Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг тус боомтод (2022.06.24) ажиллаж, автомат тээврийн маршрутыг тодорхойлсон байна. Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 метрийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгана. Ирэх даваа гарагт автомат удирдлагатай есөн тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийж байгаа аж.