MMJ-10

  • Эдийн засаг, уул уурхайн төрөлжсөн  Монголын анхны сэтгүүл The Mongolian Mining Journal-ийн  редакц  МҮОНРТ-ийн MNB World сувагтай 2020 оны нэгдүгээр сараас эхлэн  хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд The Mongolian Mining Journal  сэтгүүлийн англи хэл дээрх контент MNB World сувгаар нэвтрүүлэг болон сар бүр тогтмол цацагдах юм. Сэтгүүлийн редакц болон телевизийн сувгийн хамтарсан англи хэл дээрх “Mining Mongolia” нэвтрүүлгийн анхны дугаарыг үзэгчдэдээ хүргэж байгаадаа таатай байна. Ийнхүү 11 дэх жилдээ тогтмол хэвлэгдэж буй The Mongolian Mining Journal сэтгүүл үйл ажиллагааны хүрээгээ тэлэн телевизийн салбарт өргөжиж, МҮОНРТ-ийн MNB World  сувгаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
  • Монгол Улсад хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарынхан, төрийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хувьд “Монголиан Майнинг Журнал” сэтгүүл нь тэдний ажлын ширээн дээр байнга байдаг нэн чухал ач холбогдол бүхий мэдээллийн эх сурвалж болж чадсан юм.
  • MMJ сэтгүүлийн хуудаснаа 2017 он хэрхэн бичигдэж үлдэж вэ? Жилийн өмнөх хуудсыг хамтдаа сөхье, эргэн зочилно уу. 2017 оны топ сэдэв мөн л уул уурхай байжээ.
  • Эрдсийн зах дээр үнэ тасралтгүй унасан амаргүй үеийг туулсаар 2016 онтой золгов. Бүтэн дөрвөн жил үргэлжилсэн зах зээлийн уналтыг 2016 оны дундаас сэргэх болов уу гэсэн таамгийг судалгааны байгууллагууд, шинжээчид хийж, компаниуд горьдлого найдвар тавин хүлээж, тэсч үлдэх менежментийг дор бүрнээ хийж байлаа.
  • 2015 он бол бидний саяхны түүх. Энэ үед манай улс эдийн засгийн хувьд товчхондоо шаварт унаж орхисноо ухаарч, шавраас гарах гэж зүтгэсэн үе юм. Түүхий эдийн үнэ ханш ёроолдоо хүрч, дагаад эдийн засаг асар хүчтэй савласан. Ардчилсан намыг төр барих үед зэсийн үнэ унадаг бол Ардын намыг төр барихад зэсийн үнэ өсдөг гэх онигоо хүртэл яригдаж байв. Тийм ээ, 2015 онд улсын эдийн засаг өөдлөх янзгүй өдрүүд үргэлжилсэн билээ.
  • Сэтгүүлийн хуудаснаа 2014 он хэрхэн бичигдэж үлдэж вэ? Дөрвөн жилийн өмнөх хуудсыг сөхье. Тэртээх өдрүүдэд эргэн зочилно уу.
  • 2013 он бол дэлхийн эрдсийн зах уналтад орж, түүний хэрээр уул уурхайд түшсэн Монголын эдийн засаг огцом уруудсан үе юм.
  • Mongolian Mining Journal-ийн эхний дугаар хэвлэгдсэн 2008 онд монголчуудын олонхид сэтгүүлийн маань нэр дасал болоогүй тул нэрийг дахин ахин лавлан асуудаг байж билээ.
  • Үйл явдлын өрнөл хамгийн их он жилүүдийн нэг гэж хэлж болох 2011 онд ямархуу сэдвүүд голлож байсныг MMJ-ийн тухайн оны дугааруудаас уншиж, дэлгэрэнгүй мэдэж болно. Уншигч та тухайн үед юу болсныг эргэн санахад ямархан үйл явдлууд бууж байна вэ?
  • Монголын эдийн засагт зэсийн экспорт дангаар жин дардаг үе улирч нүүрс эн тэнцэв. 2008 оноос эхтэй санхүүгийн хямралыг гэтлэхээр хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр жил хагасын дараа өндөрлөжээ.
  • 2009 он. Дэлхий дахиныг хамарсан санхүүгийн их хямрал шинэ оны босгон дээр улам ч идэвхжиж, дампуурлаа зарлаад удаагүй хөрөнгө оруулалтын аварга банкууд болох Lehman Brothers, Bears Stearn-ийн нэрс сонсогдохоо болив.
  • MMJ сэтгүүл арав дахь жилдээ хэвлэгдэн гарч байгааг дуулгахдаа таатай байна. Монгол орны хөгжлийн нэн сонирхолтой үе, хамгийн их өөрчлөлт хувирлын 10 жил юм.
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.