Зах зээл
Зэсийн үнэ он гарсаар 19%-иар өсөөд байна
Зэсийн үнэ өнгөрсөн оны тавдугаар сараас хойших хугацаанд анх удаа 10500 ам.доллар/тонн давж, Лондоны металын бирж дээр 10480 ам.доллар/тонн-ын ханштайгаар (гурван сарын гэрээт үнэ) хаагдсан байна. Ийнхүү он гарсаар зэсийн үнэ 19%-иар өсөөд буй нь АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн бууралт болон зах зээлд уг металын нийлүүлэлт буурах нөхцөл бүрдсэнтэй холбоотойг шинжээчид тайлбарлалаа.
Нүүрсний үнийн огцом уналт төсвийн алдагдалд хүчтэй нөлөөлж байна
Нүүрсний үнэ 2025 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын 15-ныг хүртэл тонн тутамд 100 юаниар унаж байсан бол 5 дугаар сарын 15-наас хойших 1 сарын хугацаанд 120-130 юаниар огцом унаж, үнэ 700 юаньд хүрлээ. Тиймээс 2025 оны төсвийн гүйцэтгэлд хүчтэй нөлөө үзүүлж буйг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв.
Алтны үнэ 2026 онд 4,000 ам.долларт дөхөж очно
Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан тайланд дэлхийн зах зээл дээрх алтны дундаж үнэ сүүлийн 12 сарын хугацаанд огцом өсөж, 2024 оны 5 дугаар сард 2,326 ам.доллар байсан бол энэ оны 5 дугаар сард 3,278 ам.долларт хүрсэн тухай мэдээлжээ.
ЗЭСИЙН ҮНЭ 2030 ОН ХҮРТЭЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?
Сүүлийн хоёр жилийн хугацаанд COVID-19 цар тахлын улмаас Хятадын эдийн засаг суларснаар зэсийн үнэ унасан юм. Харин үүний дараа сэргэж, түүхэн дээд хэмжээнд хүрч өсчээ. Тухайлбал, уг металлын үнэ 2022 оны 3 дугаар сард тонн тутамд 10,845 ам.доллар байсан бол 2024 оны 5 дугаар сарын 20-нд нэг тонн нь 10,900 ам.доллар болж, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрчээ.
Мянганы эрэл ба Монгол
Герман улс критикал эрдэс баялгийн нөөц ихтэй Чили, Индонез, Намиб зэрэг улсад өөрсдийн боловсруулах үйлдвэртэй болж, Хятадын хамаарлыг бууруулахад тусална хэмээн тус улсын Канцлер Олаф Шульц саяхан мэдэгдсэн. “Хэрэв түүхий эд байгаа тэр газруудад нь боловсруулах олон үйлдвэр байгуулж чадвал тухайн бүс нутагт ихээхэн үр өгөөж өгөхөөс гадна ирээдүйд зөвхөн нэг нийлүүлэгчтэй байхаа больж даатгагдана гэсэн үг” хэмээн тэрбээр ярьжээ.
Зэсийн “ногоон” ирээдүй
“Оюутолгой” төслийн гүний уурхай нээлтээ хийж баялгийнхаа охь ундаргад хүрлээ. Хөрөнгө оруулалтын гэрээг анх үзэглэснээс хойш 10 гаруй жил хүлээсний эцэст, олон ч саад бэрхшээлийг ардаа үлдээн ашиглалтад орж буй энэ үед зах зээлийн шинжийг тандвал ихээхэн таатай ирээдүй харагдаж байна.
2023 он газрын тос нийлүүлэгчдийн “хэтэвчээ” дахин дүүргэх жил
Орос-Украины зөрчилдөөнөөс “хожиж” байгаа нь эрчим хүчний салбар бололтой. Ямар ч байсан газрын тос, байгалийн хий олборлогчид түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажилласан болохоо хөрөнгө оруулагчдадаа бахархалтайяа тайлагнах боллоо.
