Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Эхний хагас жилд эрдсийн экспорт 3 тэрбум долларт хүрэв Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 3.6 тэрбум доллар, импорт 2.7 тэрбум ам.долларыг эзэлж байна.
Дэлхийн банк: Өсөлт эерэг байгаа ч улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах хэрэгтэй Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2%-д байсан бол 2017 онд 5.1%, 2018 оны эхний улирлын байдлаар 6.1%-д тус тус хүрч огцом сэргэлээ.
Монголбанкны алт худалдан авалт 6%-иар өсөв Монголбанк 2018 оны 6 дугаар сард 2,182 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1,826 кг алт авч байснаас 356 кг-аар өссөн байна.
Засаг энэ онд 3.8 их наяд төгрөгийг өр, зээлийн хүүнд төлнө Засгийн газар энэ онд зээлийн үндсэн төлбөрт 2.6 их наяд, хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг (нийт 3.8 их наяд төгрөг) төлөх шаардлагатай байгаа юм.
ОУВС Монголд олгох дараагийн санхүүжилтийг батлав Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг зургадугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж баталлаа.
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.
”Invest Mongolia” форум Франкфурт хотноо боллоо Монгол улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард” Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо баталж, энэ хүрээнд 2018-2021 онд нэн түрүүнд хэрэгжүүлэх 115 төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр багагүй үйл ажиллагаа явуулаад байгаа билээ. Үүний нэг нь Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж буй ”Invest Mongolia” хөрөнгө оруулалтын цуврал хурал юм.
Эрдсийн экспорт 15%-иар өсч, нүүрс өсөлтөө хадгалав Монгол улсын худалдааны эргэлт оны эхний таван сарын байдлаар 5.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ дунд экспорт 2.9 тэрбум ам.доллар, импорт 2.2 тэрбум ам.долларыг эзэлж байна.
Б.Лхагважав: “Хоёрхон жилд 38 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үлгэрт хэн ч итгэхгүй 2010 оноос эхэлсэн “Монголын эдийн засгийн форум 2018”-ын эхний өдрийн хуралдаан өчигдөр Төрийн ордонд эхэллээ. “Хүчээ нэгтгэе” уриатай тус форумыг Монгол Улсын Засгийн газар, CEO клуб, “Ард санхүүгийн нэгдэл” хамтран зохион байгуулж буй. Хэдийгээр тус чуулганд 1400 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж буй ч өмнөх жилүүдийнхийг бодвол оролцогч цөөтэй байсан юм.
Кристине Жанвэй Чианг: Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт цаасан дээр л нээлттэй байна Одоогоос 30 жилийн өмнө Хятад улсын хөрөнгө оруулалт зах зээлд шилжих үйл явцад тулгуурлаж байсан бол арваад жилийн тэртээгээс эрдэс баялагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг ихээхэн татаж эхэлжээ. Эдүгээ Латин Америкийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэгд тооцогддог, 4.8 сая хүн амтай Коста Рика улс зөвхөн хатсан банана үйлдвэрлэдэг, уул уурхайн ямар нэгэн бодлого чиглэлгүй, эдийн засгийнх нь 80% нь хөдөө аж ахуйг “шүтсэн” тогтолцоотой байж.
Монголын өсөлтийн эрчим ирэх онуудад хадгалагдана Монгол улсын ДНБ-ий өсөлт өнгөрөгч 2017 онд гайхалтай гэмээр өсөлттэй байсан. Төдийлөн өндөр байгаагүй боловч хэний ч таамаглаагүй өсөлт тохиосон юм.
ҮСХ: Нүүрсний экспорт 3.6 сая тоннд хүрсэн нь хоёр дахь дээд амжилт Монгол улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн тухай Үндэсний статистикийн газраас мэдээллээ. Ингэснээр гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 690 сая ам.доллар буюу 22.9%-иар өссөн үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд гадаад худалдааны тэнцэл 543.4 сая ам.долларын ашигтай гарлаа.
ҮСХ: Нүүрсний экспорт өмнөх зургадугаар сараас хойших дээд түвшинд хүрэв Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс энэ оны эхний улирлын байдлаар 1.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 1.1 тэрбум долларын бараа импортоор худалдан авсан байна.
Дэлхийн банк: Монголын өсөлт зөвхөн нүүрснээс хамаарахгүй Дэлхийн банкны Монгол дахь салбар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголын эдийн засгийн өсөлт энэ онд болон ирэх онуудад өнгөрсөн оныхоос илүү өндөр байна гэдгийг тодотгосон байна.
ADB: Монголын өсөлт үргэлжилнэ, гэхдээ саарна Азийн хөгжлийн банк (АХБ) бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын тайлан болох Азийн хөгжлийн төлөв 2018 тайлангаа өнөөдөр танилцууллаа.
ОУВС: Монгол улсын өрийн цаашдын төлөв сайжирсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн гуравдугаар үнэлгээг 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж баталлаа.
ЗЭС: Экспортын орлогоор тэргүүлэгчийн байр сууриа бататгав Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс оны эхний хоёр сарын байдлаар 838.4 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 726 сая долларын бараа импортоор худалдан авсан байна.
Монголбанк эхний хоёр сард 1.5 тонн алт худалдан авав Монголбанк 2018 оны 2 дугаар сард /хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар/ 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 351 кг-аар бага буюу 47.4%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Эрдэнэт төдийгүй Эрдэнэс Тавантолгойн хувьцааны арилжааг маш хялбархан хэрэгжүүлж болно Нэгдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гарсан.
Банкны активын чанарын үнэлгээний дүн гарлаа Банкны активын чанарын үнэлгээ 2016 он буюу улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд амаргүй үеийн санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэгдсэн бөгөөд 2017 оны санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан гуравдугаар улирлын байдлаар тохируулга хийгдсэн болно.
11 12 13 14 15 16 17