Дөрөвдүгээр сард 1 сая тонн нүүрс экспортоллоо

2020-05-12 17:00

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, эхний дөрвөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.96 тэрбум ам.долларт хүрлээ. Тэр дундаа экспорт 1.37 тэрбум ам.доллар, импорт 1.59 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал гадаад худалдааны бараа эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.8%, экспорт 45.3%, импорт 10.2%-иар тус тус буурав.

Нийт экспортын 87.8%-ийг эрдсийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.  

Оны эхний дөрвөн сарын байдлаар эрдсийн экспортод зэсийн баяжмалын борлуулалт тэргүүлэх байрыг эзэллээ. Тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспорт жингээр 429.4 мянган тонн, үнийн дүнгээр 486 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 12%, мөнгөн дүнгээр 31%-иар буурсан дүн юм.

Харин нүүрсний экспортын хувьд мөн хугацаанд манай улс 4.12 сая тонн нүүрс экспортолж 334 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 64% (7.26 сая тонноор), мөнгөн дүнгээр 65%-иар тус тус буурсныг илтгэнэ. Гэхдээ сарын дүнгээр тусад нь авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 998 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сард 341.2 мянган тонн нүүрс экспортолсонтой харьцуулахад 190%-иар нэмэгджээ. Гэсэн ч 2019 оны дөрөвдүгээр сард (сарын дүнгээр) 3.65 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 73%-иар бага дүн юм.  

Ийнхүү оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын зэс, нүүрсний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 842 сая ам.доллараар бага үнийн дүнтэй гарч байна.

Харин төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 сая ам.доллараар илүү гарлаа. Төмрийн хүдэр, баяжмалын экспортын тухайд тайлант хугацаанд нийтдээ 2.74 сая тонн бүтээгдэхүүн борлуулж 189 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь жингийн хувьд 4%-иар буурсан ч орлогын тухайд 12.5%-иар нэмэгдсэн ажээ.

Алтны тухайд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш экспорт хийгдээгүй байна.

Цайрын хүдэр, баяжмалын тухайд оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 50 мянган тонн бүтээгдэхүүн экспортолж, 62.5 сая ам.долларын орлого орсон нь жингээр 7.2%, орлогын тухайд 20.5%-иар тус тус буурчээ.

Эрдсийн экспорт (2020 оны IV сарын байдлаар)

Экспортын эрдэс бүтээгдэхүүн

Нэгж

Биет хэмжээ

Өсөлт бууралт 2020.IV/

2019.IV (%)

Орлого

(сая ам.доллар)

Өсөлт бууралт 2020.IV/

2019.IV (%)

Зэсийн баяжмал

мян.тн

429.4

-12.2%

486.2

-30.7%

Нүүрс

мян.тн

4119.4

-63.8%

334

-65.2%

Төмрийн хүдэр

мян.тн

2736.5

-3.7%

188.7

+18.6%

Алт

тн

1.6

-67%

80.4

-59%

Цайрын хүдэр, баяжмал

мян.тн

50.15

-7.2%

62.6

-20.5%

Жоншны хүдэр, баяжмал

мян.тн

197.4

+30%

50.3

-8.5%

Цэвэр зэс

мян.тн

3.8

+25%

20.8

+12.5%

Газрын тос

мян.баррель

488

-76.8%

20.7

-82.5%

Молибденийн баяжмал

мян.тн

2.06

+10.3%

14.6

-9.2%

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 19 цаг 46 минутын өмнө
    Орон нутгийн банкуудаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг худалдаж авах тухайгаа Хятадын Төв банк мэдэгджээ. COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс банкууд 1 их наяд юань буюу 140 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгохоор тус улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл арилжааны болон хувийн банкуудаас жижиг, дунд бизнест олгох зээлийг Төв банк худалдан авахдаа 400 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ тухайн банкууд нэг жилийн дараа эргээд зээлүүдээ худалдан авах юм  байна.
  • 20 цаг 2 минутын өмнө
    Энэ долоо хоногийн даваа гаригт (2020.06.01) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсч, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.
  • 21 цаг 12 минутын өмнө
    Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал улам хүндэрсээр байна. Оны өмнөхөн  улсын төсвөө өөдрөгөөр төсөөлж баталсан. Өнөөдөр асуудал тооцоолсноос өөрөөр эргэж, хямралд тэвдэцгээж байна. Та  нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ? Улсын төсвийг анх хэлэлцэж байхдаа л хэт өөдрөг төсөөлсөн зүйлүүд нэлээд харагдаж байсан. Наад зах нь аймгуудад хуваарилсан төсөв харилцан адилгүй. Говийн аймгуудад  нэлээд өндөр төсөв хуваарилсан. Татаас авдаг, орлогын түвшнээр доогуур эрэмбэлэгддэг аймгууд эсрэгээрээ бага төсөвтэй байх жишээтэй. Нөгөө талдаа, төсвийн орлогыг өөр өөрөөр төсөөлсөн. Тухайлбал нүүрсний экспортыг  энэ жил 42 сая тонноор тооцоолсон. 2019 оны төсөвт ингэж суулгаад хэмжээндээ хүргэж чадаагүй шүү дээ. Татвараар орж ирэх орлогуудыг  төсөвт мөн суулгасан.
  • 2020-05-29 14:56
    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.