Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Монголбанк 6 дугаар сард 2.4 тонн үнэт металл худалдан авчээ Монголбанк 2026 оны 6 дугаар сард 2,430.2 кг үнэт металл худалдан авсан байна.
Шинжээчид: Энэ оны II улиралд инфляц 9.8%, эдийн засгийн өсөлт саарч 6.7%-д хүрнэ Монголбанкнаас улирал тутам нэгтгэн гаргадаг "Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл"-ийн шинэ судалгааны үр дүн гарлаа.
УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО 13.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН Ч АЛДАГДАЛ НЬ 5.2 ДАХИН ӨСЖЭЭ Монгол Улсын 2026 оны эхний 5 сарын төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн үзүүлэлт гарлаа.
Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 2027-2028 онд 50%, 2029 онд 45% байхаар тооцлоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, (2026.05.29) баталлаа.
ҮСХ: Эдийн засгийн өсөлт оны эхний улиралд 7.9%-тай гарлаа Үндэсний статистикийн хороо энэ оны эхний дөрвөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн тайланг танилцууллаа. Уг тайланд дурдсанаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ оны эхний улиралд (2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол) 7.9%-д хүрсэн байна.
Нүүрсний экспорт он гарсаар 39 сая тоннд хүрч 56.5% өсөв Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 10 тэрбум 481.6 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 34.3%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 6.81 тэрбум ам.доллар, импорт 3.67 тэрбум ам.долларыг тус тус эзэлжээ. Экспортын дүн өмнөх оны мөн үеийнхээс 60.6%-иар, импортын дүн 3.1%-иар тус тус нэмэгджээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 3.14 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Төв банк он гарсаар 4.3 тонн үнэт металл худалдан авлаа Монголбанк 2026 оны 4 дүгээр сард 1,057.7 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 124.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,020.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30.7%-иар өссөн үзүүлэлт юм.
Банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв Мөнгөний бодлогын хороо хуралдаж гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх эх үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад хэсэгчлэн, үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргалаа. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж, урт хугацаат эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээ юм.
ҮСХ: Төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний улиралд 2.5% өсөв Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 764.7 (11.9%) тэрбум төгрөгөөр өсөж, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 153.1 (2.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нүүрсний экспорт оны эхний улиралд 27.5 сая тоннд хүрч 60% өсөв Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний гурван сарын байдлаар 7.37 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 32.5% өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 4.89 тэрбум ам.доллар, импорт 2.48 тэрбум ам.долларыг тус тус эзэлсэн бөгөөд экспорт 62.3%-иар өссөн бол импорт 2.8%-иар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 2.41 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Дэлхийн Банк: Монголын эдийн засгийн өсөлт 2026 онд 5% байх төлөвтэй "Монголын эдийн засгийн тойм" тайланг Дэлхийн Банк (2026.04.09) танилцууллаа. Тайланд дурдсанаар уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэл огцом сэргэснээр 2025 онд өсөлт харьцангуй өндөр гарсан бол энэ онд манай улсын эдийн засаг 5.0%-иар өсөхөөр байна.
Төв банкны үнэт металл худалдан авалт он гарсаар 3.2 тоннд хүрч 48% өсөв Монголбанк 2026 оны 3 дугаар сард 949.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.2 тонн үнэт металл худалдан авлаа. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 101.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 720.4 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ  Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 1 дүгээр улирлын эцсийн гүйцэтгэлээр 7,187.8 сая ам.долларт хүрч оны эхнээс 182.5 сая ам.доллароор өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ.
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Чулуун нүүрсний экспортын орлого он гарсаар 31%-иар өсөөд байна Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гадаад худалдааны нийт эргэлт энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар 5.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 28.6%-иар өсөөд байна. Энэ дундаа экспорт 3.9 тэрбум ам.доллар, импорт 2.0 тэрбум ам.долларыг эзэлсэн бөгөөд экспорт 55.9%-иар өссөн бол импорт 4.4%-иар буурсан байна. Ингэснээр он гарсаар, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум америк долларын ашигтай гарлаа.
Төв банк бодлогын хүүг 12%-д хэвээр хадгална Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 3 дугаар сарын 18, 20-ны өдрүүдийн ээлжит хурлаар дотоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан хэдий ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буйг харгалзан үзээд бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
ҮСХ: Улсын төсвийн нийт орлого он гарсаар 7.1%-иар өсөв Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хоёр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг (2026.03.16) танилцууллаа. Он гарсаар гадаад худалдаа зэсийн баяжмал, нүүрсний экспортын өсөлтийн нөлөөгөөр эерэг үзүүлэлтттэй гарч байгааг Үндэсний статистикийн хорооноос онцоллоо.
Нүүрсний экспорт өдөрт дунджаар 330 мянган тонн байна Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй гарсан байна. Нэгдүгээр сард нийт 10 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.8 сая тоннтой харьцуулахад 73 хувиар өсөж, өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортоллоо.
ГЕГ: Зэсийн баяжмалын экспортын орлого он гарсаар 2.5 дахин өсөв Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт он гарсаар эхний хоёр сарын байдлаар 4622.3 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 24.4%-иар өссөн (906.5 сая ам.доллар) тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Мөн хугацаанд экспортын дүн импортынхоос 1.47 тэрбум ам.доллароор давж, тэнцэл эерэг гарлаа.
Төв банк он гарсаар 2.3 тонн үнэт металл худалдан авлаа Монголбанк 2026 оны 2 дугаар сард 396.1 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 89.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 477.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19.7%-иар өссөн үзүүлэлт боллоо.
1 2 3 4