Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төв банк он гарсаар 11.9 тонн үнэт металл худалдан авав

Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан аваад байна. Харин оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэдээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 54.4%-иар өссөн үзүүлэлт юм. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 616.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2,130.4 кг үнэт металл худалдан авсан байна.

 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны 8 дугаар сард 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 507,274.76 төгрөг байв.

 

 

Эх сурвалж: Монголбанк