Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум” эхэллээ

Монгол Улс бүсчилсэн хөгжлийн талаар сүүлийн жилүүдэд ярьж бичиж ирсэн. Бодит байдал дээр хөдөө орон нутгийг хөгжүүлэх чиглэлд хангалттай ажил хийхгүй байна. Энэ байдлыг засах зорилгоор Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. “Монголын эдийн засгийн форум-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” Удирдлагын академийн их танхимд эхэллээ.

Зөвлөгөөний эхэнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төсөл сэдвээр илгэлт тавилаа. “Тэрбээр Монгол Улс эвтэй байх ёстой, нэг байх ёстой. Жижиг тархай бутархай байх хэнд ашигтай вэ гэдгийг бодох ёстой. Харин эвтэй байвал хэнд ашигтай вэ гэдгийг бодох учиртай” гээд Бүсчилсэн хөгжлийн бодлогыг сонгуулийн тойрогтой төстэй байдлаар хуваасан. Өмнө хийсэн бүх судалгаа өнөөгийн бүсчлэлийг бий болгосон. Эдийн засгийн бүсчлэл тогтооход 3 үндсэн үзүүлэлт, 119 шалгуур үзүүлэлтэд хуваасан гэдгийг танилцууллаа.

Жишээлбэл,  зүүн бүсэд уул уурхай хүнд үйлдвэрийн салбар түлхүү хөгжих боломжтой. Тэнд үйлдвэрүүд хөгжиж байна. Үүнийгээ дагаад эрчим хүчний эх үүсвэрүүд гарч ирнэ. Төр үүнийг хийх хэрэггүй. Хувийн хэвшлийнхэн хийгээд эхэлчихсэн. Мэдээж уул уурхай хүнд үйлдвэрээ дагаад төмөр зам, авто замын сүлжээ бий болно. Мөн л төр хийх хэрэггүй хувийн хэвшил өөрсдөө хийгээд эхэлчихсэн байна гээд олон жил цаасан дээр байсан Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлье” гэсэн юм.

Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжлийн хуралдаан эхний хэлэлцүүлгээ эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар Бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцүүлэгт оролцлоо. 

Бүсчилсэн хөгжлийн форум-2024” өнөөдөр Удирдлагын академийн их танхимд болох Баруун бүсийн урьдчилсан хэлэлцүүлгээр цаашид үргэлжилнэ. Өнөөдөр болж буй тус хэлэлцүүлгийн хөтөлбөрийг танилцуулъя.