Арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортлов

2020-12-08 16:34

Оны эхний 11 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.7 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.1%-иар буурсан дүн юм. Тэр дундаа экспорт 6.85 тэрбум ам.доллар, импорт 4.9 тэрбум ам.доллартай тэнцлээ. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 2.8%-иар, импорт 12.5%-иар тус тус буурчээ.

Эрдсийн экспортыг авч үзвэл, эхний 11 сард нүүрсний гадаад худалдаа 27 орчим сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22.4%-иар буурсан байна. Харин нүүрсний экспортын орлого 2 тэрбум ам.долларт хүрч 32%-иар доошилжээ. Сарын дүнгээр, арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортолж, өмнөх аравдугаар сараас 910 мянган тонноор (22.5%-иар) буурав. Энэ нь цар тахлыг дотооддоо алдсанаар нүүрс тээврийн машинуудын хил нэвтрэлт огцом буурсантай холбоотой. Тухайлбал, арваннэгдүгээр сарын эхний 15 хоногт манай улс 2.1 сая тонн нүүрс экспортолсон бол сарын сүүлийн хагаст 1 сая тонн болж буурчээ.  

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

Зэсийн баяжмалын тухайд мөн хугацаанд 1.26 сая тонн баяжмал бүтээгдэхүүн экспортолж 1.53 тэрбум ам.долларын орлого олсон нь жингийн хувьд 2.8%, үнийн дүнгээр 8.5%-иар тус тус буурчээ.

Алтны экспорт зэсийн баяжмалын орлогын дүнг давж, эрдсийн экспорт дундаа хоёрдугаарт бичигдэж байна. Эхний 11 сард манай улс нийт 28 орчим тонн алт экспортолж, 1.62 тэрбум ам.долларын орлого оллоо. Зөвхөн арваннэгдүгээр сард 4.9 тонн алт гадагш нь худалдаалж 302 сая ам.долларын орлого бүрдүүлжээ. Ингэснээр манай улсын алтны орлогын дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 1.3 тэрбум ам.доллараар буюу 372%-иар өссөн байна. Энэ нь алтны экспортын хэмжээ биет болон орлогын дүнгээр түүхэн дээд амжилт тогтоосон гэсэн үг. Өнгөрсөн 2005 онд манай улс 23.8 тонн алт экспортолсон нь дээд амжилтад тооцогдож байв.

Төмрийн хүдэр алтны дараах өсөлттэй экспортын бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байгаа билээ. Оны эхний 11 сард төмрийн хүдрийн экспорт биетээр 7.6 сая тонн, орлогын дүнгээр 586 сая ам.доллараар илэрхийлэгдлээ.

Харин бусад эрдсийн тухайд бүгд орлогын бууралттай гарсан байна.

 

Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 цаг 14 минутын өмнө
    Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
  • Уржигдар 16 цаг 43 минутад
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • Уржигдар 16 цаг 39 минутад
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
  • 2021-01-19 14:27
    Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
  • 2021-01-18 11:38
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.