Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Эдийн засаг гэнэтийн савлагаанд дархлаагүй байна  2020 оны эхний саруудад “корона” гэх нэр чихэнд үргэлж дуулдахын зэрэгцээ амны хаалтны содон үнэрт хүн бүр дасал болсон байдлаар үргэлжилнэ гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Корона гэх нөхөр дэлхийн эдийн засгийг хүссэнээрээ удирдана чинээ Трамп, Си дарга нар ч тааварлаагүй. Энэ үйл явцыг “Коронагийн тохуурхал” хэмээн нэрлэж болно.  АНУ, Хятадын тал худалдааны хэлэлцээрээ үзэглэж, залгуулаад эдийн засагчид 2020 онд дэлхийн санхүүгийн нөхцөл байдал “ерөнхийдөө гайгүй болох нь” гэцгээж дор бүрнээ сэтгэл уужирцгааж суусансан. Гэтэл корона гэх нөхөр дахин эргэж ирсэн нь 2019 оны арванхоёрдугаар сард байсан юмсанж. Хэн ч  анзааралгүй байж атал тэрээр сүр хүчээ дэлхий нийтэд, ялангуяа Хятадад  жигтэй нь аргагүй мэдрүүлж таарлаа. Си дарга коронагаас айсан уу яасан Хятадын олон нийтийн дунд цухуйхаа ч болилоо.
Төмрийн хүдрийн экспорт 113%-ийн өсөлтөөр оныг эхлүүллээ Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 932 сая ам.долларт хүрсний дотор экспорт 459 сая ам.доллар, импорт 473 сая ам.доллартай тэнцлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 16.1%-иар, экспорт 24.4%-иар, импорт 6.1%-иар тус тус буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед 103.3 сая ам.долларын ашигтай гарч байжээ. Энэ онд гадаад худалдаа ашиггүй гарсан нь экспорт өмнөх оны мөн үеэс 148 сая ам.доллараар буурсантай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард алтны экспорт огт хийгдээгүйн зэрэгцээ зэсийн баяжмалын нийлүүлэлт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Эдийн засгийн өсөлт уул уурхайн шинэ тэсрэлтээс хамаарна   Монгол авлигагүй, аз жаргалын индексээр дэлхийд эхний 10 орны тоонд багтана. Энэ бол урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогын суурь зорилтуудын нэг. Мэдээж, инноваци, технологид суурилсан мэдлэг, эдийн засгийг солонгоруулах, ногоон хөгжлийг дэмжих өөдрөг зорилтууд ч энд багтжээ. Тус баримт бичгийн төслийг энэ өдрүүдэд төр засаг хэлэлцэж байна. Засгийн газар дэмжиж УИХ-д өргөн барьлаа. Хөгжлийн “Алтан гадас” хэмээн Ерөнхий сайд тодорхойлсон энэхүү бодлогоор, 30 жилийн дараа Монгол Улсын ДНБ 6.1 дахин нэмэгдэн нэг хүнд ногдох ДНБ 15 мянган ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна. Дараагийн 30 жилийг төсөөлөхийн тулд өнөөдөр хаана явж байгаагаа мэдэх учиртай.
Монголбанк: Нэгдүгээр сард 1.8 тонн алт худалдан авав ​ Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт метал авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт метал худалдан авч байсантай харьцуулахад 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт метал худалдсан авсан ба үүнээс 1,810 кг нь алт, 1,747 кг нь цагаан мөнгө байсан.  Монголбанк 2020 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт метал, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металыг тус тус худалдаж авсан байна.
2019 онд нүүрсний экспорт 9.9%-иар өсч, 3.1 тэрбум долларт хүрэв 2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
АХБ: Шинэ Ерөнхийлөгч Масацугу Асакава ажлаа хүлээн авлаа Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.
Давхардаагүй АМНАТ-ийг “давхардалгүй” болгосон нь  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) буюу роялти 2020 оны төсвийг батлахаас өмнө цуцлагдаж (2019.10.30), төсөв батлагдсаны дараа эргэн сэргэсэн (2019.11.22) сонин үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Төсөв батлагдах мөчид (2019.11.13) АМНАТ-ийг хэрхэх тухай шийдэж амжаагүй байсан нь тухайн үед Сангийн сайд ихээхэн баргар царайлах гол асуудал байв. Учир нь АМНАТ цуцлагдсан өдрөөс Монгол Улсын төсвийн орлого өдөрт 4.6 тэрбумаар тасалдаж, 2020 оны төсөв даруй 1.3 их наяд төгрөгөөр “хохирол” хүлээх болоод байсан юм. Үндсэн хуулийн цэц энэ бүхнийг төдийлөн тооцолгүй зүгээр л Үндсэн хуулийн нэрийг барин цуцалчихсан хэрэг үү гэдэг асуулт бий. Гэхдээ салбарын зарим төлөөлөл роялтийг давхардуулан авах зохицуулалттай заалт байсныг хүчингүй болгосон нь нүдээ олсон хэрэг гэж тайлбарлаж байна. 
Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дан ганц Монгол Улс “Саарал жагсаалтад” орсонтой холбоотой бус бөгөөд арилжааны банк татан буугдсан, банк, санхүүгийн салбарт сахилга бат алдагдсан, Төв банкны үйл ажиллагааны тайлан хангалттай үнэлэгдээгүй зэрэг олон шалтгаантай гэлээ. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, саналыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн гээд, цаашид эдийн засагт донсолгоо үүсэхээс сэргийлэхийн тулд УИХ-ын удирдлага, холбогдох байнгын хороод анхаарч ажиллах ёстой гэдгийг ч тэмдэглэлээ.
Эрдсийн экспорт 5.5 тэрбум долларт хүрч, 7.2%-иар өсөв Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
Эрдсийн экспортод найдсан  төсвийн “халалт” МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
УИХ ирэх оны төсвийг орлого, зарлагын өөрчлөлтгүйгээр батлав Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
Монголбанк: Алт худалдан авалт 12.9 тоннд хүрч 27%-иар буурав Монголбанк оны эхний арван сарын байдлаар нийтдээ 12.9 тонн алт худалдан авсан тухай мэдээллээ. Энэ дүн нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 4.83 тонн буюу 27%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнг тусад нь авч үзвэл, өнгөрсөн аравдугаар сард алт худалдан авалт 1.73 тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сарынхтайгаа (1.43 тонн) харьцуулахад Төв банкны алт худалдан авалт 21.3%-иар өссөн дүнтэй гарчээ.
Саарал жагсаалт: Эдийн засгийн ээлжит “сорилт" УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, төсөв батлах гээд чамгүй бодлогошрох зуур Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон тухай мэдээ тэднийг цочоож орхив. ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага уг мэдээг аравдугаар сарын 18-нд зарласан юм. ФАТФ  нь дэлхийн санхүүгийн системийг мөнгө угаалт, терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй холбоотой аливаа санхүүжилтээс хамгаалах үндсэн зорилготой, өдгөө 30 жилийн нүүрийг үзээд буй Засгийн газар хоорондын хараат бус байгууллага юм. Өмнө нь 2013 оны зургадугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орж байсан үетэй харьцуулахад энэ удаад нийгэм даяараа бухимдацгааж буй нь монголчуудын санхүүгийн ойлголт   өндөр болсныг тод харуулав. Өмнөх удаагийн “Саарал жагсаалт”-ын дуулиан тухайн үед “Оюутолгой” төслийн өргөтгөл шатны бүтээн байгуулалт зогссон тухай “Рио Тинто”-гийн мэдэгдэлд дарагдсан байж ч болох юм. Удалгүй эдийн засаг буурч, 2016 оныг дуустал үргэлжилсэн билээ. 
 “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцлээ Монголбанкнаас жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж нээлттэй хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрхэн боловсруулсныг нээлттэй тайлбарлаж, олон нийтийн санал дүгнэлтийг хэлэлцэхэд чиглэдэг. 
ҮСХ: Зэсийн экспорт 4.5%-иар буурлаа Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ. Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.
Сангийн яам: 2019 онд нүүрсний экспортын төлөвлөгөө 2-3 сая тонноор тасалдах эрсдэлтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвийн төслийн талаар танилцууллаа. Тэрбээр Сангийн яам ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нүүрсний экспортын хэмжээг 42 сая тонн, харин зэсийн баяжмалынхыг 175 мянган тонн, алтны экспортыг 2 тонноор тус тус бууруулж тооцсоныг онцоллоо. Харин төмрийн хүдрийн экспортын хэмжээг багагүй хэмжээгээр нэмэгдүүлж тооцжээ. 2020 оны эрдсийн ханшийг төсөвт тооцоолохдоо зэсийн үнийг бууруулж, алт, төмрийн хүдрийн ханшийг урьдны тооцооллоос нэмэгдүүлж тогтоосон байна. Харин нүүрсний ханшийг хэвээр хадгалахаар төлөвлөжээ.
Нүүрсний экспорт дээд амжилт тогтоов Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
ҮСХ: Төмрийн хүдрийн экспорт 72%-иар өсөв Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.
Монголбанк эхний долоон сард 7.5 тонн алт худалдан авлаа Монголбанк 2019 оны эхний 7 сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 9.3 тн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 7 дугаар сард 1.5 тн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.
Монголын нүүрсний экспорт 21%, зэсийнх 12%-иар өсөв Эрдсийн экспортыг орлогоороо тэргүүлж буй нүүрсний экспорт оны эхний дөрвөн сарын байдлаар 963.5 сая ам.доллартай тэнцэж, 21.1%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр мөн хугацаанд 11.45 сая тоннд хүрсэн нь 10.9%-иар нэмэгдсэн байна. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 3.65 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сарынхаас 74 мянган тонноор буюу 2%-иар буурсан үзүүлэлт боловч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5%-иар өссөн байна.
9 10 11 12 13 14 15