Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Aspire Mining Овоотын коксжих нүүрсний төслийн зардлыг бууруулж, НБҮ-ийн барилга угсралтыг эхлүүллээ Aspire Mining Limited (ASX: AKM) компани Овоотын коксжих нүүрсний төслийн (OCCP) 2026 оны III улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮЕ ШАТТАЙГААР СЭРГЭЭЖ ЭХЭЛЛЭЭ “Оюу толгой" төслийн далд уурхайн үйл ажиллагааг үе шаттайгаар сэргээн эхлүүлж буй талаар Рио Тинто компаниас мэдээллээ
Оюу толгойн уурхайд чулуулгийн нуралтын улмаас бэртэл авсан 15 ажилтны 13 нь эмнэлгийн хяналтаас гарчээ Оюу толгой компанийн мэдээлснээр 10 дугаар сарын 29-ний 18:00 цагийн орчимд уурхайд болсон чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтын улмаас бэртэл авсан 15 ажилтны 2 нь Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй байна. Харин 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гараад байгаа ажээ.
TMK Energy: Метан хийн олборлолт хоногт 1,000 м³ давж, түүхэн рекорд тогтоов  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "TMK Energy Limited" (ASX:TMK) компани 2026 оны III улирлын (9 дүгээр сарын 30-наар эцэслэсэн) үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
Оюу толгойн гүний уурхайд 110 гаруй шинэ ажлын байр бий болно Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч "Thiess" компани Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Оюу толгой болон Энержи Ресурс компаниудтай 5 жилийн хугацаатай стратегийн урт хугацааны шинэ гэрээнүүдэд гарын үсэг зурсан талаараа мэдээллээ.
"Azzuro Resources" 2027 оны эхээр Ямбат, Майхан Уул төслүүдийнхээ анхны нөөцийг зарлана  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Azzuro Resources PLC" компани Говь-Алтай аймагт орших “Red Hill” (Майхан Уул) зэс-алтны төсөл, “Oval” (Ямбат) зэс-никель-PGE (цагаан алтны бүлгийн металлууд)-ийн төслийнхөө хайгуул, өрөмдлөгийн ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байгаагаа хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
TMK Energy “Гурвантэс XXXV” метан хийн төслийнхөө хийн илрэлийг албан ёсоор баталгаажууллаа  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани Өмнөговь аймаг дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн LF-01-ээс LF-07 хүртэлх бүх туршилтын цооногууд дээрээ хийн нээлт хийснийг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) албан ёсоор хүлээн авч баталгаажуулсан байна.
Jade Gas Тавантолгойн "Улаан нуур" метан хийн төсөлд Монголын анхны олон салаа цооног өрөмдөж эхэллээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings Limited” (ASX: JGH) компани Тавантолгойн орд дахь “Улаан нуур” (Red Lake) нүүрсний давхаргын метан хийн төслийн хүрээнд хэвтээ чиглэлийн гурав дахь олборлолтын цооногоо өрөмдөж эхэлснээ албан ёсоор мэдээллээ.
“Бороо” компани Канадын “Eagle Gold” уурхайд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ Сингапурт бүртгэлтэй “Boroo Pte. Ltd.” (“Бороо”) компани нь Канадын “Victoria Gold Corp.” (“Victoria”)-ийн шүүхээс томилогдсон түр захирагч буюу эрх бүхий удирдлага болох“PricewaterhouseCoopers Inc.” (PwC)-тэй хувьцаа эзэмших гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа.
“Luda Technology Group” Монголоос 440 мянган тонн нүүрс Хятадад зуучлан борлуулна  Саяхан “Жоншт Толгойн” хайлуур жоншны төслийн ашиглалтын эрхийг худалдан авах боломжийг судалж эхэлснээ зарлаад байсан Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Luda Technology Group Limited” (NYSE American: LUD) компани Монгол-Хятадын нүүрсний худалдааны бизнест албан ёсоор нэвтэрч байгаагаа зарлалаа.
