Монголбанк: Ирэх онд инфляци 5.7% байх таамаг дэвшүүллээ

2020-10-28 11:30

Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын нөлөөгөөр сүүлийн 100 жилд байгаагүй эдийн засгийн хямрал тохиож байна. Нийт улс орны 90%-д эдийн засаг удааширч, 70%-д нь эдийн засаг агшжээ. Мөн адил Монгол Улсын ДНБ 9.7%-иар буурсан нь эхний хагас жилийн үзүүлэлт юм. Эдийн засгийн идэвхжлийг дагаад эрэлтийн инфляци нам доор түвшин байгаа бөгөөд 2020 оны наймдугаар сарын байдлаар 1.7% болж буурсан байна. Энэ нь иргэдийн орлого, худалдан авах чадвараас шууд хамааралтай. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар дотоодын шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр хямдарсан нь нийлүүлэлтээс хамаарах инфляцад чухал нөлөөтэй. Жилийн хоёрдугаар хагаст хөл хорио аажим суларч, экспорт нэмэгдэж, эрэлт алгуур өсөх хандлагатай болжээ. Тиймээс 2020 оны гүйцэтгэлээр инфляци 3.2% хүрэх төсөөллийг Монголбанк гаргасан байна. Харин ирэх онд 5.7%-тай байх таамаглал дэвшүүлжээ. 

Монголбанкны Мөнгөний бодлогын газар, эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл Нүүрс, зэс, ноолуур, газрын тосны экспорт буурч, алтны экспорт өссөн. Гэхдээ мэдээлэл технологи, цахим худалдаа өсөлттэй байна. Монгол Улсын төв банк 2020 онд бодлогын хүүгээ 3 удаа бууруулж 8% болгосон. Энэ нь санхүүгийн салбараар дамжуулан эдийн засгийг идэвхжүүлэх нэг арга. Бусад улс орнуудын төв банк эдийн засаг сэргэтэл бодлогын хүүгээ бага түвшинд барихыг зорьж байна” гэсэн юм. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 12 арилжааны банк 1.3 сая зээлдэгчид нийт 17 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 1.5 их наяд төгрөгийн зээлийг наймдугаар сард олгожээ. Мөн энэ сараас ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд  өөрчлөлт орж жилийн хүүг 6% байхаар тогтоосон юм. Тэгвэл журам хэрэгжиж эхэлсэнээс хойш буюу аравдугаар сарын 22-ны байдлаар ипотектийн 15.8 тэрбум төгрөгийн зээлийг 221 иргэнд олгосон байна. Монголбанкны цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг бол “Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, бүтцийн өөрчлөлт хийх” журмын түр өөрчлөлт юм. Энэ хүрээнд, 82 868 зээлдэгчийн 728 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл, 38 270 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн ипотекийн зээл гээд нийт 3.8 их наяд төгрөгийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийжээ. 

Цар тахлын үед эдийн засгийн сар бүрээр гардаг салбарын, улиралд бүрийн ДНБ зэрэг үзүүлэлтээр дүгнэх нь хүндрэлтэй байгааг Монголбанкны мэргэжилтэн онцоллоо. Учир нь цар тахлын үед эдийн засаг улирал бус сар бүрээр өөрчлөгдөж байгаа юм. Мөн улс орон бүрт вирусын тархалт, хөл хорионы хугацаа харилцан адилгүй. Тиймээс эдийн засагчид технологийн тусламжтай буюу GOOGLE MAP-аар томоохон орнуудын хөл хөдөлгөөнөөр эдийн засгийг идэвхжлийг таамаглаж байна. Үүнд ажлын байр, дэлгүүр, гэрийн хаяг, хүмүүсийн хөдөлгөөн зэрэг багтжээ.

Энэхүү графикаас 2020 оны хоёрдугаар улиралд цар тахал эрчимтэй тархаж, хөл хорио хамгийн чанга байсан үеийг харж болно. Харин гуравдугаар улирлаас цар тахлыг хүндхэн үеийг даван гарсан зарим улс орнууд хөл хориогоо зөөллөж эхэлжээ. 

Цар тахлын эсрэг вакцин гараагүй байгаа тул улс орнууд эрүүл мэндээ хамгаалах ганц арга нь хөл хорио болж, улмаар эдийн засгийг уналтад орох шалтгаан болоод буй. Дэлхийн 180 гаруй улс вирусын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэрхэн суларч эсвэл чангарч байгааг харах боломжтой доорх харьцуулалтыг Оксфордын их сургууль хийжээ. 

Хэдийгээр зарим улс орнууд хөл хориогоо суллаж, эдийн засгаа сэргээх орон зайгаа бэлдэж эхэлсэн ч цар тахлын нөлөө буурах болоогүй байна. John Hopkins-ийн их сургуулиас боловсруулсан “Daily change” буюу өдөр бүрээр хийсэн хяналтын самбарт аравдугаар сарын 13-ны өдөр гэхэд 269 мянган тохиолдол бүртгэгджээ. 

Л.Номинцэцэг

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 6 цаг 56 минутын өмнө
    “Степ голд” компанийн эзэмшлийн Алтан цагаан овоо алтны ордын нөөц 1.22 саяас 2.45 сая унц болж хоёр дахин өссөн байна. Уг нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны хоёрдугаар улиралд ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулжээ. Энэ нь II шатны үйлдвэрлэлийн ажилд түлхэц болохоос гадна анхдагч хүдрийн нөөцийг 2.5 сая тонноор нэмэгдүүлсэн байна. Анхдагч хүдрийн нөөц нэмэгдсэнээр төслийн үргэлжлэх хугацааг уртасгаж жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
  • 8 цаг 36 минутын өмнө
    Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.
  • 11 цаг 23 минутын өмнө
    Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь  салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн  томоохон үйл явдал болж байсан. Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо  II чуулган  “Хамтын хүч  хөгжлийн гарц” уриан дор (2021.03.16) болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь   уриан дор цахимаар хуралдах юм. Одоогоор эрдэс баялгийн  салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.
  • Өчигдөр 14 цаг 36 минутад
    Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр,  опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.
  • 2021-02-26 23:06
    Монгол Улсын татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг (2021.02.25) төсөвт төлсөн байна.  Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлжээ.