үзүүлэлтийг гаргасан байна. Тайланд дурдсанаар өнгөрсөн онд салбарын нийт үйлдвэрлэл 12.46 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2020 оныхоос 5.9%-иар, салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт 17.55 их наяд төгрөгтэй тэнцэж 29.3%-иар тус тус өссөн байна. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний ханш зах зээлд өссөнтэй холбоотой. 
Нүүрс, алт, газрын тос, зэсийн баяжмалын үнэ 4.1 дахин өсчээ Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсчээ. Импорт 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш, автобензин, ачааны автомашин, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Харин экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.
Авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг нүүрс экспортолжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр 2022 оны нэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд авто замаар 669, төмөр замаар 854 чингэлэг буюу нийт оны эхнээс 232.1 мянган тонн нүүрс,  авто замаар 184 чингэлэг буюу оны эхнээс 24.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. 
УУХҮЯ: БНХАУ хилээ хааснаар голлох эрдсийн экспорт буурав ​​​​​​​ 2022 оны нэгдүгээр сарын 1-6-нд авто замаар 467, төмөр замаар 454 чингэлэг нийт 92 мянган тонн нүүрс,  авто замаар 120 чингэлэг буюу 9.7 мянган тонн зэсийн баяжмал экспортлов. Өнгөрөгч онд 16,137.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7%-ийн бууралттай байна. Харин 1,282.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 8%-ийн бууралттай гарсан. Төмрийн хүдрийн баяжмалын тухайд, мөн хугацаанд 7,106.2 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.4%-иар буурчээ.
АИ-92 шатахууны импортын үнэ өнгөрсөн онд тонн тутамдаа 450-826 доллар болж нэмэгджээ Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд АИ-92 шатахууны импортын үнэ 85%-иар өссөн байна. Тодруулбал өнгөрсөн оны нэгдүгээр сард АИ-92 шатахууны импортын дундаж үнэ тонн тутамдаа 446 ам.доллар байсан бол арванхоёрдугаар сард 826 ам.доллар болж нэмэгджээ. Дэлхийн зах зээлд газрын тосны ханш нэмэгдэхийн хэрээр импортын үнэ дагаад өсч байна.
Нүүрсний экспорт XII сард 541 мянган тонн болж буурав Нүүрсний экспортын тухайд 2021 онд манай улс нийтдээ 15.7 сая тонн нүүрс экспортоллоо. Энэ нь жингийн хувьд 2020 оныхоос 45%-иар буурсан боловч орлогын дүн нь 30%-иар өсч 2.76 тэрбум ам.долларай тэнцжээ. Сарын дүнгээр авч үзвэл манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн арванхоёрдугаар сард ердөө 541 мянган тонноор хэмжигдсэн нь өмнөх сарынхаасаа даруй 68%-иар буурсан дүнтэй гарлаа.
Монголбанк 21 тонн үнэт метал худалдан авчээ Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 кг үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт метал худалдан аваад байна. 2021 оны арванхоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 46.4 кг үнэт метал худалдан авчээ. 
3 4 5 6 7 8 9