Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Нүүрсний экспорт VIII сард 4 сая тоннд хүрлээ ​​​​​​​Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний найман сарын дүнгээр 15.2 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнгээр, наймдугаар сард 3.97 сая тоннд хүрч өнгөрсөн долдугаар сарынхаас даруй 55%-иар нэмэгдэв. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.66%-иар бага дүн юм. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой. Нүүрсний экспортын орлогын тухайд оны эхний найман сарын байдлаар 1.17 тэрбум ам.долларт хүрч орлогын дүнгээр эрдсийн экспортыг тэргүүлж эхэллээ.
Монгол Улс зургадугаар сард 2.4 сая тонн нүүрс экспортолжээ Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.
Монголбанк: Оны эхний хагас жилд 9.1 тонн алт худалдан авав Монголбанк 2020 оны зургадугаар сард 2.3 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2020 оны зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт метал худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт метал худалдан авлаа.
Нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэв  Он гарсаар тавдугаар сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдааны нийт эргэлт 3.3 тэрбум ам.долларт хүрсний дотор экспорт 1.56 тэрбум ам.доллар, импорт 1.78 тэрбум ам.долларт хүрээд байна. Тодруулбал гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 31.8%, экспорт 46.6%, импорт 9.7%-иар тус тус буурсан байна. Ингэснээр тайлант хугацаанд гадаад худалдааны тэнцэл 221 сая ам.долларын алдагдалтай (өмнөх оны мөн үед гадаад худалдаа 950 сая ам.долларын ашигтай байсан) гарсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 
Газрын тосны төсвийн орлого 11%-ийн гүйцэтгэлтэй байна Монгол Улсын хэмжээнд энэ онд 6.6 сая баррель (890 мян.тн) газрын тос олборлон, экспортолж, улсын төсөвт нийтдээ 335.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2020 оны зургадугаар сарын 10-ны өдрийн байдлаар 839.7 баррель буюу 106.8 мянган тонн газрын тос олборлосон бол экспортын хэмжээ 740.2 мянган баррель буюу 93.4 мянган тоннд хүрлээ.
Нүүрсний экспорт V сард 2.2 сая тоннд хүрэв Оны эхний таван сард орлогын дүнгээр зэсийн баяжмалын экспорт 614.4 сая ам.долларт хүрч эрдсийн экспортыг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Гэсэн ч уг түүхий эдийн экспортын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар доогуур хэвээр байна. Нүүрсний экспорт сэргэх хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр энэ онд нүүрсний экспорт нэлээд бууралттай байгаа ч өнгөрсөн тавдугаар сард дөрөвдүгээр сартай харьцуулахад  118%-иар ахиу буюу нийт 2.17 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойших нүүрсний экспортын хамгийн өндөр дүн боллоо.
Сонгуулийн өмнөх “хасах” өсөлт 2020 оны “агуу” сонгууль нэлээд хүндхэн үед болох гэж буйгаараа онцлогтой. МАН-ын үед эрдсийн ханш өсч, АН-ын үед буурдаг гэх онигоо энэ удаад ч  дахин биелэв үү гэтэл сонгууль болохын өмнөхөн буурч орхив. Доройтсон эдийн засгийг аварсан пайзтайгаар сонгуульд манлайлан оролцохоор завдаж байсан МАН-ынхны царай яг одоо барайж байж болох авч шинэ коронавирусийг дотооддоо алдаагүй гэсэн шалтгаанаар тус намын нэр хүнд олны дунд багагүй сэргэсэн нь тодорхой. Сул тал заримдаа давуу тал болдог жишээ энэ буюу. Үнэн гэвэл Монголын эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын газрын тахлаас сэргийлэх ажиллагаа, боловсон хүчний ур чадвар гойд сайн хөгжсөн  нь илэрхий байна. 
FATF: Монгол өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
Тодорхойгүй 5.1 их наяд Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна. 
Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт ОУВС-аас олгоно  Жэф Готтлийбээр ахлуулсан Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Ажлын хэсэг (2020.05 11-13) Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулж 99 сая ам.долларын санхүүжилт бүхий яаралтай санхүүжилт олгох хүсэлтийг хэлэлцлээ. Уулзалтын үеэр КОВИД-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, эрүүл мэндийн эрсдэлийг хязгаарлах төлөвлөгөө, өрийн тогтвортой байдал, нөөцийн хүрэлцээ зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Ажлын хэсгийн уулзалтыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг хийв. Тэрээр “КОВИД-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй бодлогын тухай үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Өнөөг хүртэл Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байна. Хэдий тийм ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж байна.
Дөрөвдүгээр сард 1 сая тонн нүүрс экспортоллоо Оны эхний дөрвөн сарын байдлаар эрдсийн экспортод зэсийн баяжмалын борлуулалт тэргүүлэх байрыг эзэллээ. Тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспорт жингээр 429.4 мянган тонн, үнийн дүнгээр 486 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 12%, мөнгөн дүнгээр 31%-иар буурсан дүн юм. Харин нүүрсний экспортын хувьд мөн хугацаанд манай улс 4.12 сая тонн нүүрс экспортолж 334 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 64% (7.26 сая тонн), мөнгөн дүнгээр 65%-иар тус тус буурсныг илтгэнэ. Гэхдээ сарын дүнгээр тусад нь авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 998 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сард 341.2 мянган тонн нүүрс экспортолсонтой харьцуулахад 190%-иар нэмэгджээ. Гэсэн ч 2019 оны дөрөвдүгээр сард (сарын дүнгээр) 3.65 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 73%-иар бага дүн юм. 
