Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 4 онцлог өөрчлөлт

2021-01-29 15:30

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2021.01.28) эцэслэн хэлэлцээд байна. Банкны холбоогоор дамжуулан хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдох саналаа арилжааны банкууд өгсөн ба эцсийн хэлэлцүүлэг хүртэл Банкны холбооны төлөөлөл Ажлын хэсэгт орж ажиллажээ. Төв банкнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр (2021.01.29) Монголбанкны Бодлогын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч  Н.Ариунбат мэдээлэлдээ, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаад буй өөрчлөлтийн талаар тайлбарласан юм. 

Банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол агуулгыг 4 хэсэгт авч үзэж байна.

Нэгд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 12 банкийг нээлттэй хувьцаат компани болгох. Үүнээс 5 нь системийн нөлөө бүхий банк байна. Тус банкууд хуулийн зохицуулалтаараа 2022 оны зургаадугаар сарын 30-ний өдрийн нээлттэй хувьцаат компани болж санхүүгийн зах зээлд IPO гаргах ёстой. Бусад банкууд нээлттэй болон хаалттай хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж болно. Банкууд нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлд ахиц дэвшил гарна гэж үзэж байна. Өдгөө Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг дангаараа банкууд бүрдүүлж байгаа нь хөрөнгө зах зээлрүү хөрвөх боломжийг олгоно гэж төсөл боловсруулагчид харж байгаа юм.

Хоёрт, хувь нийлүүлэгчдийн төвлөрлийг 20%-иар хязгаарлах. Энэ хязгаарлалт нь банкны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд 1 хувьцаа эзэмшигч нь дангаараа болон холбогдох этгээдийн хамт тухайн банкнаас гаргасан хувьцааны 20%-иас хэтрэхгүй хэмжээний хувьцаа эзэмшихээр тусгажээ. Энэ зохицуулалт нь 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хангагдсан байх ёстой.

Гуравт, банк татан буусан тохиолдолд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зохицуулсан төлбөр барагдуулах дарааллыг илүү боловсронгуй болгож нийгмийн дундаж давхарга буюу хуримтлалтай иргэд, өрхийн хуримтлалыг тэргүүн ээлжинд хамгаалах өөрчлөлтүүд орж байгаа нь томоохон ахиц гэдгийг тодотголоо.

Дөрөвт, системийн нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчлан, боловсронгуй болгож хуульчилхаар тусгасан байна. Одоогийн байдлаар нийт системийн 5-аас дээш хувийг эзэлж буй банкийг системийн нөлөө бүхий банк гэж үздэг бол нэмэлт өөрчлөлтөөр тухайн банкны зах зээлд эзэлж байгаа хэмжээ, систем дэх гүйлгээний нийт дүн, санхүүгийн тогтолцоон дахь хамаарал, мөн бусад хүчин зүйлсийг боловсронгуй болгож байна.

Л.Номин

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 30 минутын өмнө
    Сүүлийн нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн 42 компани IPO хийсэн үзүүлэлтээр бусад биржүүдийг тэргүүлжээ. Тухайлбал, мөн хугацаанд уул уурхайн компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 28, Лондоны бирж дээр 2 удаагийн анхдагч хувьцааны арилжаа хийсэн байна. Тухайн бирж дээр бүртгэлтэй уул уухайн компаниудын 1% нь зэс, 17% нь алтны чиглэлийнх аж. Австрали, Монгол Улсад зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани IPO-оор босгох зорилтот хөрөнгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 
  • 1 цаг 50 минутын өмнө
    Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн онд алтны салбарын орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
  • 3 цаг 10 минутын өмнө
    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
  • 3 цаг 32 минутын өмнө
    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
  • 23 цаг 13 минутын өмнө
    Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.