Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк 6 дугаар сард 2.4 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2026 оны 6 дугаар сард 2,430.2 кг үнэт металл худалдан авсан байна. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр нийт 7.4 тонн үнэт металл худалдан аваад байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 27.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

Орон нутаг дахь Монголбанкны салбаруудын худалдан авалтыг харвал:

  • Баянхонгор аймаг дахь салбар: 1,410.0 кг

  • Дархан-Уул аймаг дахь салбар: 288.4 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан тогтоодог.  6 дугаар сарын 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 488,276.75 төгрөг байжээ.