Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Нүүрсний экспорт оны эхэн сард 24%-иар буурав Үндэсний статистикийн хороо 2018 оны нэгдүгээр сарын статистикийн мэдээллийг гаргалаа. Оны эхний сард манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 785 сая ам.доллартай тэнцлээ. Үүнд экспорт 423.8 сая доллар, импорт 361.1 сая ам.долларыг эзэллээ.
Нүүрсний экспорт 33.4 сая тоннд хүрч, нийт экспортын 36%-ийг бүрдүүлэв 2017 оны эцсийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.3%-иар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Монголбанк: Алт худалдан авалт 9%, гадаад валютын нөөц 3 дахин өсөв Гадаад валютын улсын нөөц 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх 2016 оны мөн үеэс гурав дахин өслөө.
ОУВС: Эдийн засаг өсөлттэй гарсан ч улс төрийн орчин тогтворгүй байна Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл энэ сарын 15-ны өдөр хуралдаж Монгол улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэсэн байна.
ҮСХ: Нүүрсний экспорт анх удаа 30 сая тонныг давав Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний 11 сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.4%-иар өслөө.
Монголбанкны алт худалдан авалт түүхэн дээд амжилт тогтоов Монголбанк энэ сарын дунд үеийн байдлаар 18.4 тонн алт худалдан авсан байна. Өнгөрсөн оны хэмжээнд төв банк нийтдээ 18.3 тонн алт худалдан авсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм.
ҮСХ: Нүүрсний экспорт аравдугаар сард өсөлттэй гарав Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний арван сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.3%-иар өслөө. Мөн хугацаанд улсын импорт 3.5 тэрбум ам.доллар, экспорт 5.2 тэрбум ам.доллартай тэнцэж, гадаад худалдаа 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарав.
Монголбанк: Засгийн газрын дотоод өр буурна Төв банкны мэдээлж буйгаар энэ оны эхний есөн сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт (M2) 14.8 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 27.6%-иар өссөн байна.
Монголын банкны салбарын шинэчлэлийн эргэн тойронд Хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулганы “Монголын банкны салбарын төрхийг өөрчлөх нь” сэдэвт хуралдаанаар Монголын банкуудад хийж буй активын чанарын үнэлгээ болоод хадгаламж, зээлийн хүүг бууруулах, гадны банк орж ирэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Нүүрсний экспорт есдүгээр сард 2.3 сая тоннд хүрч буурав Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний гурван улирлын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.4%-иар өслөө.
ОУВС -гийн ээлжит санхүүжилтүүд хойшилсоор Олон улсын валютын сан (ОУВС) Монголд хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн (Extended Fund Facility) хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ Захирлуудын зөвлөлдөө танилцуулснаар цаашдын хэрэгжилтээ тодорхойлоод явах ёстой.
Дэлхийн банк: Монголын өсөлт хасах үзүүлэлтээс нэмэх болов Дэлхий банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус банк Монголын 2017 оны өсөлтийн төлөв -0.2%-тай байна гэж тооцож байсан бол аравдугаар сарын тайланд өсөлтийг 2.8%-тай байна гэж тэмдэглэжээ.
АХБ: Монгол улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 4% байна Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтаа хадгалахын зэрэгцээ гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломж байна хэмээн Азийн хөгжлийн банкнаас гаргасан шинэхэн тайланд дурджээ.
Эрдсийн экспортын 80%-ийг нүүрс, зэс эзлэв Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний найман сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.9 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.7%-иар өсөв.
Нүүрсний экспорт нийт экспортын 40%-ийг эзлэв Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 5.9 тэрбум ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 тэрбум доллар буюу 33.9%-иар нэмэгдсэн үзүүлэлт болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нүүрсний орлого тэрбум доллараар өсөв Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн тайланг танилцуулав. Эхний хагас жилд гадаад худалдаа 5 тэрбум 36 сая доллар болж өмнөх оны мөн үеэс 36%-иар өсчээ.
EG4EG:ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтэд төсвийн сахилга бат нэн чухал “Төлөвлөлт, төсөв зохиох үйл явц болоод хөгжлийн төлөвлөлт болон төсвийн хууль тогтоомжтой тэдгээрийн нийцэх байдалд Улс төр, эдийн засгийн шинжилгээ хийх нь сэдэвт оролцогч талуудын семинар” өнгөрсөн пүрэв гарагт боллоо.
ОУВС: Сангийн яамнаас бэлтгэдэг төсвийг өөрчлөхгүй байх зарчим барьж ажиллана NRGI буюу Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (ББЗХ) хийсэн “Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тайлан”-г танилцуулах арга хэмжээнд Олон Улсын Валютын сангийн (ОУВС) Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хүрэлцэн ирсэн. Тэрээр төсвийн тогтвортой байдлын асуудалтай холбогдуулан Монгол улсад хэрэгжих ОУВС-гийн хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгсөн юм.
Нүүрсний экспорт рекорд тогтоов Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эхний 5 сарын байдлаар гадаад худалдаа 4 тэрбум 16 сая доллар болов.
Монголбанк: Валютын нөөц 4 тэрбум долларт хүрнэ Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл 2017 оны 5-р сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргалаа. Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирээд байна.
12 13 14 15 16 17 18