“Mining Journal Awards 2011” шалгаруулалт энэ жилээс Гран При шагналыг бий болгосон. Олборлолт, технологи, боловсруулалт, дэд бүтэц, нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал гээд бүхий л чиглэлээр сайн үйл ажиллагаа явуулж байгаа компанийг Mining Journal Awards-ын Шилдгийн шилдэг буюу Гран При шагналаар шагнах нь зүйтэй хэмээн Шүүгчдийн бүрэлдэхүүн, зохион байгуулагчид үзсэн юм.