Ертөнц
Иран Ормузын хоолойг хаавал газрын тосны үнэ огцом өснө
АНУ Ираны цөмийн байгууламжид цохилт өгсний дараа Иран улсын хариу арга хэмжээ дэлхий дахины газрын тос, шатахууны үнийг огцом өсгөх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна. Ираны парламент Ормузын хоолойг хаах санал дэвшүүлж, уг шийдвэр Ираны удирдлагын гарт шилжээд байгаа юм.
Bastion Mining Xanadu-д эзэмшлээ тэлж байна
/2025.06.17/ Xanadu компанийн Хувьцаа худалдан авах саналын Тусгай хорооны мэдээлснээр, компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд хөрөнгө оруулагч болох Zijin Mining Group (Zijin) нь Bastion компаний хувьцаа худалдан авах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Хятадын шингэрүүлсэн хийн импорт 2025 онд буурах төлөвтэй байна
Хятадын шингэрүүлсэн байгалийн хийн импорт 2022 оноос хойш анх удаа буурах төлөвтэй байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Өнгөрсөн өвөл харьцангуй дулаахан байсан, үйлдвэрүүдийн эрэлт буурсан, хоолойгоор дамжих хийн нийлүүлэлт нэмэгдсэн зэрэг нь энэ бууралтад нөлөөлсөн гэж хэлж болно.
Оюу Толгойн төсөлд Рио Тинтогийн зүгээс томоохон инженерийн өөрчлөлт хийнэ
Рио Тинто групп (LON: RIO) (ASX: RIO) нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгойн зэс, алтны уурхай дахь газрын гүний бүтээн байгуулалтын ажилд стратегийн өөрчлөлт хийхээр шийдвэр гаргалаа. Тодруулбал, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үйл явц удааширсаар байгаатай холбогдуулан Канадын “Онтре” ХХК-тай (“Entrée Resources” Ltd) хамтран хэрэгжүүлж буй төслийн бүтээн байгуулалтыг түр хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан байна.
“Western Range” төмрийн хүдрийн уурхай шинэ эрин үеийг нээж байна
Рио Тинто-ийн гүйцэтгэх захирал Стаушолм баасан гарагт Баруун Австрали дахь Western Range төмрийн хүдрийн шинэ уурхайн нээлтэд оролцлоо. Стаушолм хэлэхдээ, 2 тэрбум долларын өртөгтэй Western Range уурхайн нээлт нь шинэ эхлэлийг тавилаа гэжээ. Рио Тинто 2020 онд соёлын ач холбогдолтой Жуукан хавцлын агуйг устгасантай холбоотой дуулиан дэгдэж байсан.
Европын цахилгаан автомашины салбар хямралд ороод байна
Хятад улс энэ оны эхээр ховор металлын экспортоо хязгаарлах шийдвэр гаргаснаар АНУ, Хятадын худалдааны маргаан гүнзгийрсэн. Гэвч энэхүү хориг зөвхөн Америкийн компаниудад нөлөөлөөд зогссонгүй. Европын автомашины салбарт хүндээр тусч, бүр мөсөн сөхрүүлэх аюултай болжээ.
ЕХ хилийн чанадад хэрэгжүүлэх критикал минералын 13 шинэ төслийг баталлаа
Европын Холбоо (ЕХ) критикал минералын нөөцөө баталгаажуулах зорилгын хүрээнд бусад улсад стратегийн түүхий эдийн 13 шинэ төслийг сонгон баталгаажуулжээ. Эдгээр төсөл нь нийт 13 улсад хэрэгжих бөгөөд үүнд, Канад, Гринланд, Казахстан, Норвег, Серби, Украин, Замби, Шинэ Каледони, Бразил, Мадагаскар, Малави, Өмнөд Африк болон Их Британи улс багтаж байна.