Шинэ мэдээ
Нигер улс "Orano" компанийн олборлосон ураныг буцаан өгөхөд бэлэн байна
Нигер улс (Niger) "Somair" уурхай дээр "Orano SA" компанийн олборлосон ураныг Францын талд буцаан өгөхөд бэлэн болоод байна. Энэхүү шийдвэр нь тус улсын нийслэл хотод үл мэдэгдэх этгээдүүд халдлага үйлдэж, уран хадгалагдаж байгаа талбайд ойртсоноос хойш хоёр сарын дараа гарч байгаа юм.
ҮСХ: Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8%-иар өсөв
Монгол Улсын эдийн засаг 2025 оны хэмжээнд 89.9 их наяд төгрөгт хүрч, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 34.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоосоо 2.2 их наяд төгрөг буюу 6.8%-иар өслөө. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 917.8 тэрбум төгрөг буюу 33.2%, үйлдвэрлэл, барилгын салбарын нэмэгдэл өртөг 482.8 тэрбум төгрөг буюу 11.4%, уул уурхай, олборлолтын салбар 453.6 тэрбум төгрөг буюу 10.6%-иар өссөн нь голлон нөлөөлжээ.
ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨРТӨГ
Дэлхийд гуравт орох ирээдүйтэй зэсийн томоохон уурхай болох Оюутолгойн олборлолтын оргил үе хаяанд тулж ирсэн энэ үед Засаг Риотой хэлэлцээрт орж байна. Долоон жилд нэг удаа ярилцахаар тогтсон гэрээний заалтын дагуу хэрэгжиж буй энэ удаагийн хэлэлцээрийн гол зорилго нь Оюутолгойн өгөөжийг нэмэгдүүлэх явдал төдийгүй “Онтре”-ийн асуудлыг багтааж буйгаараа онцлогтой.
Зэсийн баяжмалын экспорт он гарсаар 175% өсч, 730 сая ам.долларт хүрэв
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт он гарсаар буюу оны эхний сарын байдлаар 2.59 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.1%-иар өссөн дүнтэй гарлаа. Экспортын дүн импортын дүнгээс 906.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна
Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой олон улсад нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдэд төслийн талаар танилцуулан нээлттэй санал авч, санхүү эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө болон бусад шалгуур үзүүлэлтийг харьцуулан судалсны үндсэн дээр сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй хэлэлцээр хийхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт үүрэг болголоо.
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ гуравдагч зах зээлд хүргэхэд анхаарч ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны 7 дугаар сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг (2026.02.08) шалгав. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейр, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэллээ.
Нүүрсний эрэлт оргил үедээ хүрсэн үү?
Нүүрс, газрын тос, байгалийн хийн эрэлт оргил үедээ хүрсэн эсэх талаар хүмүүс олон жилд ярьж маргалдаж байна. Азийн нүүрсний далайн импорт 2025 онд өмнөх оны дээд амжилтаас 4.4%-иар буурсан гэх шинэ мэдээлэл гарсны дараа нүүрсний эрэлтийн талаархи маргаан энэ долоо хоногт шинээр дэгдлээ.