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Shell компани л гэхэд 2022 онд түүхэндээ авч үзээгүй өндөр ашигтай ажилласан жил байсныг зарлалаа. Өнгөрсөн жил тэд 40 тэрбум ам.долларыг цэвэр ашиг болгон “халааслажээ”.
Хятадын алтны зах зээл сэргэснээр дэлхийн алтны эрэлт өснө
Хятад 2022 онд 1343 тонн алт импортолсон бөгөөд энэ нь 2018 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. 2022 оны нийт алтны импорт 2021 онтой харьцуулахад 64%-иар өссөн байна.
Засгийн газар Ковидын зарим хязгаарлалтыг зөөлрүүлснээр Хятадын алтны эрэлт хэрэгцээ сүүлийн хагас жилд өссөн. Хятад өнгөрсөн 12 дугаар сард 157 тонн алт импортолжээ.
Газрын тосны үнэ цаашид өсөх үү?
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.6-123.7 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна. "Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 29 минутын байдлаар 114.81 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 106.4 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.25%-иар өссөн, “WTI” төрлийн газрын тос 0.38%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Эрчим хүчний нүүрсний ханш дээд цэгт хүрэв
Австралийн Ньюкасл боомт дээрх эрчим хүчний нүүрсний шууд худалдааны үнэ тонн тутамдаа 3.4%-иар өсч 402.5 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосныг "IHS Markit"-ийн индекс (2022.06.24) харуулсан байна. Дэлхийн зах зээлд байгалийн хийн нийлүүлэлт, ялангуяа ОХУ-ын Европ руу хийдэг хийн худалдааны биет хэмжээ хумигдаж байгаатай холбоотойгоор нүүрсний эрэлт нэмэгдэж байна. Герман, Австри зэрэг улс орнууд зогсонги байдалд байсан нүүрсний цахилгаан станцуудаа сэргээн ажиллуулахаар болсон бол Япон, БНСУ нүүрсний агуулах дахь нөөц татан авалтаа илүү ихээр нэмэгдүүлэх болсон байна. Нөгөө талд нүүрсний уурхайнууд олборлолтоо тэлэхэд анхаарч байгаа ажээ.
Зэсийн ханш огцом бууралтын дараа ялимгүй дээшлэв
Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 8280.5 ам.долларт (2022.06.24) хүрсэн нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод үнэ болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зэсийн ханш тус бирж дээр 10390 ам.доллар/тонн хүрч байсантай харьцуулахад энэ нь даруй 20%-иар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү ханш буурсан нь томоохон эдийн засагтай улс орнуудын төв банкууд инфляцын өсөлтийг хазаарлах үүднээс бодлогын хүүгээ чангаруулах бодлого баримтлах болсноос үүдэлтэй. Учир нь хөрөнгө оруулагчид цаашид эдийн засгийн эрчим буурч, түүхий эдийн эрэлт ч дагаад буурна гэж санаа зовниж байна.
Дэлхийн газрын тосны зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 2020 онд Коронавируст цар тахлын улмаас олон жилийн доод түвшинд хүрч, Брент төрлийн газрын тос 19 ам.доллар/ баррель хүрч буурсан. Цар тахлын улмаас улс орнууд дотооддоо хатуу хөл хорионы дэглэм тогтоож, газрын тосны хэрэглээ ихээхэн хэмжээгээр буурч, эрэлтээс үүдэн үнэ буурахад хүрсэн. Дэлхийн зах зээлийн газрын тосны үнийг тогтворжуулах зорилгоор ОПЕК ба ОПЕК-ийн өргөтгөсөн бүлэг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг өдрийн хэрэглээний суурь хэмжээнээс 9.7 сая баррелиар бууруулсан бөгөөд хөл хорио, вакцины хөгжүүлэлт, дэлхийн эдийн засгийн сэргэлт, газрын тосны эрэлт, хэрэгцээний чиг хандлагаас хамаарч үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс хойш газрын тосны үнэ тасралтгүй өсч, сүүлийн хэдэн жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн буюу 2022 оны гуравдугаар сарын 8-ны өдөр 127 ам.доллар/баррель давжээ.