Төв банкны үнэт металын худалдан авалт 3 дахин өсөв Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гурав дахин өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тонн үнэт металлын 5.0 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.
Хятадын импортын өсөлтөөр зэсийн ханш сэргэж эхлэв Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Хятадын зэсийн импорт өмнөх оны мөн үеийнхээс 13%-иар өсч 442 мянган тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Энэхүү мэдээлэл цацагдсанаар өчигдөр (2020.04.14)Лондоны металын бирж дээр зэсийн ханш ганц өдрийн дотор 3.2%-иар өсч 5150 ам.доллар/тонн-ын түвшинд хүрч хаагдлаа. Ингэснээр зэсийн ханш сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрэв.
Эхний улиралд нүүрсний экспорт 61%, зэсийнх 30%-иар буурав ​​​​​​​Оны эхний улирлын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум орчим ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 860 сая ам.доллар буюу 28.1%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тэр дундаа экспорт 1 тэрбум 36 орчим сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.5%-иар буурчээ. Импортын хувьд 1.16 тэрбум ам.доллартай тэнцсэн нь экспортын дүнгээс 125.8 сая ам.доллараар давж , гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарлаа. Импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 124.2 сая ам.доллараар буюу 9.7%-иар буурчээ.
Монголбанкны алт худалдан авалт 78%-иар өсөв Эхний гурван сарын байдлаар төв банкны алт худалдан авалт нийтдээ 3.6 тоннд хүрчээ. Мөн хугацаанд төв банк 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан байна. Төв банкны алт худалдан авалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 78%-иар өсөлттэй гарлаа. Ийнхүү алтны худалдан авалт эхний улиралд огцом өссөн нь өнгөрсөн оны эхний гурван сард алтны АМНАТ өндөр байсантай холбоотой гэж хэлж болно. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталж алтны роялтийн хувь хэмжээг 2.5% байсныг 5%-иар тогтоосон билээ. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн алтны роялтийг 2.5%-иар тооцох хуулийн хугацаа 2019 он гармагц дуусгавар болсон. Улмаар салбарын хуулийн өөрчлөлтийг батлах хүртэл буюу 2019 оны эхний улиралд алт тушаалтад 10 хүртэлх хувийн роялти тооцон авч байсан нь төв банкны алт худалдан авалт эрс буурахад нөлөөлсөн гэж үздэг.
Fitch: Зэсийн зах зээлд эрэлт 6%-иар буурна Дэлхийн улс орнуудын Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг нь шинэ коронавирусээс үүдэн Европ, АНУ болон дэлхийн бусад улс оронд хөл хорио тогтоосны нөлөөгөөр эрдэс түүхий эдийн хэрэглээнд багагүй хэмжээний бууралт тохиохыг онцоллоо. Тус агентлаг энэ онд дэлхийн эдийн засаг 1.9%-иар буурна гэж таамаглажээ. Улмаар дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 6%-иар буурахаар байна. Хэдийгээр энэ онд Чили, Перу, Мексик, Канадын зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай ч дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ давна гэж тооцоолж байна. 
Хямралыг сөрөх 5 их наяд  Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.
ҮСХ: Нүүрсний экспорт 2.6 сая тонноор буурчээ Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 29.3%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 898.8 сая ам.доллар, импорт 918.7 сая ам.долларыг эзэлсэн нь экспорт 44.2%, импорт 11.4%-иар тус тус буурсныг илтгэнэ. Монголын гадаад худалдаа оны эхний хоёр сард багахан ашигтай гарсаар ирсэн ч гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 19.9 сая ам.долларын алдагдалтай болж эхэлснийг статистик тоон үзүүлэлтээс харж байна.
Монголбанк: Бодлогын хүүг 10% болгож буурууллаа Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10%-д хүргэхээр шийдвэрлэсэн байна. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5%-д тогтоохоор боллоо. Жилийн инфляци энэ оны эхний сард улсын хэмжээнд 5.6%, Улаанбаатар хотын хэмжээнд 6%-тай гарсан байна. Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж,  эрэлтээс үүдэлтэйгээр инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтээс улбаатай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүйг төв банк сануулжээ.
Монголбанк хоёрдугаар сард 952 кг үнэт метал худалдан авав Монголбанк 2020 оны хоёрдугаар сард 952 кг үнэт метал худалдан авлаа. 2020 оны эхний хоёр сарын байдлаар төв банкны үнэт металын нийт худалдан авалт 4.5 тоннд хүрээд байна. Хоёрдугаар сарын худалдан авалт нь өмнөх оны мөн үед уг үзүүлэлт 96 кг байсантай харьцуулахад 856 кг-аар өссөн байна. 2020 оны хоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг,  Баянхонгор аймаг дахь салбар 18 кг үнэт метал тус тус худалдан авсан байна.
8 9 10 11 12 13 14