600 сая ам.долларын “Номад” бонд хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулна

2020-09-29 14:58

Засгийн газар болон Монголбанк хамтран ажиллаж гадаад зах зээлээс “Номад” нэртэй 5.5  жилийн хугацаатай 600 сая ам.долларын бонд амжилттай босгосныг Сангийн сайд  Ч. Хүрэлбаатар өнөөдөр мэдээллээ. Уг бонд нь 5.125%-ийн хүүтэй гарсан нь хүүгийн төлбөрийн дарамтыг харьцангуй багасгаж буйг сайд онцоллоо.

Тэрбээр энэхүү бондоос орж ирэх мөнгийг ирэх онуудад төлөгдөх 1.5 тэрбум ам.долларын бондын өрийг төлөхөд зарцуулна гэдгийг дуулгалаа. Өөрөөр хэлбэл шинэ бондын мөнгө Монголд орж ирэхгүй. Өмнөх өндөр хүүтэй бондыг дарах байдлаар зарцуулагдана. Гол ач холбогдол нь хүүгийн төлбөрийн дарамт буурах юм. 2016 оны дөрөвдүгээр сард Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 10.872%-ийн хүүтэйгээр босгосон бөгөөд уг бонд ирэх онд төлөгдөх хуваарьтай байсан. Мөн 2022 онд “Чингис” бондын 5.125%-ийн 1 тэрбум ам.долларыг төлөхөөр байв.  

Шинэ бондыг эдийн засгийн хүнд үед бага хүүтэй гаргаж чадсан нь томоохон амжилт болохыг сайд тэмдэглэлээ. Учир нь Чингис бондын мөнгийг 2012 онд босгоход Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй өсөлттэй, хөрөнгө оруулалтын идэвхжсэн үе байсан. Харин одоо цар тахлын улмаас эдийн засаг бууралттай, төсвийн алдагдал ихэссэн үед бага хүүтэй бонд гаргасан нь онцлохуйц үйл явдал болсон байна.

Сангийн сайдын хэлснээр Монгол Улс “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай” зэрэг дөрвөн бондын зөвхөн хүүгийн төлбөрт жил бүр 203.1 сая ам.доллар төлдөг байна. Харин одоо шинэ бонд босгож хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулснаар уг үзүүлэлт 176.4 сая ам.доллар болж буурч буй ажээ. Тодруулбал хүүгийн төлбөрөөс 26.7 сая ам.доллар буюу 70 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа юм.

Шинэ бондыг “Мазаалай” бондын төлбөрийн хугацаа дуусахаас хавьгүй өмнө гаргаж буй нь хугацаа ойртсон үед бонд босговол хүү өсдөгөөс үүдэлтэй ажээ. Иймд тодорхой хугацааны өмнө бонд гаргах замаар хүүг өсгөхгүй байх талыг бодолцсон байна. Шинэ бонд гаргаснаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд үүсээд байсан ам.долларын ханш өсөх хүлээлтийг арилгаж, энэ нь эргээд бизнесийн салбарт эерэг нөлөөтэй гэж сайд тайлбарлалаа. 

Цаашид Сангийн яам Засгийн газрын гадаад бондын төлбөрийн хэмжээг жигдлэх арга хэмжээг авч ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл жилд төлөх гадаад өр төлбөрийн хэмжээг нэг түвшинд барина гэсэн үг. Гадаад өр төлбөрийн хэмжээ жил бүр өөр өөр түвшинд хэлбэлзэх нь эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг байна. Тэгэхээр шинэ бонд босгосноор ирэх оны гадаад бондын төлбөр 500 сая ам.доллар байсныг 120-130 орчим сая ам.доллар, 2022 оных 1 тэрбум ам.доллар байсныг 800 сая ам.доллар болгож бууруулж байгаа ажээ. Сангийн яам цаашид 2022 оны болон түүнээс хойших хугацаанд төлөгдөх өр төлбөрийн хэмжээг жигдрүүлж багасгах чиглэлд ажиллахаа илэрхийллээ.  

Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 56 минутын өмнө
    Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
  • Уржигдар 16 цаг 43 минутад
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • Уржигдар 16 цаг 39 минутад
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
  • 2021-01-19 14:27
    Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
  • 2021-01-18 11:38
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.