Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Монголын хөрөнгийн биржээр энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 22.35%-ийн зэсийн агуулгатай, 80,000 нойтон тонн буюу 72,480 хуурай метр тонн зэсийн баяжмалын арилжаа амжилттай зохион байгуулагдлаа.
Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 12570 ам.доллар/тонн-д хүрч (2026.11.19) хаагдлаа. Ингэснээр сүүлийн 7 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн тохиолдол боллоо. Ийнхүү зэсийн үнэ буурч буй нь хиймэл оюун ухааны дэд бүтцийн хөрөнгө оруулалт саатаж магадгүй гэсэн болгоомжлол газар авсантай холбоотой ажээ. 
Монгол-Хятадын хилийн боомтуудын нүүрсний тээвэр, логистикийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг БНХАУ-ын “Jiayou International” компани болон “М-Си-Эс Монголиа” ХХК (охин компаниудын хамт) Стратегийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгууллаа.
Мэдээ мэдээлэл
Хурал чуулган
Э.ЭНХДЭЛГЭР: ИРЭЭДҮЙН 30 ЖИЛДЭЭ БИД МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭГЧ "ТЕХНО-АЖ ҮЙЛДВЭРИЙН" КОМПАНИ БОЛОХЫГ ЗОРЬЖ БАЙНА CAT® брэндийн анхны техник Монголд 1993 онд орж ирж байжээ. Түүнээс хойших гурван арваны турш салбарынхаа хөгжлийг түүчээлж, техник технологи, мэдлэгийг цогцоор нь нутагшуулж ирсэн “Барловорлд Монголиа” компанийн түүхэн 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Энхдэлгэртэй ярилцлаа. 
Т.ПҮРЭВ-ОЧИР: ТҮҮХИЙ ЭДИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛД ХҮНИЙ НӨӨЦ ДУТМАГ БАЙНА Монгол Улсын хэмжээнд баяжуулалтын түвшинд хэд хэдэн их сургууль үйл ажиллагаа явуулж, инженер, боловсон хүчнийг бэлдэж байна. Харин боловсруулалт болон гүн боловсруулалтын чиглэл хязгаарлагдмал байгаа. Энэ салбарт хүний нөөцийн асуудал аль хэдийн үүсчихсэн гэхэд болно.
Шатахууны шуурхай штаб: Авто бензиний тээвэрлэлт нэмэгдэж, БНХАУ болон БНСУ-аас татан авалт хийж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр (2026.09.28) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Шатахууны шуурхай штабын шийдвэр, нөхцөл байдлын талаар танилцууллаа.
MMJ РЕДАКЦ