Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төв банкны үнэт металын худалдан авалт 3 дахин өсөв

Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гурав дахин өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тонн үнэт металлын 5.0 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

2020 оны дөрөвдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан аваад байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 149,986.18  төгрөг байлаа.

 

Монголбанкны алт худалдан авалт (1990-2020) /тонн-оор/

Дөрөвдүгээр сард төв банкны алт худалдан авсан ханшийн график

 

Эх сурвалж: Монголбанк