Онтре Ресурс 31.9 сая канад долларын санхүүжилт босгохоор төлөвлөж байна Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй “Онтре Ресурс” (“Entrée Resources”) (TSX: ETG) компани нэг нь 2.90 канад доллар бүхий 11 сая хүртэлх нэгж хувьцааг зуучлагчгүйгээр арилжаалж, нийт 31.9 сая канад доллар (CA$31.9M) хүртэлх санхүүжилт босгохоор болсноо зарлалаа.
Azzuro Resources “Kerry Group”-ээс 3 сая австрали долларын стратегийн хөрөнгө оруулалт татлаа Австралийн хөрөнгийн биржид (ASX: AZ9) бүртгэлтэй “Azzuro Resources PLC” компани Хонконгт бүртгэлтэй “Kerry Resources Logistics (Hong Kong) Limited”(“Kerry Mining Group”-ийн гишүүн) компанитай стратеги хөрөнгө оруулалтын Захиалгын гэрээ байгуулснаа албан ёсоор мэдээллээ.
“Зуун Мод” молибден-зэсийн төсөл 3.7 тэрбум ам.доллар улсын төсөвт төвлөрүүлнэ  Торонто болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (TSX: ERD; MSE: ERDN)  Баянхөндийн төслөөс зүүн тиийш 35км-т орших “Зуун Мод” молибден-зэсийн төслийн Урьдчилсан эдийн засгийн тооцооллын(“PEA”) үр дүнг албан ёсоор баталгаажуулан зарлалаа.
"Mongolian Mining Corporation"-ийн III улирлын нүүрс олборлолт 8%-иар өслөө  Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation" (HKEx: 975) компани 2026 оны 9 дүгээр сарын 30-наар дуусгавар болсон 3-р улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
TMK Energy: Гурвантэс төслийн хийн олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрч, өрөмдлөгийн ажил эхэллээ Өмнөговь аймагт хэрэгжиж буй “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн (CSG) төслийн олборлолт сарын шинэ амжилт тогтоосныг “TMK Energy” компани албан ёсоор зарлалаа.
"Red Hill" ордоос шинэ зэс-сульфидын эрдэсжилтийн бүс илэрлээ "Red Hill" (хуучнаар Майхан Уул) зэс-алт (галт уулын гаралтай массив сульфид VMS)-ны төслийг хэрэгжүүлэгч “Azzuro Resources PLC” (ASX: AZ9) компани хайгуулын ажлын явцын талаарх шинэ тайлан мэдээгээ танилцууллаа.
MMC: 2026 оны эхний хагаст 105.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, санхүүгийн үзүүлэлтүүдээ эрс сайжруулав Олон улсад хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг “Mongolian Mining Corporation” (MMC) 2026 оны эхний хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
Гурвантэс XXXV төслийн хийн олборлолт хоногт 900 м³-т хүрчээ TMK Energy компанийн эзэмшил, Монголд Тэлмэн Ресурс ХХК-ийн хэрэгжүүлж буй Гурвантэс XXXV төслийн хийн олборлолт наймдугаар сарын дунджаас 11 хувиар өсөж, LF-02, LF-05, LF-06 гэсэн гурван цооногийн олборлолт нэгэн зэрэг дээд амжилт тогтоосноор манай улс арилжааны хий олборлох боломжтойг баталгаажуулж, ордын хэмжээнд хий ялгарах үйл явц эрчимжиж байгааг илтгэж байна.
Azzuro Resources компани Монгол дахь төслүүдийнхээ үр дүн болон санхүүгийн тайлангаа тайлагнав Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Azzuro Resources PLC хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулав. 
ЭРДЭНЭ РЕСУРС: Хувьцаагаа эргүүлэн худалдан авах автомат төлөвлөгөө хэрэгжүүлэхээр боллоо Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX; MSE; OTCQX) өмнө нь зарласан өөрийн хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авах хөтөлбөрийнхөө (NCIB) хүрээнд 4.9 сая хүртэлх энгийн хувьцааг буцаан худалдан авч, хүчингүй болгох автоматаар үнэт цаас худалдан авах төлөвлөгөө (“ASPP”) байгуулснаа мэдээллээ.
1 2 3 4