Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт он гарсаар 2.2 сая тоннд хүрэв

Он гарсаар буюу гуравдугаар сарын 24-ний байдлаар манай улс 2,208.2 мянган тонн нүүрс экспортлоод байна. Долоо хоногийн дүнгээр буюу гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг нүүрс экспортолжээ. Зэсийн баяжмалын тухайд, долоо хоногт авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 106 чингэлэг буюу оны эхнээс 311 мянган тонн баяжмал экспортолсон байна. Үүнээс гадна оны эхнээс нийт 558.2 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон бөгөөд сүүлийн долоо хоногт авто замаар 27, төмөр замаар 875 чингэлэг төмрийн хүдэр гадагш нийлүүлжээ.

Харин төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 3.1 тонн орчим алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 254.5 мянган тонн буюу 9%-иар өсөв.

Улсын хэмжээнд энэ сарын 24-ний өдрийн байдлаар нийт 155.5 мянган тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12.6 мянган тонн, АИ-92 автобензин 54.2 мянган тонн, АИ-95 автобензин 4.1 мянган тонн, дизель түлш 82.6 мянган тонн байгаа ба АИ-92 автобензиний 41 хоногийн, АИ-95 автобензиний 49 , А-80 автобензиний 75, дизелийн 30 хоногийн нөөцтэй байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 81 мянган тонн буюу АИ-92, АИ-95 автобензиний 35 хоногийн, дизелийн 36 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 396.6 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

 

Эх сурвалж: УУХҮЯ